Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Энд онд бүрэн эхийн хугацаа нь дуусаж буй 23 элчин сайд байгаа аж. Дээрх элчин сайдууд эх орондоо ирж, дараагийн томилгоо хийгдэнэ гэсэн үг. Заримыг нь улираан эсвэл өөр улс руу томилох биз. Харин үүнтэй зэрэгцээд Засагт хамтарсан АН болон ХҮН намаас өөрсдийн хүмүүсээ Элчин сайд, консул болгохоор шахалт үзүүлж, уртаас урт нэрсийн жагсаалтыг Гадаад харилцааны сайдад өгсөн болохыг Б.Батцэцэг сайд өөрөө мэдэгдсэн. Сайдын ярианаас үзвэл МАН-аас гадна засагт хамтарсан намууд энэ удаагийн дипломат томилгоон дээр чамгүй дарамт үзүүлж байгаа бололтой өнгө ая цухалзана лээ. Мэдээж Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг төлөөлөх элчин, консулууд мэргэжлийн байх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байгаа ч улс төрөө дийлэхгүй, ямартаа л АН-ын дарга асан С.Эрдэнэ мэтийн хүмүүсийг хүртэл томилохоос өөр сонголтгүй хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт бүлтэлзэж суугааг энд бас хэлэх ёстой.
Олны үл нуршин хугацаа нь дууссан болон дуусах Элчин сайд нарыг танилцуулъя:
нарын нийт 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах ажээ.
Түүнчлэн Элчин сайдуудаас гадна Ерөнхий болон дэд консул, худалдааны төлөөлгч гэх мэт нийт 50 гаруй дипломат албан тушаалтныг томилохоор төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын онцгой бүс Хонконгод суух Ерөнхий консулаар Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр, БНСУ-ын Бусан хотод суух Ерөнхий консулаар АН-ын гишүүн Ц.Жадамбаа, БНХАУ-ын Эрээн хотод суух Ерөнхий консулаар ХҮН-ын гишүүн З.Лхагвадорж, АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар АН-ын дарга асан С.Эрдэнэ, ХБНГУ-д суух Элчин сайдын элчин зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарыг томилоод буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг,Б.Жаргалмаа, П.Анужин нарын экс гишүүд мөн дипломат томилгоогоо хүлээж байгаа гэдгийг эх сурваж хэлж буй. Харин АН болон ХҮН намаас санал болгож буй нэрсийн дунд Гадаад харилцааны яамны үндсэн шалгуурыг хангахгүй хүмүүс олон байгаа гэдгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газарт хамтарсан гээд бүх томилогоон дээр хуулийн дагуух шаардлага, шалгуур, зарчмыг үл тоон заавал албан тушаал авах ёстой хэмээн Гадаад харилцааны сайд болон яамны ажилтнуудыг шахаанд оруулж буйг Улсын Ерөнхийлөгч, Засгийн тэргүүн мэдэж байгаа гэж найдъя. Угтаа бол дипломат томилгоо бол тоглоом биш.
Тэр байтугай улс төржүүлж ч үл болох эрхэм чухал томилгоо байх учиртай. Журмаараа бол Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар дэвшин 10 жил, газрын захирлаар 5 жил, нийт 15 жил дипломат байгууллагаад ажилласан мэргэжлийн төрийн албан хаагчид элчин, консулаар томилогдох эрх нээгддэг болохыг салбарынхан нь ярьдаг. Энэ зарчим биш юм аа гэхэд ядахдаа гадаад харилцааны салбарт ажиллаж байсан улсаа томилдог байгаасай.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS