Мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн

Мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн

Мэргэжлийн сумогийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд өнөөдөр ёкозүна цолыг албан ёсоор олголоо.

Тэрбээр өнгөрсөн башёд 13 даваатай үзүүрлэсэн бол энэ удаа 12 даваатай түрүүлнээр 74 дэх аварга болох болзлоо хангасан. Үүний дараа Сумогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, ес гишүүний 100 хувийн саналаар түүнийг ёкозүна болохыг дэмжсэн. Зөвлөлийн хурлаар шүүмжлэл гарсан ч эцсийн мөчид эсэргүүцэх хүн байгаагүй аж. Улмаар Удирдах зөвлөл ч дээрх шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлснээр өнөөдөр өглөө Хоошёорюү С.Бямбасүрэнг 74 дэх ёкозүнагаар албан ёсоор баталж, цолыг нь олголоо.

Холбооноос Сакайгава болон Оонарүто ояката нарыг элч төлөөлөгч болгон илгээсэн бөгөөд Тацүнами ояката гэргийн хамт угтан авчээ. Хоошёорюү холбооны шийдвэрийг сонсоод “Талархан хүлээн авч байна. Ёкозүнагийн нэр хүндийг унагаахгүй, сэвтүүлэхгүйгээр хамаг сэтгэл, хүчээрээ тууштай хичээн зүтгэх болно. Өнөөдөр та бүхэнд их баярлалаа” гэжээ.

Мэргэжлийн сумо бөхийн 74, Монголын зургаа дахь аваргаар тодорсон Хоошёорюү 2018 оны нэгдүгээр сараас мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн. Улмаар 2019 оны нэгдүгээр сард жюүрёо, 2020 оны Намрын тэмцээнд дээд зиндаанд дэвшсэн. Өнгөрсөн жилийн Нагоя башёд түрүүлээд озэки цол хүртэж байлаа. Тэр мэргэжлийн сумод 42 башё барилдан ёкозүна болов. Хоошёорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургаадугаарт орох хурдан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ. Харин түүний ах Асашёорюү Д.Дагвадорж 25 башёд барилдан аварга болсон билээ.

Монгол хүн Японы үндэсний бөх болох сумогийн дохёд 1992 оны Харү башёд анх хөл тавьсан цагаас хойш 33 жилийн түүхэнд монголчууд зургаа дахь ёкозүнагаа өлгийдөн авлаа. “Тацүнами” дэвжээний бөх Хоошёорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох асуудлыг ердөө наймхан минутад шийдсэн байна. Түүний хувьд 12-3 гэсэн даруухан үзүүлэлтээр түрүүлсэн нь чөдөр болж байсан ч хоёр нэмэлт барилдаанд ялалт байгуулсан амжилтыг нь зөвлөлийн гишүүд өндрөөр үнэлжээ. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа