Өрөнд орсны улмаас хүүхдээ ломбарданд тавьж, уяачид арилжаалсан кэйс гарсан

Өрөнд орсны улмаас хүүхдээ ломбарданд тавьж, уяачид арилжаалсан кэйс гарсан

Засгийн газрын 2025 оны 1-х сарын 29 өдрийн ээлжит хуралдаанаар Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрхийг аймаг, сумын ИТХ-д шилжүүлсэн холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.

  • Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахын тулд уяачид жагсаал, цуглаан хийж, Засгийн газар шийдвэр гаргаж байгаа зэргээс дүгнэхэд ямар нэг ашиг сонирхол байгаа гэж дүгнэж болох уу?
  • Болно. Гэхдээ би хувьдаа энд бүх уяачдын эрх ашиг байна гэж хэлэхгүй. Ялангуяа эгэл жирийн хөдөө адуугаа маллаад явж байгаа залуучуудын хувьд амьдралд нь төдийлэн чухал нөлөөтэй шийдвэр биш шүү дээ. Цөөн тооны мөнгөтэй, эрлийз адуугаар арилжаа наймаа хийдэг, адуу малаа айхтар үнэтэй тэжээлээр тэжээдэг хэсэг бүлэг, бүлэглэлийн асар хүчтэй лобби явлаа.

Морин спорт уяачдын зүгээс уламжлалт өв соёлтой холбож, өв соёл, монгол морь маш эмзэг хүнд байдалд орлоо гэж мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл бүх уралдаан тэмцээнийг хориглож байгаа мэтээр зориуд ард иргэдэд мэдээлэл өгч, талцуулж, төөрөгдүүлсэн мэдээллийг зохион байгуулалтайгаар сэвж байна. Дээрээс нь жагсаалыг санаж байгаа байх. Бүтэн 2-3 дүүрэг дамнан замын хөдөлгөөн хааж, уран сайхны тоглолтойгоор, маш зохион байгуулалтайгаар, цагдаагийн хамгаалалтан дор жагсаал хийсэн. Би хувьдаа ойрын хэдэн жил ийм жагсаал хараагүй. Жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн л болж байснаас жагсаалыг цагдаа нар хамгаалж байсныг би лав мэдэхгүй юм. Зохион байгуулалтай хийсэн энэ жагсаал өөрөө надад яалт ч үгүй хардлага төрүүлсэн. Ямар хүчтэй лобби, ямар хүчтэй зохион байгуулалт явж байна вэ.

Нөгөө талаас хоёр дахь том хардлага нь эдгээр адуунууд эрлийзийн дээр аймаг орон нутаг, бүсийн наадмууд, шигшмэл хурд гээд уралдаануудад түрүүлсэн, айрагдсан адуунууд маш үнэд хүрдэг. Үүний ард маш том арилжаа наймаа явагддаг. 300-400 саяар морио зардаг. Өөрөөр хэлбэл Хаврын уралдаан зогссонтой холбоотой энэхүү арилжаа наймааных нь цусны эргэлт хаагдмал болсон. Асуудлын гол нь энд байгаа болов уу гэж хардаж байгаа.

Товчхондоо мөнгө, ашиг сонирхол, адууны наймааны асуудал хөндөгдөж байна. Дараагийн том асуудал бол хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудал. Өөрөөр хэлбэл уяач нар унаач хүүхдүүдийг бэртэж гэмтлээ гэхэд тухайн үеийн эмчилгээний зардлыг төлөхөөс биш тэр хүүхэд хөгжлийн бэхршээлтэй болно уу, үгүй юу, цаашид амьдралын урт замд яах ийхийг хариуцдаггүй. Бүх асуудлыг орхидог. Олон жишээ бий. Сүүлийн үед шүүхийн кейсүүд ч нэмэгдсэн. Би хувьдаа үүнд их олзуурхаж байгаа.

  • Тухайлбал ямар кэйсүүд байдаг вэ, хуваалцаж болох уу?
  • Бид нарыг 2017-2019 оны хооронд шүүхдээд явж байхад бодит хохирлыг шүүхээр тогтоосон кейс олддоггүй байсан. Саяхан хүүхдээ ломбардсан буюу аав ээж нь өрөнд ороод хүүхдээ уяачид өгч, уяач нь аав ээжийнх нь өрөнд тэр хүүхдээр морины ажил хийлгэж байгаад хүүхэд мориноос унаж бэртсэн кэйсийг шүүх шийдсэн. Энэ бол хүний наймаа байна аа, хүн худалдаалах гэмт хэрэг байна гээд шүүх үзсэн. Харин хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн. Энэ бол таамаг яриа эсвэл зүгээр болоод өнгөрсөн явдал биш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тухай би ярьж байна. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдаан, унаач хүүхдийн асуудал хэрэг дээрээ ийм хэмжээнд очоод байгаа учраас бид эрс эсэргүүцэж байгаа юм.
  • Яг ийм айхтар кэйс байдаг гэж бодоогүй юм байна...
  • Маш олон сэтгэл шимшрэм кэйсүүд байдаг. Энэ бол зүгээр зах зух нь. Үнэндээ энэ бол 10 хүүхэд нас барсан асуудал биш байхгүй юу. Үнэндээ 10 хүүхэд ч үнэ цэнтэй шүү дээ. Манай улсын хүн ам хэд билээ, ямар хүнд нөхцөлд байгаа билээ. Хүүхэд бол хамгийн чухал капитал. Тийм учраас хайнга хандаж болохгүй. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур айлын хүүхдүүд үүнд хамрагддаг нь хамгийн харамсалтай бөгөөд бид ирээдүйдээ маш том хор хохирол учруулж байна гэсэн үг.

Уяачид, би хүүхдээ сургууль завсардуулаагүй, сургуульд нь хүргэж өгөөд авдаг гэдэг. Хүүхэд хичээлээ тараад хөгжих ёстой, ангийнхантай тоглох ёстой, нийгэмших ёстой. Энэ хэрэгцээг огт хангахгүйгээр бушуухан хичээлд нь суулгасан болоол аваад явчихдаг. Зарим уяач нар багш нарыг загначихаад хүүхэд аваад явдаг кэйс ч бидний судалгаан дээр цөөнгүй гарсан. Бага ангийн багш нар бид хүүхдээ уяачдад өгмөөргүй байдаг, гэтэл орон нутаг жижигхэн болохоор уяач нар зад бүр тэр байтугай Засаг дарга нар нь загнаад аваад явчихдаг гэж байгаа.

Бид одоо энэ үнэнтэй нүүр тулах цаг болсон. Хөдөөгийн иргэдийн хөгжлийн асуудал, боловсролын асуудал гэж ярьдаг атлаа боловсролд нь хамгийн их тээг болдог ийм зүйлийг яагаад  дахин сөхөж гаргаж ирээд байна вэ. Энэ бол 20 жилээр ухарсан хамгийн харамсалтай шийдвэр гэж би хувьдаа үзэж байна. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

  • Уяачид дунд уламжлалт аргаар морио уяаж байгаа жирийн уяач нар байгаа. Нөгөө талд мөнгөний гэх тодотголтой эрлийз адуутай хэсгийн лобби улс төрчдөд нөлөөлж байгаа болов уу. УИХ-д адуутай, морь уяадаг хүмүүс байдаг. Тэд лоббид өртөх магадлал хэр өндөр бол?
  • Адуу малтай гишүүдээс гадна би тойргоос сонгогдсон гишүүдийг хардаж байгаа. Яагаад гэвэл тойрогт санал авахын тулд хамгийн их хүсэж байгаа зүйлийг нь амладаг. Энэ нь өөрөө гэтэл бодит биш амлалт, хуурамч амлалт, хууль зөрчсөн амлалт шүү дээ. Ийм лобби бас их хүчтэй явчихлаа гэж харж байна.
  • Тэр тийм чухал гэж үү?

Би өнгөрсөн оны 2, 3-р сард сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор баруун аймагт ажилласан юм. Бүр тодруулбал, Ховд аймагт ажиллаж байхдаа энэ тухай чихээрээ сонсож, нүдээрээ харсан. Хүмүүс нотол гээд загнаад байдаг учраас хэлж байна.

Ховд аймагтаа нэлээн нэр нөлөө бүхий уяач, та нар Хаврын морин уралдааныг сэргээнэ гээд амалчих, тэгвэл бид нутгийн залуучуудын саналыг татаад өгнө, ямар ч асуудалгүй гэж байхыг чихээрээ сонссон юм л даа. Санал худалдан авч байгаа явдал мөн байгаа биз. Хүүхдээр, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар сонгогчдын саналыг  худалдан авч болохгүй шүү дээ.

  • Бүсчилсэн хөгжлийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тойргууд томорсон нь хурдан морины мөнгөний урсгалыг нээх гэсэн оролдлого гэж хардаж болох уу?
  • Иргэдийн саналыг зохион байгуулалтанд оруулж байгаа хэлбэр гэж би хувьдаа хардаж байгаа. Уяачид нэлээн зохион байгуулалт сайтай улс. Гал галаараа хуваагддаг, нийлж лобби хийдэг. Энэ хүрээ, энэ суваг руу улс төрчид маань орох, үүгээр дамжуулж улс төр хийх, иргэд сонгогчдын саналыг татах гээд байдаг юм биш үү. Бишүүсээд ч байх юм байхгүй, имй л юм билээ.
  • Засгийн газрын энэ шийдвэрийг түдгэлзүүлэх юм уу, цуцлуулах эрх зүйн боломж байгаа юу?
  • Засгийн гаазрын шийдвэр хууль зөрчиж гарсан учраас биелэгдэх ямар  ч боломжгүй гэж харж байгаа. УДШ-ийн 2019 оны хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Дээрээс нь давж заалдах шатны шүүхийн тогтоол буюу Засгийн газар өөрөө шүүхийн өмнө очоод Хаврын хурдан морины уралдаан нь хүүхдийн эрхийг зөрчдөг гэж гаргасныг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Гэтэл эдгээр шийдвэрүүдийг үл хайхарч Засгийн газар хуулиа уландаа гишгэсэн, дур зоргын шийдвэр гаргалаа. Тодруулбал, орон нутаг, ИТХ-ын шийдвэрээр уралдаан зохион байгууллаа гэхэд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж буй гэсэн үг юм.

Р.Ханджав.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа