Л.Оюун-Эрдэнийн “подарк”

Л.Оюун-Эрдэнийн “подарк”

Угтаа тэр өөрөө бол маш  том “подарк” авсан хүн юм. Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр У.Хүрэлсүх түүнд албаа өвлүүлснээр тэр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болсон. Харин тэр өөрөө бусдад хэр бэлэг барьсан бэ. Энэ сэдэв ойрын хэдэн өдрүүдэд явж байх шиг байна. Мэдээж, албан тушаал, элдэв төсөл, хөрөнгө оруулалт энэ тэр бол ойрын сүлжээнд нь байж л таарна. Тийм том бэлэг авсан хүнээс ойр тойрныхон нь юм харахгүй байна ч гэж юу байхав. Гол нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ард түмэндээ юу өгөв, Монголчуудад өгсөн түүний “подарк”-т юу юу байв гэдэг сонин.

Засгийн газрын олон нийттэй харилцах алба, хэлтэс Ерөнхий сайдынхаа дөрвөн жилийн ажлыг 32 сэдэвт багтаасан мэдээллийг цацаж байна. Тэр ч яахав, албан ёсны мэдээлэл, аль гоё сайхнаа л нэмж, чимэх нь ойлгомжтой. Хор хөнөөл, сөрөг талыг нь  мэдээж хав дарж таарна. Ерөнхийд нь базвал Ерөнхий  сайдынх нь 4 жилд хийсэн ажлын эхнийх улсаа  хөгжүүлэх урт хугацааны бодлого гарган батлуулж, тэр нь цаашаа хөвөрсөөр 32 салаалсан болтой.

Уншаад үзвэл  Энэтхэгийн уран зохиол дахь  Бигэрмэжид хааны домог буюу “32 модны үлгэр” санаанд буух. Хааныг 32 модон хүн магтсан лугаа. Өөр нэг домог үлгэрт шидэт хүүрийг авч явах замд “үлгэр ярьж өгье” гээд салахгүй, 32 модон хүний үлгэр ярьсаар, яг эзэгтэй мөчид дуугаа хураачихаар нь, тэгээд яасан бэ гээд асууж орхидог. Ам нээнгүүт шидэт хүүр нисээд явчихдаг, хэзээ ч бүтэшгүйн үлгэр мэт. Тэгэхээр эхлүүлснээ хийсэн мэт тоочсон дээрх зүйлийг  Л.Оюун-Эрдэнийн “32 модон хүний үлгэр” гэмээр ч шиг. “Хаан” болох мөрөөдөлтэй нөхөр өөрийгөө магтуулсан домог ч гэмээр...

Хамгийн эхэнд дурдсан түүний батлуулсан  “Урт хугацааны бодлого” бол үр дүн нь хэзээ вэ гэдгийг  2050 онд хэн сэргээж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Монголчуудын санах ой хятадуудын ёжилсноор  “Маргааш өглөө тахиа донгодох хүртэл” учраас тэр л дээ. Тэр цагт Л.Оюун-Эрдэнэ өөрөө  улстөрд  байх чуу, үгүй чүү. Ковидыг давсан, эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээсэн, Шинэ сэргэлтийн бодлогоор унтаа монголчуудыг сэрээсэн, боомтын боомийг тайлж, Данко зүрхээ суга татан бамбар болгон асааж хүмүүсийг харанхуй, хүйтэн  ертөнцөөс аварсан гэж гардаг домог үлгэр шиг,  үндэсний баатар мэтээр зарим хүн  түүнийг магтаж шуурцгаах. Гэтэл яс юман  дээр эрчим хүчний эх үүсвэр гэж манайд өнөөдөр нэмэгдсэн юмгүй, Бөөрөлжүүтийн  станц  л гэхэд  хувийн хэвшлийнх гэдгийг мартсан, мэдэхийг ч хүсэхгүй байгаа монголчууд нэг иймэрхүү л...

Цаашаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйврыг зогсоосон, онцгой дэглэм тогтоож, нүрсний хулгайг илрүүлсэн, Хөгжлийн банкны дээрэм, хулгайтай тэмцэж дампуурлаас гагасан, Улсын тусгай сангуудыг шилэн болгож, шударга ёсыг тогтоосон, Дубайн гэрээг цуцалж, авлигыг  5 Ш ажиллагаагаар “чөдөрлөсөн” гээд л ярьж, бичиж байна. Гэтэл эдгээр хэргүүд нь шүүх, прокурорын шатанд эцэслэгдсэн нь үгүй.

За тэгээд дээрх  бүхний дүнд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, цалин тэтгэвэр нэмэгдэж, “Баялгийн сан” –гаар иргэдээ хөлжүүлсэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан, 126 гишүүнтэй том парламент байгуулсан, Хамтарсан Засгийн газар байгуулж, 14 мега төслийг эхлүүлсэн гэхчлэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг “хаан”-ыг магтах  “32 модон хүний үлгэр” үргэлжлэх...

Эцэст нь хэлэхэд, энэ бүхэн чинь Л.Оюун-Эрдэнийн ард иргэдэд өгсөн “подарк” биш шүү дээ. Өөрөө л “хаан” болох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө мачийж  яваа марафоных нь үргэлжлэл юм. Жишээ нь, парламент 126 хүнтэй,  хурлын ирц асуудалтай, хуралдаа суухаасаа  суухгүй шахам, гишүүн гэсэн гоё сэтэр зүүсэн нөхдүүд хэсэж явдаг болсон. Тэд энийг санаачилсан, бий болгосон Л.Оюун-Эрдэнэдээ бол баярлаж талархаж явдаг байх. Түүнээс  өнөөгийн парламент бол  хүн олонтой атлаа хүчгүйдсэн. Юугаа ч мэдэхгүй, зоогонд уригдсан мэт нөхдүүд жагсаалтаар шургалсан, тэд бол кнопны л нөхөд болсон. Хамтарсан засаг байгуулсан нь Л.Оюун-Эрдэнэ дайснаа дарж авах, амыг нь таглах мэх байсан. Улс төрд удаан  байх “жор”-оо  тэр ийнхүү бэлдсэн. Тэр ч хэрээр 4 жилийг ардаа үдлээ. Л.Оюун-Эрдэнийн  монголчуудад  барьсан бэлэг тэгэхээр юу байж таарах вэ. Нөгөө талаас нь харвал “подарк” сугавчилсан бацаан, өөртөө л байнга бэлэг барьсаар ирсэн байгааг та бүхэн  харж байна уу.  

 

Ч.Ариун

 

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа