Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сумогийн их аварга Д.Дагвадорж нүүр номондоо “2003 оны 1 сарын башёогийн дараа нутагтаа. Ёкозүна цолтой Аавынд. Тэр нэг гар ккк. Монгол гутал чаацан кк” гэжээ.
Монгол гуталтай нь Аса аваргын үеэл дүү, сумогийн 74 дэх аварга Хошёорюү С.Бямбасүрэн.
Тэрээр мэргэжлийн сүмогийн сүүлийн Хацу башёд түрүүлж, хоёр дахь удаагаа түрүү бөхөөр шалгарснаар сумогийн Их аварга буюу Ёкозуна цолны болзлыг хангаж өчигдөр цолоо авсан.
Д.Дагвадорж аваргатай царай төрхийн хувьд ч ихээхэн адилхан түүний талаар Аса аварга “Яг хувилсан ирээдүйн Asashoryu Junior байгаа шүү.
Яг, яг би өөрөө гайхаад байдаг”, “Надтай адилхан гээд байх. Миний хамар гоё алсуураа монхор. Би хуцан хамартай биш л дээ” гэх мэтээр бахархах, хошигнохыг хослуулж сэтгэгдлээ хуваалцсан.
Дашрамд дуулгахад шинэхэн Ёкозуно С.Бямбасүрэн нь Монгол Улсын манлай Заан Д.Долгорсүрэнгийн хүү, Аса аваргын ах Д.Сугаррагчаагийн хүү юм.
Монгол бөхийн гайхалтай удам үргэлжилсээр байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS