УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өнчин хүүхдүүдийн нэр барьж “хутгасан бантан”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өнчин хүүхдүүдийн нэр барьж “хутгасан бантан”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш мэргэжилтэй, “Багшийн хайр” ТББ-тай, Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн ерөөс багш нарын төлөөлөл, дуу хоолой гэгддэг шинэ түшээдийн нэг. Тиймээс ч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад бичигдэн гишүүн болсон. Түүний хувьд сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үг хэллэг ашиглан пост оруулсан түүнчлэн 4 өнчин хүүхдийн нэрээр хандив босгож орон сууц авч өгсөн ч хандивын эздийг байрнаас “хөөх” тухай лайв хийсэн зэргээсээ болж ширүүн шүүмжлэлд өртөөд буй.

Тэрээр багшаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 12-р сард  ээж нь нас барсан  бүтэн өнчин 4 хүүхдийг байртай болгох санаачилга эхлүүлж, олон нийтийн дэмжлэг авснаар ТББ-ын дансанд 80 гаруй сая төгрөгийг цуглуулжээ. Дээрх цугласан мөнгөөр 1 өрөө байр хангалттай авч хүрэх байсан ч багш маань байр авалгүй хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь ил болоод буй. Гишүүний тайлбарласанаар бол уг хандивын мөнгөнөөс 25 саяыг багш нарын спортын тэмцээн зохион байгуулахдаа зарцуулсан. Шалтгаан нь тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нарын тэмцээнд “25 сая төгрөг өгнө” гэсэн амлалтыг өгсөн байна. Харин энэ амлалтаа Л.Энх-Амгалан сайд биелүүлээгүйн улмаас 25 саяыг ийн зарцуулсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл сайдын амлалт биелээгүй учир хандивын мөнгө 55 сая болсон байна. Уг 55 сая төгрөгнөөс Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатар 25 сая төгрөгийг авч ашигласан бөгөөд удахгүй буцаан шилжүүлнэ гэсэн ч бас өгөөгүй байна. Ингээд анх цугласан 80 гаруй сая төгрөгнөөс ердөө 30 сая төгрөг үлдсэн аж.

Нэгэнт байр авах мөнгөгүй болсон тул “Багшийн хайр” ТББ-ын гүйцэтгэх захирал  Б.Идэржавхлангаар дамжуулан дүүгийнх нь байранд 4 хүүхдийг оруулаад мөнгийг нь нөхөж өгөхөөр болсон ч 2024 оны сонгууль дуустал өгөөгүй байна.  

Сонгуулийн дараа мөнгөө гүйцээж өгсөн боловч байрыг 4 хүүхдийн нэр дээр бус Мөнхтулга гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. Энэ үйлдлээ УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа тайлбарлахдаа  Мөнхтулгаас мөнгө зээлж байрны мөнгийг гүйцээсэн тул Мөнхтулга “барьцаанд” авсан гэжээ.

Анх байрны хандив цуглуулах үед Б.Идэржавхлангийн тухайд тухайн байрыг төрийн бус байгууллагын нэр дээр авах талаар санал гаргасан ч өнөөдөр хувь хүний эзэмшил болсон аж.

Түүнчлэн  тухайн үед насанд хүрээгүй байсан 4 хүүхдийн хамгийн том эгч нь насанд хүрч хүүхэдтэй болсон байна. Тиймээс хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэх ёстой гэж Б.Идэржавхлан үзсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа том эгч нь хариуцлага сул тул байрыг “үрэн таран” хийгээд 3 дүүгээ гудамжинд гаргана гэж бодсон байжээ. Түүгээр ч үл барам дээрх хүүхдүүдийг байрнаас хөөгөөд оронд нь ядарсан нэг ахмад багшаа оруулна хэмээн өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэл хийсэн юм.

Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд анхнаасаа багш нар ч бай, иргэд ч бай бүтэн өнчин 4 хүүхдийг л байртай болгох гэж нэгдсэн. Тэр ч утгаараа байр бол 4 хүүхдийн өмч байх ёстой атал УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад тийм бодол алга байгаа нь хачирхалтай. Дөрвөн өнчин хүүхдийг хөөгөөд оронд нь ахмад багшийг оруулна хэмээн өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдснээс ингэж дүгнэж болохоор байгаа юм.

 

Үүн дээр нэмээд олон нийтийн сүлжээнд зохисгүй үг хэллэг ашиглан бусдыг доромжилсон зэрэг нь багш хүний ёс суртахуунд нийцэх үү гэдэг асуултыг тавихад хүргэж байна.  

Юутай ч шинээр бүрэлдсэн 126 гишүүнтэй УИХ-ын гишүүдийн “тар” нь ийнхүү эхнээсээ танигдаж эхэллээ.

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 10 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 40 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 55 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 20 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 20 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 10 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 55 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 40 мин

Сурталчилгаа