МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Бөх гэхээр л бүдүүн баараг, үг дуу цөөтэй гэх тодотголын эсрэг жишээ бол П.Бүрэнтөгс аварга. Хөөрхөн, хөгжилтэй, жудагтай, журамтай гээд П.Бүрэнтөгс аваргыг хүүхнүүд нь крашилж, бөхчүүд нь хүндэлж, эрчүүд сайшаадаг гэнэ билээ.
Тэрээр 2010 онд аймгийн арслан цол хүртэж, 2012 онд 24 насандаа улсын арслан цол хүртсэн бахдам амжилтын эзэн. Үүнээс 8 жилийн дараа буюу. 2020 онд Улсын аварга цол хүртэж, Монгол улсын 25 дахь аварга болсон юм.
Бөхчүүд дундаасаа ялгарах нь тэрээр рекламны мангас. Алиа хошин, хөөрхөн аашных уу, аль эсвэл царай зүс сайтайнх уу, рекламны саналд хамгийн их дарагддаг нь П.Бүрэнтөгс аварга гэнэ лээ.
Магад хамгийн өндөр үнэ ханшийн эзэн биз. Тэрээр мөн нийгмийн сайн үйлстнүүдийн нэг. Өнгөрсөн 2022 оноос эхлэн өв уламжлалыг өвлүүлэх зорилгоор "Бүрэн Монгол" төсөл хэрэгжүүлж, аймаг тус бүрээс залуу гэр бүл сонгон монгол гэр бэлэглэсэн байдаг.
Өдгөө эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг түүнд дуулж хуурдахаас авахуулаад чадахгүй зүйл ховор болой.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS