УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ.

Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав. Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, энэ парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотголоо.

Тэрбээр, хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв. Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна гэв.

Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ. Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Өндөрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн байр 350 хүүхдийн багтаамжтай ч 700 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын материаллаг бааз хангалтгүй байдгийг уулзалтад оролцогчид хэллээ. Түүнчлэн, иргэд хуулиа мэддэггүйн улмаас эрх ашиг нь хөндөгддөг, нөгөөтээгүүр төрийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, хүнд сурталтай тулгардаг зэрэг асуудлуудыг дэвшүүлэв.

Иймд иргэний асуудлыг биш төрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хуулиудыг шинэчлэх ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм. Газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах Увс аймгийн хувьд баруун бүсийнхний гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна өөрсдийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлал нэмэгдэх давуу талтайг дурдлаа.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

13 цаг 17 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 32 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 57 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа