Л.Оюун-Эрдэнийн эцсийн хүчээ шавхах амаргүй цаг!

Л.Оюун-Эрдэнийн эцсийн хүчээ шавхах амаргүй цаг!

Дөрөв дэх жилдээ Засгийг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнийг татаж унагах ажиллагаа 2024 оны сүүлээс эхлэн эрчээ авсан байдаг. Өнгөрөгч 1-р сарын 11-нд төв талбайд болсон жагсаал эхний өдрөө л эрчтэй байснаас бусдаар тэгэсгээд намжсан. Харин энэ удаагийнх нэлээн эвгүй тал руугаа явчихлаа.

            Явчихлаа гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах ажиллагаа албан ёсны болж байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг боловсруулж эхэлсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 43-р зүйл заалтыг баримталжээ. Үндсэн хуулийн 43.1.1 дэх хэсэгт  Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи нь уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. гэсэн бол 43.1.2 дахь хэсэгт Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурж эхэлснээр Үндсэн хуульд заасан 32 гишүүн бүрдвэл  УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 72 цагийн дотор хэлэлцэхээс өөр гарцгүй болно.

            Одоо нөгөө “чоно, нохойн цаг” гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрэлдсэн 126 гишүүний “хэн нь хэн бэ” гэдэг ус тосоороо ялгарна. Түүнчлэн Ерөнхий сайд өнгөрсөн 4 жилийн хугацаанд МАН-ын дарга гэдэг үүднээсээ намын гишүүдээ багцалж чадсан уу , үгүй юу гээд түүний нам доторх нөлөөлөл хэр хүчтэй нь мэдрэгдэхээс гадна, МАН-ын “ах” нарын хүсэл шунал ч тодрох юм.

            Харин Л.Оюун-Эрдэнийн Засагт хамтарсан АН, ХҮН намуудын байр суурь хамгийн сонирхолтой байгаа юм. Чухамдаа энэ үеэр л АН-ынхан Лу-гаа авч хаях гэж “хор” найруулан гүйлдэх биз. Тэгвэл ХҮН намын тухайд “арай” гэж олдсон 2 сайдын суудлаа хамгаалах тактик барих болов уу

            Тэгвэл УИХ-д суудалтай ИЗНН, Үндэсний эвсэл хаашаа эргэх бол гэдэг асуулт бас гарч ирнэ. Үндэснйи эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын тухайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт улс төрд хөл тавьж, намын залуучуудын байгууллагаас болж хоорондоо нэг хэсэг “үзэлцсэн” удаатай ч МАН-ын 80-аад оны залуусын төлөөлөл гэгдэж явсан хоёр. Тиймдээ ч энэ хоёрт бие биеэндээ найр тавьж өгөх “яриа хөөрөө”  байж болох авч УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд Оюукыг “явуулах” кноп шууд дарах хүмүүсийн нэг юм. Харин ИЗНН-ын тухайд “сүүдрийн” Засгийн газар байгуулна гэж баахан дөвчигнөсөн учир намдаа оноо авах сонголтыг хийх биз.

            Юутай ч Л.Оюун-Эрдэнийг  “зайлуулах” ажиллагаа улстөрийн яриа хөөрөөнөөс хэдийнэ хальж албан ёсны улс төрийн акц болон хувирлаа.

 

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар “хамтарсан” гэсэн утгаараа харьцангуй амь бөхтэй явж өнөөг хүрсэн. Гадна дотны “шахаанд” чамгүй өртсөн ч тэсээд үлдснийг харахад Л.Оюун-Эрдэнэ чамгүй сайн улс төрч болсон гэдгийг илтгэнэ. Энэ удаагийн акцийг харин давж гарвал Л.Оюун-Эрдэнэ нам, төрөө утгаар нь засаглагч болно. Эцсийн хүчээ шавхах цаг!

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 13 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 43 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 58 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 23 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 23 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 13 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 58 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 43 мин

Сурталчилгаа