Сайжруулсан шахмал түлшийг “утааруулсан” автор нь Ц.Даваацэрэн мөн үү?

Сайжруулсан шахмал түлшийг “утааруулсан” автор нь Ц.Даваацэрэн мөн үү?

Хэнтийн аймгийн Бэрх тосгон бол Ерөнхий сайдын нутаг гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл Бэрх тосгонд байдаг ганц уурхайн даргаар ажиллаж байсан  Ц.Даваацэрэн гэх нөхөр гэнэт л Монголын саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиарлын албан тушаалд тухалсан. Ардчилсан нам эрх барьж байх үе буюу 2012-2016 онд "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажилласан тэрээр энэ хугацаандаа үйлдвэрт халтай олон шийдвэр гаргасны дотор алдарт “Медипас” эмнэлгийн маапаан хүртэл багтдаг. Ц.Даваацэрэнгийн нэр холбогдсон хэргүүдийг эргэн сануулахад:  

1.“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай “Медикал” ХХК-д өгөх тушаал гаргасан.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж дээрх хувийн компанид шилжүүлсэн байдаг. Эл асуудлаар нь АТГ-т шалгаж байгаад түүнийг 2019 оны 10 дугаар сарын 31-нд “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Б.Отгонбаатартай хамт баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Удалгүй Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. 

 

2.2009-2017 онд “Эрдэнэт” үйлдвэрээс оффшор данснууд руу олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн хэргээр АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгаж байсан. Гайхалтай нь ийм сүржин эхэлсэн хэрэг тэгэсхийгээд замхарч, "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" хэмээн шуугиулж байсан Ц.Даваацэрэн болоогүй албан тушаалд томилогдсон нь 2022 оны 4-р сард “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх удирдлагаар очсон.

 

3.“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар очоод шахмал түлшийг утгаар нь “утааруулсан”.

Үүнд: 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, 5 тэрбумын авлигын хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Нэгжлэг хийх болсон шалтгаан нь Ц.Даваацэрэнг зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэх тендер зарласан боловч гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгч, улмаар их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Энэ хэрэг мөн л тэгсхийгээд намжсан.

4.Ингээд зогсохгүй Ц.Даваацэрэн нь “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны санхүүгийн жилд нэлээдгүй зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар ил болсон. Тухайлбал,  “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар 2,1 тэрбум төгрөгийн 240 гэрээ байгуулсан байжээ. Мөн санхүүгийн программ, автобусны түрээс зэрэг 386.7 сая төгрөгийн худалдан авалтыг тендер шалгаруулалт зохион байгуулалгүй шууд худалдан авсан болох нь аудитын шалгалтаар ил болсон байдаг. Түүнчлэн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлбэл зохих 4,6 сая төгрөгийн орлогын 5 гүйлгээ, 255.8 сая төгрөгийн зарлагын 8 гүйлгээг мэдээлээгүй байсан аж. 

Үүгээр ч зогсохгүй Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллагатай гэрээ байгуулж, "Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх” үйлчилгээ авахаар 20 сая төгрөг, мөн хувь иргэнтэй "Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж, хийсэн ажлын тайланг үндэслэн 20 сая төгрөг шилжүүлсэн гэх мэт олон зөрчил илэрсэн. Товчхондоо, “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар багагүй хэмжээний хөрөнгө гаргадаг болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон зэрэг маш олон асуудал байдаг ч Ц.Даваацэрэн дарга хариуцлага хүлээх нь бүү хэл гавьяаны амралтандаа гарч жаргаж суугаа билээ.

Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК 2019 онд анх шахмал түлшээ зах зээлд гаргаж, Улаанбаатарчууд түүхэндээ 2019, 2020 онд утаа униаргүй өвлийг үзсэн. Харин 2021 оноос эхлэн утаа, агаарын бохирдол эрс нэмэгдэж, өнөөдөр энэ үйлдвэр үлдэх үү, эс үлдэх үү дээрээ тулаад буй. Анх гарахдаа утаагүй байсан түлш гэнэт утаатай, чанаргүй болсон нь Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн захирлаар очсон цаг хугацаатай давхацдаг нь юу өгүүлнэ вэ?

Мэргэжилтнүүдийн зүгээс үйлдвэрлэлийн технологийн горим алдагдсан, шахмал түлшний найрлагад ордог мидлинг болон барьцалдуулагч бодис асуудалтайн улмаас сайжруулсан шахмал түлш анхны чанар, стандартаа алдсан гэж үздэг. Эндээс Ц.Даваацэрэнг сайжруулсан шахмал түлшийг утааруулсан “автор” юм биш биз гэж хардахад хүргэдэг. 

Цаашилбал, ганц сайжруулсан шахмал түлшийг утааруулаад зогсохгүй авилга, албан тушаалын олон хэрэг үйлдсэн, тэдгээр нь баримтаар тогтоогдсон ийм этгээд хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээдэггүй нь “дабль” стандарт мөн үү, түүнийг нутгийн дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжилж, харж үздэг юм биш биз дээ гэх асуулт ч урган гарна.

 

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа