Who is who? 126:1 Жудагийн Баярмаа “Дүлий цэрэг”

Who is who? 126:1 Жудагийн Баярмаа “Дүлий цэрэг”

ӨНӨӨДӨР буюу карьер: Олонхи нь цөөнхтэйгээ хамтарч засгийн эрх барьж, сайд нар нь бүгд давхар дээлээр “хуяглачихаад” байгаа парламентын танхимд сөрөг хүчний дуу хоолойг тод илэрхийлж буй цөөн гишүүдийн нэг бол Жудагийн Баярмаа. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайдыг огцруулах Ч.Лодойсамбуу гишүүний санаачилгыг дэмжиж гарын үсэг зурснаасаа болж намын даргадаа нэр цохон донгодуулсан. Хамтарсан Засгийн газрын бодлогыг удаа дараа эсэргүүцэж байгаа тул Ж.Баярмаа гишүүнд арга хэмжээ авна гэж Л.Гантөмөр дарга мэдэгдээд буй. Удаа дараагийн үйлдлийнх нь нэг нь оны өмнө 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хийсэн мэдэгдэл.  

Ж.Баярмаа гишүүн “18.3 тэрбум төгрөгийн ваучер бол соёл урлаг гэх нандин зүйлсийг маск болгон зүүсэн халамж юм. Бүр тодруулбал, сонгогчдыг авлигадаж буй сонгуулийн клиентелизм гэсэн үг хэмээн” мэдэгдэж, Засгийн газрыг төсвийн төслөө эгүүлэн татаж, хутгасан бантангаа яаралтай засаж залруулахыг шаардаж байв.

Ардчилсан намын жагсаалтын зургаад бичигдэн УИХ-ын гишүүн болсон Жудагийн Баярмаа гэж ийм нэгэн гишүүн шинэ парламентын шинэ өнгө төрхийг тодорхойлох болсон.

Анх удаа УИХ-д сонгогдсон тул хувь хүн талаасаа олон нийтэд төдийлөн танигдаагүй. “Глоб”-ын Ж.Мэндбаярын төрсөн дүү гэх тодотгол түүнийг дагадаг. Гэхдээ тэр хэн нэгний дүү гэхээсээ илүү УИХ-ын танхимд илэрхийлж байгаа байр суурь, зарчим, үг, үйлдлээрээ өөрийгөө тодорхойлж, хэн бэ гэдгээ харуулсаар буй.

Тэрээр өөрийн нүүрномдоо “Би ч “…олон нийтийн төлөө…” гэх тангараг өргөснийхөө дагуу дүлий цэрэг лугаа анхнаасаа л засаглал, институц, салбар, хүн үл харгалзан, буруу гэж үзсэн бүх зүйлд л хатуу шүүмжлэлттэй хандсаар ирсэн” хэмээн бичсэн байна лээ. Үүнийг зүгээр нэг уран тансаг поп мэдэгдэл гэхээсээ илүү хувь хүнийх нь үзэл баримтлал, улс төрчийнх нь жанжин шугам гэж хүлээж авахад буруудах юмгүй.

ӨЧИГДӨР буюу улс төрийн замнал. Ж.Баярмаа гишүүн улс төрд тийм ч шинэ хүн биш. Олон жил хөшигний ард улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төрд ч цөөнгүй жил ажиллаж, өндөр хариуцлагатай алба ч хашиж явсан аж. Боловсролын хувьд тэрбээр орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй, англи, япон, орос хэлтэй. 1990 онд Ардчилсан намд элсэж, 1998 онд МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхэлжээ.

Хүүхдийн төлөө үндэсний төвийн гадаад харилцааны хэлтсийн ажилтнаас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга хүртэл, намын залуучуудын байгууллагын нарийн бичгийн даргаас  Ардчилсан намын дэд дарга хүртэл мерит зарчмаар ажиллажээ.

2020 онд М.Тулгат нартай хамтран Ардчилсан намын залуусын “Од” клубийг үүсгэн байгуулсан. Тухайн жил УИХ-д нэр дэвшихээр саналаа өгсөн ч нам нь мандат өгөөгүй аж. Энэ сонгуулийн жил тэрээр “царцааны нүүдэл” буюу сонгогчдын хаягийг тойрог руугаа шилжүүлэх улстөрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, 230 мянга гаруй “царцаа” нүүдэллэсэн гэдгийг гаргаж тавьж байв. Мөн МАН-аас амлалт нэхэх хөдөлгөөн өрнүүлж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулахыг шаардан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж,  хүний эрхийн асуудлаар олонтаа дуу хоолойгоо илэрхийлж  тэмцэж байжээ.

МАРГААШ буюу амбиц. УИХ-д анх удаа сонгогдсон ч тэр улс төрд шинэковдоод байхааргүй нэгэн гэдгээ хэдийнэ харуулсан. Харизматай, амбицтай улстөрч. Гэхдээ хурдан морийг гараан дээр нь шинждэггүй гэдэг. Хууль тогтоох дээд байгууллагад дөнгөж хөл тавиад байгаа улстөрчийг ч мөн адил хэр хол явахыг нь таахад эрт цаг.

Парламентын танхимд шударга, зарчимч байр суурь илэрхийлдэг ч нөгөө талаас харвал олон нийтэд таалагдах гэсэн хэт популизм хийгээд байгаа юм биш биз гэсэн шүүмжлэлийг ч түүнд хаягладаг. Жишээ нь төсвийн төслийг эргүүлэн татах хуулийн боломжгүй болчихсон үед, эцсийн хэлэлцүүлгийнх нь өмнө “Төслөө тат, зас” гэж мэдэгдэл хийсэн.

  Ж.Баярмаагийн ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар бий гэж хардах нь бий. Мөн түүнийг Ж.Оджаргалын нарийн бичгээр ажиллаж байсан, “М Си Эс”-ийн хүн гэж ч цоллосон. Хэн нэгний дэргэд ажиллаж байсан гээд түүний хүн болчихгүй. Гэхдээ бид дэргэд нь байсан биш тэрний хүн мөн, түүний дуу хоолой мөнөөсөө мөн гэж хэлэх бас боломжгүй юм.

Гэр бүл. Ж.Баярмаа гишүүн нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Я.Гансүх түүний улс төрийн зөвлөх, уураг тархи гэхэд буруудахгүй байх. Учир нь Я.Гансүх ноёнтон С.Наранцацралт агсаны зөвлөхөөс авахуулаад М.Сономпил тэргүүтэй АН-ын улс төрчдийн сонгуулийн менежер, зөвлөх хүртэл ажиллаж байсан улс төрдөө бол “хал цэрэг”-үүдийн нэг. Улс төр судлаач мэргэжилтэй тэрээр эхнэрийнхээ улс төр дэх дэргэдийн зөвлөх, арын албаны асаалттай танк байж таарна. 

         

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 41 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

13 цаг 11 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 26 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 51 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 51 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 41 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 26 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

13 цаг 11 мин

Сурталчилгаа