Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өнгөрсөн оны IV улиралын НӨАТ-ын буцаан олголтыг 2025 оны 2-р сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Буцаан олголтын урамшууллаараа 20171 иргэн хөрөнгийн албан татвараа төлсөн. Мөнгөн дүнгээр 551.3 сая төгрөгийн татварыг иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна. Өнгөрсөн улирлын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна. Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой байна. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS