МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Хамгийн сүүлд Их Британийн нийслэл Лондон хотод “Анна кашмер” брэндийн дэлгүүрээ нээж амжсан энэ бүсгүйг Г.Ариунжаргал гэнэ. Урд хөрш Хятад болон Англид боловсрол эзэмшсэн, унаган англи, хятад хэлтэй хоёр дахь үеийн өв залгамжлагч тэрээр “Үлэмж кашмер”-ын Д.Ганзоригийн ууган охин.
Д.Ганзориг ноёнтны тухайд ганзагын наймаанаас эхлэлтэй Монголын “ориг” бизнсемэнүүдийн нэг бөгөөд ноолуурын салбартаа ноёрхлоо тогтоосон нууц ноёнтнуудын нэг гэнэ. Эцэг эхийнхээ бизнесээс эх авч өөрийн нэрээр брэнд гаргасан Г.Ариунжаргал “Анна кашмер”-аа Англиас гадна Өмнөд Солонгос, Дубайд ч байршуулж амжсан төдийгүй монгол ноолуурын үнийг дэлхийн тансаг luxury брэндүүдийн энд хүргэж чаджээ.
Өөрөөр хэлбэл өмнө нь нэг цамцаа 1200 доллараар зардаг байсан бол сүүлд Англид нээсэн дэлгүүр, онлайн сайтынх нь мэдээллээс харвал нэг цамцыг 2200 фунт стерлинг буюу 10 сая орчим төгрөгт хүргэж чаджээ.
“Анна кашмер”-ын гол онцлог нь загварын тухайд европ маягийн ихэмсэг, “элегантный”, түүхий эдийн хувьд чанартай учраас ялангуяа гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, үнэд хүрэхэд нь түлхэц болдог байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS