Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өнөөдөр буюу 2025.01.27-ны өдөр Ардчилсан намын хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа Монгол Улсын иргэний эрхээ эдлэж өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн 16.10, Улс төрийн намын тухай хуулийн 5.1-т заасны дагуу Ардчилсан намд гишүүнээр элсэн орлоо. Ардчилсан намын гишүүний батлахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал гардуулан өглөө. Б.Ариунзаяагийн тухайд талийгаач аавын хэрэг мөрөн шалгах ажиллагааны явцад байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг манайд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан.
Мөн түүнийг саяхан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан зэрэг олон шалтгааны улмаас АН-ын хүний эрхийн хороонд хандсан билээ. Тэгвэл өнөөдөр Б.Ариунзаяа улс төрийн сонголтоо хийж АН-ын гишүүн болж байна. Улс төрийн намын тухай хуулийн 5.2-т "Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон намын гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно" мөн 7.1.2 "намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" үүргийг улс төрийн нам хүлээсэн байдаг.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS