Иргэн Э.Амаржаргал: Ш.Ариунаа миний аав ээжтэйгээ амьдрах хувь тавиланг надаас булаачихаад 20 жилийн дараа гэнэт гарч ирж надтай өв булаацалдаж байна! Энэ шударга явдал уу?

Иргэн Э.Амаржаргал: Ш.Ариунаа миний аав ээжтэйгээ амьдрах хувь тавиланг надаас булаачихаад 20 жилийн дараа гэнэт гарч ирж надтай өв булаацалдаж байна! Энэ шударга явдал уу?

- Таны цахим орчинд нийтэлсэн постыг харсан. Гэр бүлийн зөрчил, хөрөнгөний маргааны асуудлыг хөндсөн байсан учраас анхаарал татсан. Та энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?

- Сайн байцгаана уу? Намайг Э.Амаржаргал гэдэг. Би хувийн амьдралд тохиолдсон зүйлээ ярина. Мэдээж хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэх нь таатай зүйл биш. Гэсэн хэдий ч миний ярих зүйл бол ганцхан надад тохиолдсон асуудал биш юм байна. Тулгараад буй асуудлаараа хууль хяналтын байгууллагын хүмүүстэй уулзахаар над шиг кейстэй хүмүүс маш их байдгийг  мэдсэн. Тийм ч учраас энэ асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага, эрх баригчдад хүргэхийг зорьсон юм.  

Ингээд Монгол Улсын Иргэний тухай хуульд заасан  өв залгамжлахтай холбоотой, миний хувийн амьдралд тохиолдсон зүйлээ хуваалцъя.

Миний хувьд би айлын ганц охин. Аав ээж хоёр маань намайг 8 настай байхад салсан. Ингээд би  ээжийгээ дагаж хотод ирж амьдарсан ч аавтайгаа байнгын холбоотой байсан, бурхан болох хүртэл нь.

Миний аав маш сайн эцэг байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй. Аав ээжийн маань салсан шалтгаан бол Ш.Ариунаа гэдэг хүн миний аав ээжийн амьдрал дундуур орж ирснээр салах шалтгаан болсон. Энэ бол 90-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед болсон явдал.

Ш.Ариунаа гэдэг хүүхэн миний аавтай нэг гэрт 1 жил 6 сар албан ёсоор амьдарсан байдаг. Аав ээж хоёр маань 10 жил амьдраад салсан. Салахдаа гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан байдаг. Аавын яриагаар бол Ш.Ариунаа гэдэг эмэгтэйтэй нэг гэрт 1 жил 6 сар нэг гэрт амьдарсан бөгөөд сүүлийн 3 орчим жил оюутан охин шиг зуны амралтаараа ирж очин нийт 4 жил орчим л хамт амьдарсан тухайгаа аав маань бурхан болохоосоо өмнө ярьдаг байсан. Энэ эмэгтэй ааваас салаад, өөрийнхөө хүүхдийг дагуулж хотод ирж амьдарсан. Салж явснаасаа хойш 20 жил ямар ч холбоо харилцаагүй байсан.

Одоогоос 3 жилийн өмнө 2022 оны 5-р сард миний аавын бие өвдөж нэг хувийн эмнэлэгт үзүүлэхэд маш хүнд өвчин туссан нь  оношлогдсон. 2022 оны 5 сарын 14-с эхлүүлээд 2023 оны 6-р сарын сүүл хүртэл, бүтэн  1 жил 6 сар орчмын хугацаанд байнгын эмчилгээ хийлгэж байсан.

Манай улсад өвчингүй айлыг нь тоолбол илүү амар байх. Гэр бүлд нэг хүнд өвчтэй хүн байна гэдэг ямар билээ  асрах тойлох, гээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн дагаад эмтэрч үхэж байдаг. Энийг надаар хэлүүлэлтгүй ийм зүйлийг туулсан хүн бүхэн мэдэж байгаа байх.

  • Өөрөөр хэлбэл Ш.Ариунаа нь аавтай чинь олон жил хамт амьдраагүй, өвчтэй үед нь ч байхгүй байсан атлаа өөд болсных нь дараа гэнэт гарч ирсэн хэрэг үү?
  • Тийм. Аав минь бурхан болсны дараа өв залгамжлах асуудал гарч ирсэн. Хуулийн дагуу бол тухайн хүнийг нас барснаас хойш 1 жилийн дараа өв залгамжлэх эрх нээгддэг юм байна. Гэтэл өв залгамжлах эрх нээгдэхээс нэг сарын өмнө эмээгийн гэрт Ш.Ариунаа гэдэг хүүхэн гэнэт 20 жилийн дараа ороод ирсэн. Эмээ бид хоёр шоконд орсон.

Тэр эмэгтэй орж ирээд “Би Эрдэнэбаатарын эхнэр байна. Өөрийнхөө нэр дээр байгаа хөрөнгөө авах гэж ирлээ” гэсэн. Ш.Ариунаа гэдэг бүсгүй үнэхээр эхнэр нь байсан бол аавыг минь  өвдөж, зовж байх үед нь ядаж нэг удаа ч болов  хажууд нь байхгүй хаана байсан юм.  Аав минь нас барсны дараа намайг хамаагүй гэж бодож болно. Хамгийн гол нь миний 83 настай эмээ рүү яриад эмгэнэл илэрхийлээгүй байж өв хөрөнгө булаацалдаж ирсэн.  

  • Мэдээж өв хөрөнгө хуваалцана гэх бодит шалтгаан тэр эмэгтэйд байна гэж  үзэж болохор л байна л даа. Хууль зүйн нөхцөл байдал нь ямар байдаг юм бол?  
  • 80, 90-ээд оны нийгмийн амьдралыг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Нийтээрээ амьдралын түвшин адилхан байсан. Тухайн үед улсаас аавд маань  байр өгсөн юм билээ. Тэр байранд би мэдээ орж, аав ээжийгээ зах руу хүнсэнд явахад нь цонхны тавцан дээрээ унтаж үлддэг байсан юм. Нэг ёсондоо миний аавын гал голомт гэсэн үг.

Аав ээж хоёрыг салахад аав маань тэр байрандаа үлдсэн. Би хот руу ээжийгээ дагаж ирсэн. Ингээд  Ш.Ариунааг аавтай хамт амьдарч байхад нь тэр байрыг улсаас өмчлүүлж өгсөн. Тэгэхэд байрны гэрчилгээн дээр өөрийнхөө нэрийг оруулсан юм билээ.

Ингээд би Ш.Ариунаа болон Ариунаагийн өмгөөлөгчтэй  удаа дараа утсаар ярьсан. Тохиролцох гэж их үзсэн. Миний хувьд бол нэр нь бичигдсэн байрнаас авах ёстой хувиа ав гэсэн. Сүүлдээ хэрүүл маргаанаас залхаад тэр байрыг бүр авч ч болно гэсэн л дээ.

Гэтэл Ш.Ариунаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь аавын минь нэр дээр байгаа бүх үл хөдлөх хөрөнгөнөөс өөрт ноогдох хувиа авна гэсэн байсан!

Миний аавын үлдээсэн өв хөрөнгө бол бурхан болохоосоо өмнөх  сүүлийн 6,7 жилд бүтээсэн хөрөнгө хогшил нь юм. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө Ш. Ариунаа гэх эмэгтэйд огтын  хамаагүй. Учир нь тэр эмэгтэй аавыг маань 20 жилийн өмнө хаяад явчихсан.

Миний хувьд тохиролцох гэж үзэж байх хугацаанд юу болсон бэ гэхээр аав маань бурхан болохоосоо өмнө нэг машинаа зарсан байдаг. Даанч тэр машиныхаа нэрийг нь шилжүүлж чадаагүй бурхан болчихсон юм. Гэтэл Ш.Ариунаа тэр машиныг нь хүртэл авна гэсэн. Уг нь тэр машиныг аав маань өөрөө амьд сэрүүн байхдаа зарсан машин учраас өөр эзэнтэй болсон гэсэн үг.

Хүн шуналтай байж болно оо. Гэхдээ бас хүн чанартай байх ёстой. Дээрээс нь миний аавын хүүхэд биш ч гэсэн нэг хүүтэй хүн. Адилхан өөрөө цор ганц хүүтэй байж өнөөдөр айлын гал голомтод ингэж  шунах нь зөв үү?

Амьдрал урт юм шиг хэрнээ богинохон юм шиг надад санагддаг.

Би бол залуу хүн туулаад гарна. Гэхдээ би ярианыхаа эхэнд хэлсэн, дахиад битгий Амаржаргалууд хохирч үлдээсэй, өөр олон Амаржаргал нойргүй олон шөнийг битгий өнгөрөөгөөсэй гэж.

Би өнөөдөр жамаараа гашуудмаар байна. Аавыгаа бурхан болсноос хойш аавыгаа санаагүй, бодоогүй нэг шөнө, нэг өдөр ч байхгүй. Гэтэл нэмээд Ариунаа гэдэг хүн гарч ирж нэмж стрессдүүлнэ гэж яаж бодох юм бэ. За яахав би залуу хүн, туулаад гарна. Гол нь тэнд 83 настай миний аавын төрсөн ээж нь байгаа шүү дээ. Яагаад тэр хүнийг бодож болохгүй байгаа юм. Богинохон ч гэсэн нэгэн цагт тэр айлын босгыг давж, бэр нь гэж дуудуулж байснаа бодож болохгүй юм уу?

Мөнгө улаан, нүд цагаан гэдэг шиг өнөөдөр ингээд шүүхээр яваад эмээ бид хоёрыг “сэгсрээд” явлаа гэж бодоход яг үнэндээ тэр мөнгө хоол болох уу гэж би асуумаар байна.

  • Үнэхээр итгэмээргүй юм?
  • Энэ бүхэн цагаан  дээр хараар биччихсэн Гэрлэлтийн баталгаа гэдэг зүйлээс л үүдэж бүх процесс өрнөж байгаа юм. Миний ярилцлагыг үзэж, уншиж байгаа хүмүүс нэг асуулт тавих байх. “Гэрээслэл яагаад бичиж болоогүй юм бэ, аав чинь” , “Яагаад энэ 20 жилийн хугацаанд гэрлэлтээ салгачхаж болоогүй юм” гэдэг асуулт.

Аав Ариунаагаас салах гэж удаа дараа холбогдсон юм билээ. Бүр хамаатныхаа нэг ахыг дагуулаад хотод ирэхдээ очиж уулзсан байдаг. Тэгэхэд тэр хүн “Би чамаас хэзээ ч салахгүй” гэсэн байдаг. Ингээд гэрлэлтээ салгаж чадаагүй.

Гэрээслэл яагаад бичээгүй юм бэ гэвэл миний аав чихрийн шижингийн хүндрэлээр нас барсан. Диализын аппаратад 7 хоногт гурван удаа ордог байсан. Сахар хүндрэхээр сүүлдээ хуруу гараа ч хөдөлгөж чадахгүй эцсийн шатанд хуруугаа тайруулсан. Нүд удаа дараа харвасан. Тэгээд эмнэлгээр жил гаруй хугацаанд тасралтгүй явж байхад нь ааваараа гэрээслэл бичүүлж чадаагүй.

Хүнд өвчтэй байсан учраас яагаад ч юм нэг өмгөөлөгч дуудаад л, нотариат авчраад л, алив та гэрээслэлээ бич гэж чадаагүй. Тийм “шулмын” зан надаас хэзээ ч гараагүй. Гарах ч үгүй, угаасаа.

Гэхдээ би хууль дүрмээ мэдэхгүйдээ энд ярилцлага өгч суугаагүй. Бүх зүйлийг мэдэж байсан.

Аавынхаа “Ариунаа хэзээ ч тэгж ирэх хүн биш ээ, Амараа миний охин” гэж хэлсэн үгэнд нь итгэсэн.

Тэгэхээр миний аав энэ бүсгүйг их сайхнаар бодож  тэнгэртээ дэвшсэн байгаа биз. Атал сүүлд нь энэ хүн эсрэгээрээ маш муухай зан гаргасан.

Цаашилбал аав маань амьдралынхаа сүүлийн 12 жил нэг бүсгүйтэй хамтран амьдарсан. Тухайн бүсгүй аавыг өвчтэй зовлонтой байх бүхий л цаг үед надтай хамт зэрэгцэн аавыг маань асарч тойлон, уйлж дуулаад хамт гүйж байсан эмэгтэй. Ариунаа эзгүй байсан 20 жилээ ямар нэг байдлаар үгүйсгэлээ гэж бодоход сүүлийн 12 жилийг нь яаж ч үгүйсгэж чадахгүй шүү дээ.  

  • Таны хүсэж байгаа зүйл юу вэ?
  • Би наанаа хөрөнгө мөнгөний асуудал ярьж байгаа юм шиг харагдавч үүний цаана Монгол Улс Гэр бүлийн тухай хууль, өв залгамжлалын тухай хуулиа эргэж харах цаг болсныг бидэнд тохиолдсон энэ кэйс харуулж байгаа юм. Ариунаа зүгээр нэг гэнэтхэн гарч ирсэн хүүхэн биш. Аавыг ганц бие байхад залуу Ариунаа гарч ирээд суусан бол бас өөр хэрэг. Бүхэл бүтэн гэр бүл, амьдралыг салгаж, бусниулчихаад өөрөө ч олигтой амьдраагүй байж 20 жилийн дараа гэнэт гарч ирчихээд хөрөнгө булаацалдаж байна. Энэ ёс зүй юм уу? Энэ хууль ёсны зүйл үү? 

Миний бага насны гомдол цөхрөл, хүн ёсны харилцаа бас хаачив. Энэ бүгдийг би чухалчилж байна. Мэдээж хөрөнгө мөнгө чухал байлгүй яахав. Гэхдээ энэ бол бүр дараагийн, гурав, дөрөв дэх асуудал юм.

  • Таныг өөрийн амьдралд тохиолдсон кэйсээсээ үүдэн нийгэмд шүгэл үлээж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү?
  • Тэгж ойлгож болно. Дахиад битгий ийм Ариунаа нар олшроосой. Дахиад битгий Амаржаргал хохироосой. Бид гурван саяулаа, цөөхүүлхнээ Монголчууд. Бие биедээ хайртай баймаар байна. Түүнчлэн өв залгамжлалын тухай хуулиа эргэж нэг хараасай, өөрчлөлт оруулаасай гэдэг үүднээс дуу хоолойгоо өргөж энэ ярилцлагыг өгч байгаа юм.

Бид тусгаар улсын иргэд, төрийн хууль ёсондоо захирагдах ёстой. Эрхээ ч эдлэх ёстой. Бүх зүйл шударга, зүй зохистой байх ёстой.

Бусдаар би энэ бүхнийг даваад гарчихна. Учир нь Ариунаа миний аав ээжтэйгээ хамт амьдрах хувь тавиланг булаасны үр дүнд би энэ амьдралд хэрсүү хүн болж төлөвшсөн юм.

  • Илэн далангүй ярилцаж, шүгэл үлээж буйд баярлалаа. Танд амжилт, аз жаргал ерөөе.

Ярилцсан М.Энхсайхан

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа