Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хурлын гишүүн Ж.Чинбүрэн:
-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн миний бие ахалж, гишүүдэд Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, Ж.Золжаргал, А.Ганбаатар, О.Саранчулуун нар ажиллаж байна гэв.
Тэрбээр Ажлын хэсгээс ерөнхий хяналтын сонсголын хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах), “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” хэлэлцүүлгийг зохион байгуулсныг дурдаад энэ долоо хоногт “Утааны асуудал:
Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсныг онцлов. Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын 3,4-ний өдрүүдэд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS