УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.02.03) Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо.

Ховд аймгийн Алтай, Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 гаруй километрийн зайд байрладаг ба алслагдмал сумын иргэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжуудын талаар ийнхүү танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Алтай сумын иргэдийн зүгээс Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Тус боомт нь зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн иргэдийн худалдаа эрхлэх, зах зээлээ өргөжүүлэх боломж гэдгийг том зургаар нь харж, анхаарч ажиллана хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.

Тус сумын иргэд хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэхийг лавлаж байв. Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ. Үенч суманд энэ жил цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл байгуулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгасан юм.

Ингэснээр Үенч сум эрчим хүчний хязгаарлалтгүй болж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэнэ. Иргэд цахилгааны үнэ 30 хувь нэмэгдэнэ гэсэн ч огцом өсч, авч буй цалингийнхаа талыг цахилгааны төлбөрт өгч байгаагаа хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Цахилгааны төлбөрийн огцом нэмэгдлийг шалгуулж, тодруулахаар Засгийн газарт хандана гэлээ. Улсын Их Хурлын даргын зүгээс 126 гишүүнтэй парламент алс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, төрийн эрх барих дээд байгууллагад дуу хоолой нь болж, анхаарлаа хандуулан ажиллана гэлээ

 

Шилдэг жудочдын “Топ-6” тэмцээн эхэллээ

2 цаг 47 мин

Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ

3 цаг 54 мин

Хот байгуулах синдром

4 цаг 21 мин

FYI: "Цөмийн шинэ эрин иржээ" Цөмийн эрчим хүчний сэргэлт дэлхийн хэмжээний чиг хандлага болоод байна.

5 цаг 17 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

5 цаг 22 мин

Манай улсын 6 мянган стандарт “МОНГОЛЧЛОХ” гэсэн үгэнд бүдэрсээр

21 цаг 31 мин

Иргэн Э.Амаржаргал: Ш.Ариунаа миний аав ээжтэйгээ амьдрах хувь тавиланг надаас булаачихаад 20 жилийн дараа гэнэт гарч ирж надтай өв булаацалдаж байна! Энэ шударга явдал уу?

23 цаг 42 мин

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй

Өчигдөр 14 цаг 14 мин

Утааны сонсгол: Угаарын хийн улмаас 779 хүн нас барсан

Өчигдөр 14 цаг 00 мин

Утааны сонсгол: 15 жилийн хугацаанд Утаанд 1.7 их наяд төгрөг зарцуулжээ

Өчигдөр 13 цаг 14 мин

УИХ-ын гишүүн М.Нарантуяа /Нара: Хэлэх үг байна!

Өчигдөр 12 цаг 50 мин

Азийн өвлийн наадмын галт бамбарыг буухиаллаа

Өчигдөр 11 цаг 43 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллаж байна

Өчигдөр 11 цаг 18 мин

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдлаа

Өчигдөр 10 цаг 37 мин

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Өчигдөр 10 цаг 03 мин

Нутгийн хойд хэсгээр маргааш цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өчигдөр 09 цаг 40 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 10 мин

Ч.НОМИН: Монгол Улсын шигээ баг, тамирчдын ард төр засаг, гэр бүл, ард түмэн хамт зогсож байдаг

Уржигдар 17 цаг 30 мин

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Баян-Өлгий аймгийн багш нарын орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо

Уржигдар 17 цаг 14 мин

Танилц: НИТХ-ын “давхар дээлтэй” төлөөлөгчид!

Уржигдар 16 цаг 50 мин

Иргэн Э.Амаржаргал: Ш.Ариунаа миний аав ээжтэйгээ амьдрах хувь тавиланг надаас булаачихаад 20 жилийн дараа гэнэт гарч ирж надтай өв булаацалдаж байна! Энэ шударга явдал уу?

23 цаг 42 мин

Халтмаагийн Баттулгын хар дэвтэр

2025-01-31

Дуучин Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

2025-01-31

Монгол ноолуурын үнийг 10 саяд хүргэсэн “Анна кашмер”-ын Г.Ариунжаргал гэж хэн бэ?

2025-01-30

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн охин Г. Мөнхжин

2025-01-30

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү?

Уржигдар 15 цаг 07 мин

Who is who? 126:1 Батмөнхийн Батцэцэг

2025-01-31

Өрөнд орсны улмаас хүүхдээ ломбарданд тавьж, уяачид арилжаалсан кэйс гарсан

2025-01-31

Сайжруулсан шахмал түлшийг “утааруулсан” автор нь Ц.Даваацэрэн мөн үү?

2025-01-30

Экс гишүүн Б.Баярсайхан Гэр бүл, хүүхэд хамгааллынн газрын дарга болно гэв үү?

Уржигдар 14 цаг 45 мин

Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэнд Ёкозүна цол олгох арга хэмжээнд оролцохоор Японыг зорьжээ

2025-01-30

Менингоккокт халдварын үе 5-7 хоног байдаг

Уржигдар 11 цаг 56 мин

Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

2025-01-30

Их аварга Д.Дагвадорж VS шинэхэн Ёкозуно С.Бямбасүрэн

2025-01-30

Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 17-19-нд болно

2025-01-30

Танилц: НИТХ-ын “давхар дээлтэй” төлөөлөгчид!

Уржигдар 16 цаг 50 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-01-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 10 мин

УИХ Энэ долоо хоногт

2025-01-30

Ч.НОМИН: Монгол Улсын шигээ баг, тамирчдын ард төр засаг, гэр бүл, ард түмэн хамт зогсож байдаг

Уржигдар 17 цаг 30 мин

Сурталчилгаа