Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын тухай хэлэлцээрийг дэмжлээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын тухай хэлэлцээрийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм.

Тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна.

Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй аж. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцээрийн нэр анхныхаас өөрчлөгдсөн шалтгаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэж хэлэлцээрт нэмж оруулж ирсэн, уурхайн олборлолтод хятадын талын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан, нүүрсний боловсруулалттай холбоотой заалтыг хассан шалтгааныг тодруулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр хийснээс хойш 11 жилийн хугацаанд гурвалсан байдлаар буюу төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ажлууд цогцоороо явна гэсэн байр сууриар хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. Өнгөрсөн 60 гаруй удаагийн ажлын хэсгийн протоколууд дээр тодорхой туссан.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ээлтэй буюу нар, салхины маш давуу байрлалтай. Энэ байршлын давуу байдлаа ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гарган орлого олох, сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмжүүдээс шаардлагатайг нь экспортоор авах нь зүйтэй гэж үзээд энэ зүйлийг нэмсэн гэсэн хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уурхайн олборлолтыг дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх, нүүрсийг үнэгүйдүүлэхгүй байхад анхаарах, хяналтыг сайжруулах талаар үг хэлсэн. Мөн бусад боомтуудыг холбох ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Суурь зарчим бол хэлэлцээр харилцан ашигтай байх гэдгийг анхааруулсан. Тэрбээр, монголын талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой.

Нүүрсний борлуулалтаас хүртэх үр өгөөжийг баталгаажуулах асуудал хамгийн чухал. Гишүүдийн хэлж буй хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолтой нийцүүлэх асуудлыг анхаарч ажиллаарай хэмээсэн. Говийн усан хангамж, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспорт гэж УИХ-ын тогтоолд тусгасныг тэрбээр онцлоод, хэлэлцээрт байгаагүй зүйл, заалттай холбоотой УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг Засгийн газар анхаарч ажиллахыг сануулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Зсагийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа