МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
НИТХ-аас тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.
Тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, иргэд автобусанд суухдаа 1000 төгрөг төлж зорчихоор байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл шинэ тарифыг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдэв. Шинэ тарифаар Ч, М, Д, Ү, Х, Шү, Зү чиглэлийн бүх автобусанд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино.
Нэг удаа 1000 төгрөг төлж зорчсоноор цаг хамаарахгүйгээр өдөрт гурван удаа дамжин суух боломжтой аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчдог байсныг тухайн өдөртөө болгон өөрчлөн зохицуулжээ. Ингэхдээ буух бүрдээ төхөөрөмжид автобусны картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх юм байна.
Түүнчлэн дамжих хөнгөлөлт өмнө нь ижил чиглэлд үйлчилдэггүй байсан. Харин шинэ тарифын мөрдлөгөөр ижил чиглэлд ч дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг X:19 чиглэлийн автобусанд том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөгөөр зорчих юм.
Энэ нь Д.Сүхбаатарын талбайгаас нисэх онгоцны буудал руу явдаг чиглэл аж. Харин Х:20 буюу таван шараас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг автобус том хүнд 10000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчлэхээр тогтжээ. Тарифын шинэчлэлийг ирэх сарын 1-нээс буюу бямба гаргаас мөрдөнө.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS