УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант сумын иргэд, бизнес эрхлэгчид, хоршоологчидтой уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант сумын иргэд, бизнес эрхлэгчид, хоршоологчидтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов. 2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна.

Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ дурдлаа. Ховд аймгийн иргэдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах талаар асууж байна.

Харин Улсын Их Хурлын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт биш боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ хэмээв. Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн 4 аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэллээ.

Улсын Их Хурлын зүгээс анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, шүүхийн шинэ 5 байрны хөрөнгө оруулалтыг шийдээд байна. Ховд аймгийн бизнес эрхлэгчид гарч буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярьлаа. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авч буй нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ. Тухайлбал, Ховд аймгийн Ярант, Говь-Алтай аймгийн Бургастай зэрэг боомтыг хөгжүүлснээр баруун бүсийн 500 мянга орчим иргэн өөрт ойрхон боомттой болж, эдийн засгийн тэлэлт үүсэх боломжтой гэлээ.

Түүнчлэн, хууль хүний эрхийг хамгаалахын төлөө бүрэн хангалттай зориулагдаж чадахгүй байгаа учраас XXI зууны, хүн төвтэй үзэл баримтлалтай, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг байхаар Улсын Их Хурал ажиллаж эхэлсэн талаар онцоллоо. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Ховд аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 23 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 53 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 8 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 33 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 33 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 23 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 8 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 53 мин

Сурталчилгаа