Төсвийн байнгын хороо 28 хуулийн төсөл УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцэн батлуулжээ

Төсвийн байнгын хороо 28 хуулийн төсөл УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцэн батлуулжээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 24 удаа, бусад Байнгын хороотой хамтран 2, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2, тус Байнгын хорооны ажлын хэсэг 10 удаа, дэд ажлын хэсэг 20 гаруй удаа хуралдаж, нийт 48 асуудлыг хэлэлцсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 28 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны 11 тогтоолын төсөл, мөн “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгааны станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орана Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцсэн аж.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ үеэр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хуулийн онцлогоос тодотголоо.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд төсвийн хэт тэлэлтийг зогсоож чадсан явдал. Цаашдаа ч Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн түвшинд хоёроос гурав дахин нэмэгддэг төсвийн хэт тэлэлтийг хязгаарлахад нэгдмэл байр суурьтай байхаа илэрхийлсэн нь онцлох алхам болсон гэв. Учир нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай. Өнгөрсөн 2024 оны статистик мэдээллээс харвал 15.7 тэрбум ам.долларын орлогын 8.7 тэрбум ам.доллар нь нүүрсний борлуулалт байсан.

Өөрөөр хэлбэл, 13.7 тэрбум ам.доллар нь уул уурхайн салбартай, 1 тэрбум ам.доллар нь хөдөө аж ахуйн салбараас орж ирж буй орлого байх жишээтэй. Тиймээс нэг төрлийн салбараас хамааралтайгаар төсвийг хэт тэлбэл эргээд эдийн засагт аюултай хэмээн тайлбарлаж байлаа. Мөн 2025 онд Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн санд 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсоны зэрэгцээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж 6 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, улмаар төрийн албан хаагчийн цалингийн өсөлтөд шаардагдах 438 тэрбум төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн 301 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөвлөсөн гэдгийг онцолсон.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл намрын ээлжит чуулганы хугацаанд Татварын ерөнхий хуулийн хүрээнд бизнесийн салбар, аж ахуйн нэгжийнхэнд нааштай томоохон өөрчлөлтийг хийснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг хуулийн төслийн хүрээнд санхүүгийн бичиг, баримтыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдоогүй зэрэг хоёр асуудлаас бусад үед бизнес эрхлэгчийн мэдээллийг нийтэд ил, тод тавихаас сэргийлсэн, хамгаалсан зохицуулалтыг тусгасан ач холбогдолтой хууль батлагдсаныг тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцсэн шалтгаан нь Улсын Их Хурлын гишүүд төсвийн сахилга батыг сахиж, хариуцлагыг дээшлүүлж, төсвийг алдагдалгүй батлахад чиглэж идэвхтэй ажилласантай холбоотой. Иргэд, олон нийт ч төсвийн хэлэлцүүлэгт ач холбогдол өгч, ойлгож хандсан.

Энэ нь 126 гишүүнтэй анхны парламент дахь төсөв батлахад томоохон дэвшлийг авчирсан намрын чуулган болсон гэлээ. Ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 7 өргөдөл гомдол, 70 гаруй холбогдох байгууллагаас албан бичиг ирснийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажилласан.

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын хүрээнд Үндэсний аудитын газраас 2023 онд гүйцэтгэх аудитын сэдэвт тусгагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан болон “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд үүнтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулан ажиллуулж байгаа аж.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн авсантай холбогдуулан иргэний хувийн мэдээлэл, алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан УИХ-аар батлуулсан байна мэдээлэлд дурджээ

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа