МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “2020 онд бид нар анх “Багшийг орон сууцжуулах сан”-г байгуулаад, багш нарыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр барилгын компанитай уулзалт хийгээд арга шийдэл хайгаад эхэлсэн ч ковидын улмаас зогссон.
Үүнээс хойш багш нараа хэрхэн орон сууцтай болгох талаар байнга бодож судалж явсан. Багш нар орон сууцныхаа асуудлыг шийдвэрлүүлбэл, цалингаа нэмэгдүүлснээс илүү дэмжлэг болох талаар байнга ярьдаг.
Багш нар орон сууц авахаар ипотекийн зээл хөөцөлдөхөөр цалин нь хүрдэггүй. Гэр бүлийн гишүүний нэг нь өндөр цалинтай бол шаардлагыг нь хангана, харин ганц бие аав, ээж багш нарын дунд олон бий” гэдгийг онцлон ярьдаг.
Тэрээр, Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцуулах, санал авах хэлэлцүүлгээ эхлүүлсэн юм.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн багш нарын дунд ихээр хөндөгддөг орон сууцны асуудлын талаар тус аймгийн Засаг дарга Е.Зангарттай уулзжээ. Гишүүний зүгээс багш нарыг орон сууцжуулах талаар дэмжлэг үзүүлэх, орон сууц барих газар олгох хүсэлт тавьж, нааштай шийдвэр гаргуулжээ. Уг шийдвэрийг албан ёсны болгоход цаашид анхаарч ажиллахаа гишүүн илэрхийлсэн юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS