МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Хоёр эхнэртэй болох батлагдаагүй хуулийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн амьдралдаа хэрэгжүүлж гэнэ. Учрыг уудалваас гишүүний авааль гэргийг Р.Цэвэлмаа гэдэг. Тэд сурагч ахуйн нэг ширээнээс гэр бүл болцгоож, 40 гаруй жил ханилж, дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Р.Цэвэлмаа хатагтай нөхрийнхөө эзэмшлийн “Тэсо Рийл Эстэйт”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна эр нөхрөө улс төрд зүтгэсэн он жилүүдэд гадаа гарч эр, гэр орж эм болон бүхнийг гардаж хийж ирсэн хөдөлмөрч бүсгүй гэнэ.
Тэгвэл 40 гаруй жил ханилсан эр нөхөр нь залуу гэргийтэй болоогүй 2 хүүхэдтэй болсныг оны өмнөхөн мэдсэн гэргийд ёстой тэнгэр хол, газар хатуу, гэр бүлд бөмбөг дэлбэрсэн дайны дуулиан шуугиан болсон гэнэ. Ерөөс эрчүүд бэл хөрөнгөтэй, эрх мэдэлтэй болоод ирэхийн цагт солонгос савангийн дуурь цаашаа амьдрал эрэлхийлж, түүнийг нь эхнэрүүд нь ч хүлээн зөвшөөрдөг жишиг ганц нэгээр тогтохгүй. Баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр цаад хүүхнүүд нь ч хөрөнгө чинээтэй эрчүүдийг зүгээр явуулдаггүй юм гэнэ лээ.
Гэснээс О.Цогтгэрэл гишүүн С.Одон гэх 9 хүүхэдтэй айлын 5 дахь нь. Тэс суманд С.Одонгийнхоос илүү бизнес эрхэлдэг айл байхгүй тийм л хөдөлмөрч шаргуу, юмтай хүний зүстэй хүү. Гэвч улс төрд хөл тавьсан баян хүний зангарагаа хоёр эхнэртэй болж гайхуулна гэж хэн таах билээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгсэн. Ай, миний Монголын драматик улстөрчид минь.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS