УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сарын 7 саяын түрээстэй “Bella Vista” хотхонд 2022 оноос хойш амьдарч байгаа гэв

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сарын 7 саяын түрээстэй “Bella Vista” хотхонд 2022 оноос хойш амьдарч байгаа гэв

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн Баасан гарагт мэдээлж улс төрийн гол дүрээр тодроод буй.

Улмаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн гэрийн хаяг, орон сууцны талаарх мэдээлэл цахим сүлжээнд тарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан  “Аргаа ч барж байна даа, Ерөнхий сайдын маань харын багийнхан. Дор дор нь үнэнээ хэлээд л явчихна, асуудалгүй. Би 2022 оноос хойш энд түрээсээр амьдарч байгаа. Ер нь хэзээнээсээ л би түрээсээр амьдарч сурсан, дуртай юм. Нэг байрлал, нэг апартментад хэдэн зуун саяыг түгжиж хуучруулж сууснаас хамгийн гоёудаас нь шилээд хэсэж явах сонирхолтой. Арай илүү амьдралтай санагддаг даа. Жаахнуудад маань яг таарсан орчинтой сайхан хотхон. Нэмээд хэлэхэд энэ хотхоны 400, 500-р байр анхнаасаа түрээсийн зориулалттай, 600, 700-р байр нь өмчлөлийнх байдаг шүү. Ер нь бол хүний гэрийн хаягийг ингэж зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ улсын эзэн Л.Оюун-Эрдэнэд хууль ямар хамаатай биш” гэсэн.

Нэгэн цагт УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа тус хотхоны түрээсийн байранд амьдардаг, гэхдээ гэртээ зурагтгүй гэж хэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Монголын баячууд эсвэл гадны өндөр цалинтай ажилчид түрээсэлж амьдардаг гэгддэг “Bella Vista” хотхоны түрээсийн зориулалттай байрнууд нь 150 м/кв, сарын түрээс дунджаар 7 сая төгрөг байдаг байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 84 сая төгрөгийг байрныхаа түрээсэнд төлдөг гэсэн үг. Ихэнх монголчууд энэ тохиолдолд түрээсэнд төлөх мөнгөө байрны урьдчилгаанд өгч, орон сууцтай болохыг эрхэмлэнэ. Харин Ч.Лодойсамбуу гишүүний тухайд өөрийн орон сууцтай байхыг чухалчилж үздэггүй, нүүдэллэж амьдрах дуртай гэжээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхъё.

Тэрээр өөрийн орлого 801 сая төгрөг, гэр бүлийн орлого 4 сая төгрөг.

Хувьдаа орон сууц, машингүй, харин 112 сая төгрөгийн үнэ бүхий 75 адуутай, дотоодын банкинд 893 сая төгрөгийн хадгаламжтай, үнэт эдлэл байхгүй гэжээ.

Харин “Президент пи ар” агентлаг ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, патентын 1 эрхтэй юм байна.  

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 24 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 55 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 9 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 34 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа