Ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

Ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Тус Байнгын хороо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Д.Цогтбаатар дарга ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хороо тайлант хугацаанд товын дагуу хуралдаануудаа зохион байгуулж байсныг тэрбээр дурдаад “Байнгын хороодоос энэ чуулганы хугацаанд хамгийн олон цаг хуралдсан үзүүлэлтээр манай Байнгын хороо гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн идэвхтэй, төлөвлөсөн бүх асуудлаа цаг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан” гэв.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулсан гэв. Ажлын хэсгүүд 10 удаа хуралдаж, 4 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. ууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүргийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо 3 ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд 10 удаа хуралдсан талаар мэдээллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, намрын ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2 дүгнэлт ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн гэв.

Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, “түр саатуулах” зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болох бөгөөд ингэхдээ иргэнийг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн хугацааг тооцох зохицуулалттай байсан.

Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж, цагдаагийн албан хаагч иргэнийг саатуулсан цагаас нь эхлэн түр саатуулах 6 цагийн хугацааг тооцохоор хуульчилсан гэв. Улсын Их Хурлын дарга 2024 оны 72 дугаар захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Д.Цогтбаатар гишүүн дурдаад “Миний ахалж ажилласан ажлын хэсэг ээлжит чуулган дуусахын өмнө ажлаа дуусгаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” гэв.

Төслийг баталснаар маш олон эерэг өөрчлөлт гарна хэмээн тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төрийн байгууллага, агентлагууд хуулийг орлосон дүрэм, журам гаргаж, үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ зохицуулдаг байдлыг өөрчлөх нөхцөл бүрдэх юм байна. Улмаар энэ нь хүний эрхийг хангах, авлигалыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон байна.

Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хүний эрхийг хангах, хамгаалах зохицуулалт бүхий хууль, тогтоолын төслүүдийн талаар дурдаад “Энэ хугацаанд иргэний эрх ашгийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгын төлөө Хууль зүйн байнгын хороо ажиллалаа” хэмээв.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа