МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэ оны анхны хурлаа хийлээ. Манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл энэ онд хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцоллоо. Монгол Улсад өнөөдөр 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд байгаагаас 13.200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна гэсэн судалгаа бий. Харин хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурчээ.
Өнгөрсөн хугацаанд гэр бүлд чиглэсэн нэгдсэн бодлогогүй учраас хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийгээгүй.
Тиймээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүддээ тусгаж, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Хуулийг шинэчилснээр хүүхдийн асаргаа, тэтгэмж, хамгаалын сайжруулж, тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулах, хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS