Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн монгол бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн монгол бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өндөрлөлөө.Тус тэмцээнд Монголын сумоч, залуу озеки Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн бөгөөд Казахстаны сумоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм.

Мэргэжлийн сумод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүгээ хүртэж байна. Энэ түрүү нь озэки Хоошёорюү С.Бямбасүрэнгийнх болов. Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Удирдах зөвлөл болон Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэнэ. Хэрэв зөвлөлөөс дэмжвэл Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн 74, Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно. Сумод их аварга Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харүмафүжи Д.Бямбадорж ес, Какүрюү М.Ананд зургаа, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Киришима Б.Лхагвасүрэн нар тус бүр хоёр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Ичиножёо А.Ичинноров нар тус бүр нэг удаа түрүүлсэн юм. Тэгвэл эхний гурван өдөр өвдөг шороодсон Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн 12 барилдаанаасаа 11 даваа авч онцгойрсон бөгөөд энэ амжилтаараа “Дайчин барилдааны шагнал” хүртэв.

Тэрбээр хаврын башёд комүсүби цолтой зодоглох нь. Түүнчлэн 40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил залуучуудтай тун сайн барилдаж есөн даваатай башёг дуусгасан бол Оошёома П.Дэлгэрбаяр найм, Тамашёохо Э.Эрдэнэбилэг зургаа, Оонокацү Б.Чойжилсүрэн долоо, Чёошома Г.Мөнхсайхан есөн даваатай башёг дуусгалаа. Ийнхүү Хацү башёд Монголын 19 сумочоос нэг нь түрүүлж, 11 нь качикоши, найм нь тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Мөн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи башёгийн дундуур зодог тайлах шийдвэрээ зарласан нь онцлог байлаа.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа