Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг 2 жил хорих ялаар шийтгэжээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг 2 жил хорих ялаар шийтгэжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хөнөөсөн дуулиант хэрэг одоогоос 4 жилийн өмнө гарч байв. Уг аймшигт хэрэг Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн Их хуралдай дахь албан өрөөнд болж байв.

Тэгвэл энэ удаад С.Гал-Эрдэнийн бас нэгэн хэрэг шүүхээр шийдэгджээ. Тодруулбал, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, “Хангай констракшн” захирал С.Гал-Эрдэнэ нь цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

С.Гал-Эрдэнэ нь 2023 оны 6-р сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хэргийг анх авч шалгасан мөрдөгч цэргийн тэтгэвэрт гарсан тул журмын дагуу С.Гал-Эрдэнийн зөрчлийн хэргийг тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъяансүрэн хариуцан шалгажээ. Тэдний хувьд найз нөхдийн харилцаатай учир О.Жамъяансүрэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсан байна. Тиймээс эхнэр Сэлэнгэ нь дээрх хэрэгтэй холбоотойгоор С.Гал-Эрдэнэ өөрийн Хаан банкы данснаас мөрдөгч О.Жамъяансүрэнд мөнгө шилжүүлснийг АТГ-т мэдэгдсэнээр АТГ-аас хэргийг мөрдөн шалгасан байна.

Мөрдөн шалгалтын явцад 2023 оны 7-р сард мөрдөгч О.Жамъяансүрэнгийн охины данс руу С.Гал-Эрдэнээс 2 удаа тус бүр нэг сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон төдийгүй О.Жамъяансүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.

Харин С.Гал-Эрдэнийн тухайд гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй тул шүүн таслах ажиллагааг явуулсан байна. С.Гал-Эрдэнийн тухайд О.Жамъяансүрэнг 2019 оноос таньдаг бөгөөд адууны наймаа хийсэн, мөнгө зээлдэг байсан зэрэг харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хахуульд өгсөн гэх 2 сая төгрөгөө наадмын үеэр дээгүүр давхисан морины бай шагналын хишиг хүртээж зээлдүүлсэн гэж шүүхэд мэдүүлсэн байна.

Харин гэрчээр оролцсон Сэлэнгийн тухайд “Тухайн үед нөхөртэйгээ таарамжгүй харилцаатай байсан учраас айлгах гэж АТГ-д гомдол гаргасан. Тэд хоорондоо юу гэж ярилцсаныг мэдэхгүй” гэсэн байна. Ингээд өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг тус бүр 4 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 23 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 53 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 8 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 33 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа