МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 25 асуудал хэлэлцэн, 10 тогтоолын төслийг батлуулжээ Улсын Их Хурлын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Замира, М.Мандхай, Ж.Чинбүрэн нар оролцсон. Байнгын хорооны дарга Б.Бейсен мэдээллийнхээ эхэнд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, нийт 9 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 5, ажлын дэд хэсэг 8 удаа тус тус хуралдсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, ээлжит чуулганы хугацаанд яам, агентлаг, харьяа байгууллагын 10 тайлан, мэдээлэл хэлэлцсэн шийдвэрлэснийг дурдаад улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны мэдээллийг сонссон.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байгааг дурдлаа. Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2 ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор нийт 10, үүнээс хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг, бусад асуудлаарх 9 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS