БОР ОЙМСНООС ДОР НАМУУДЫН ЖАГСААЛТ

БОР ОЙМСНООС ДОР НАМУУДЫН ЖАГСААЛТ

Н.Энхбаярын оймс ба тохиолдлын улстөрчид

Хуульч О.Баасанхүүг гишүүн болсных нь дараа “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад УИХ-д үсрээд ороод ирсэн” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж ёжилж байв. Н.Энхбаярын нэр нөлөөн дор МАХН-ын жагсаалтаар сонгогдсоныг нь хэлж байгаа нь тэр. Үнэхээр 2012 оны дөрөвдүгээр сард экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг сүр дуулиантай баривчилж хорьсноор түүний нэр хүнд харин ч өсөж, хэдхэн сарын дараа болсон УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан түүхтэй.

2012 онд манай улс намын жагсаалтыг анх удаагаа туршиж, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Үр дүнд нь “Шударга ёс” эвслээс 7 хүн намын жагсаалтаар парламентад суусны дотор О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын сураггүй кадрууд багтсан нь Н.Энхбаярын бор оймсонд хавчуулагдагсад хэмээх нэр хоч зүүхэд хүргэсэн билээ.

“Шударга ёс” эвсэл 2012-2016 оны хооронд АН-тай хамтарч Засгийн кабинетэд орж ажилласны буянаар “Намбарваны бор оймсонд хавчуулагдсан” нөхөд сайд, агентлагийн дарга хүртэл дэвшиж, олон ч хүн хоолтойгоо залгасан байдаг.

Оймсныхноос О.Баасанхүү 2016 онд УИХ-д дахин сонгогдож, сүүлдээ АН-д элссэн ч тэгсгээд карьер нь дууссан.

З.Баянсэлэнгийн тухайд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр сүүлийн хэдэн жил цагдаа, шүүхийн хаалга татсаар, өнгөрсөн онд торгуулийн ял авч салсан.  

 

2012 оны сонгуулиар зөвхөн МАХН гэлтгүй бусад намын жагсаалтад ч “оймсчид” хавчуулагдсан. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзсанаар МАН-ын жагсаалтын 10-т байсан Д.Сарангэрэл парламентад анх хөл тавьж, хожим хоёр, гурван яамны сайдын суудал сэлгэн жаалж, хатан ээж хэмээн өөрийгөө тахин шүтүүлэх эхлэлээ тавьсан.

АН-ын жагсаалтад хавчуулагдсан Р.Бурмаа, ИЗНН-ын жагсаалтад С.Оюун даргын “оймсноос зүүгдсэн” МҮХАҮТ-ын С.Дэмбэрэл гээд тохиолдлын улстөрчид УИХ-д орж ирсэн түүхүүд бий.

Монгол төрд ийм хоноцын сэтгэлгээтэй этгээдүүд хамгийн сэтгэлгүй ханддаг нь оймсныхны олон арван бусармаг үйлдлээс харагдана.

   

Намын жагсаалт буюу дугаарын наймаа

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар намын жагсаалтаар МАН-аас 18, АН-аас 16, ХҮН намаас 6, Үндэсний эвслээс 4, ИЗНН-аас 4 хүн тус тус парламентад сонгогдсон. Жагсаалтын 48 гишүүнийг жагсааж байгаад харахад олон зүйл уншигдана. Юуны өмнө намын дарга нар жагсаалтынхаа дугаарыг үнэ хүргэн зарж, сонгуулийн зардал хийгээд бас бус мөнгөө босгожээ гэж хардах үндэслэл хангалттай харагдана.

МАН, АН хоёрын хувьд жагсаалтын эхний 10-т багтана гэдэг шууд л гишүүн боллоо гэсэн үг. Цаашилбал 10-20-ын хооронд эрэмбэлэгдвэл магадлал 80-90 хувь. Энэ шаансыг нь харгалзан дугаараа үнэлж таараа. 2024 оны УИХ-ын сонгуулиар тойрогт өрсөлдөх мандат 5-10 тэрбум, намын жагсаалтад багтах үнэ 10-15 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл УИХ-ын 126 гишүүний 102 нь тэрбумтнууд. Намуудын жагсаалтад багтаж сонгогдсон улстөрчид ч тэр чигээрээ тэрбумтнууд байна. МАН-ын жагсаалтынхан дээд тал нь 10 тэрбум, АН-ын жагсаалтынхан 25 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Мөн ХҮН, Үндэсний эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүд бүгд, ИЗНН-ын жагсаалтын нэгээс бусад нь тэрбумтан байна.

Намын дарга нар жагсаалтаа үнэ хүргэн дамлан зарахдаа түүнийгээ нуухын тулд хачир болгож багш, инженер, эрдэмтэн, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт нийгмийн олон төлөөллийг дундуур нь хавчуулж “өнгө зассан” байж болох уу. Тийм хавчуурганы нөхдийн зарим нь хууль батлалцах байтугай хууль уншиж үзээгүй, эсвэл гадаадад ажиллаж, амьдарсан гялгар сайхан намтартай, Монголын амьдралыг огт мэдэхгүй, явцуу салбар хүрээний хүмүүс байх аж. Олон улсын төсөл, хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажилтай хүнийг хүчээр шахуу намын жагсаалтад оруулаад УИХ-ын гишүүн болгочихсон тул өнөөх нь учраа мэдэхгүй, ажлаа  хийхгүй, урт дурын, сул хүн болчихсон тууж яваа нь ч бий гэнэ. Гэхдээ энэ нь цөөн тохиолдол.  

 

Л.Гантөмөрийн зүссэн фракцуудын бялуу

 

Оймсныхны түүх өнөөгийн парламентад ч үргэлжлэв. Тогтолцооны шинэчлэл, сонгуулийн реформ хийж байж бүрдүүлсэн гэх УИХ-аас “оймсны шивэр” ханх тавих нь гачлантай. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг гишүүдийн тоо нь олширсон ч чанар нь улам мууджээ. Үүнийг олон нийт өдрөөс өдөрт харж, мэдэрч, заримдаа бүр шооконд орох болов. АН-ын жагсаалтынхны сүүлийг мушгин азаар гэх үү, эзээр гэх үү, УИХ-д сонгогдсон Ц.Мөнхтуяа гишүүний ёс суртахууны доройтол, багш хүнээс гарамгүй бүдүүлэг харилцаа, зан авирыг сүүлийн хэдэн өдөр бид нийтээрээ халаглан харав. Намын дарга нь гишүүнээ өмөөрч, хуучны бичлэгийг нь гаргаж ирж сэвлээ гэж өмөлзөхийг ч харлаа. Хэзээ болсон нь хамаагүй, тийм үйлдэл гаргасан нь гол асуудал гэдгийг Лу.Гантөмөр дарга ойлгохгүй байгаа нь хачин. Ийм хүнийг намын жагсаалтдаа дээгүүр бичиж, УИХ-д оруулж ирсэн нь мөнгөнд буруу байхгүй, харин тогтолцооны л гажиг юм даа гэж зөвтгөж бас болно.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал болон хуульч Р.Булгамаа, судлаач Б.Ган-Очир зэрэг мэдлэг, боловсролтой, чадварлаг залуус Ц.Мөнхтуяагийн ард бичигдээд, парламентад орж ирж чадаагүй гэхээр бас гунигтай.

Ямартай ч АН-ын жагсаалтынхныг харахад мөнгө, фракц гэдэг хоёр эрх ашиг нэг зоосны хоёр тал шиг хоршжээ. Өмнө нь хэд хэдэн удаа тойрогт дэвшээд унаж байсан, парламентад орж ирэхийн тулд юугаа ч хайрлахгүй, мөнгөтэй бизнесмэнүүд эсвэл Лу.Гантөмөр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын гар  хөл, ойр дотнын хүмүүс байх жишээний. Тэдний дотор МАН-тай наймаалцаж тойргоо зараад, өөрөө жагсаалтад орж ирсэн нь ч байна. Тухайлбал, Ж.Батсуурь Сүхбаатар аймгаас нэр дэвшилгүй У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярт боломж олгож, намынхаа жагсаалтад бичигдэн, гишүүн болсон хойноо яам авсан гэх бор шувуу ч нисэж яваа. Эдэн дундаас олонд танигдаагүй ганц хүн жагсаалтынхны сүүл мушгин орж ирсэн нь эвгүй байдлаар зэс нь цухуйж, яс нь танигдаж байх нь хоржоонтой.   

 

Л.Оюун-Эрдэнийн мөнгөн буйл

МАН-ын жагсаалтынхныг мэдлэг боловсролтой залуу эрдэмтэн тэргүүлж УИХ-д орж ирсэн. Сайд асан А.Ариунзаяа, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Б.Баярбаатар нарыг эс тооцвол улстөрч гэхээр хүнгүй шахам. Өвгөн академич, залуу эрдэмтэн, эмч, судлаач, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл гээд их гоё жагсаалт харагдана. Гэхдээ энэ бол хэвлэлийнхний онож дүгнэснээр гол дүргүй жүжгийн зохиол, эсвэл ганган цаастай гашуун чихэр мөн гэдэг нь үнэн болж таарсан. Сайхан нь дарга төвтэй, захиргаадалтын уламжлалтай ах нам парламентад нэг дохиураар 48 хүүхэлдэй хөдөлгөж буй.

Л.Оюун-Эрдэнэ намынхаа жагсаалтыг гаргахдаа Лу.Гантөмөр шиг мөн л мөнгө хийгээд ашиг сонирхлыг адил тэнцүү харжээ. Жагсаалтын гишүүд нь бүгд чих зөөлөн, хамар эмзэг. “Мөнгөн буйл”-аар буйллачихсан жагсаалтын 18-ыгаа Л.Оюун-Эрдэнэ хаашаа л бол хаашаа зална. Жагсаалтад төлсөн мөнгөө эргэж олж авч, шархаа  нөхтөлөө нөгөө хэд нь ч дуулгавартай гэж жигтэйхэн. Жолоо хаашаа, хошуу тийшээ.

 

Гуравдагч хүчний гутармаар цуглуулга

ХҮН намын жагсаалтын зургаан гишүүн бүгд тэрбумтнууд. Мөнгийг үнэт зүйлээ болгосон, ашиг хонжооч нам. Тиймээс гуравдагч хүчний байр сууриас татгалзаж, МАН, АН-тай нэг хөнжилд орсон. Жагсаалтаар сонгогдсон тэрбумтнууд нь жагсаалтад оруулсан хүндээ л үйчилнэ.

Н.Номтойбаяр мөнгөтэй улстөрч. Тиймээс бүхэл бүтэн нам, эвсэл худалдаж аваад сонгуульд орсон. Жагсаалтаар дөрвөн суудал авсан. АН-ын Д.Пүрэвдаваа, МАН-ын А.Ундраа нар бол намдаа гомдсон хонзогногчид. М.Сарнай улс төрд байтугай төрийн албанд ч ажилласан туршлагагүй, ерөөс гүүглд мөргүй нэгэн. Үндэсний эвслийн жагсаалтынхны сул тал нь бүгд мөнгөтэй.

 

ИЗНН-ынхан тойргоос ганц ч суудал аваагүй ч жагсаалтаар дөрвөн гишүүнтэй болсон. Намын дарга Б.Батбаатар карьер нь аль хэдийнэ дуусчихсан улстөрч. Дуучин М.Нарантуяа-Нара гишүүн хэл ам, хэрүүл шуугиан тарьсаар танигдаж, хоёр ч сонгуульд бие даан нэр дэвшиж олны анхаарлын төвд орж чадсан өвөрмөц имижтэй. Гишүүн болсон хойноо лайвдаж, бараа рекламдсан нь ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж донгодуулсан ч удаатай.

ИЗНН-ын нөгөө хоёр гишүүн хэлд оролгүй хагас жилийг үдэж буй. Гариг андуурч орж ирсэн ийм жагсаалтынхан шинэ парламентын сул тал юм.

ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ЮУ, ДАБЛЬ СТАНДАРТ УУ

УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоо гэдэг ахиц дэвшил гэдэгт эргэлзэх шалтгааны нэг нь дээр дурдсан жагсаалтынхан. Үүдээр хөөгөөд гаргасан нөхдийг тооноор оруулж ирдэг нь намын жагсаалт. Хэчнээн арван тэрбумыг тойрогт цацаад сонгогчдын итгэлийг олж чадаагүй хүмүүс намын жагсаалтын ард нуугдаад УИХ-д сонгогдчихож байна. Тойрогт нэр дэвших мандатыг намууд үнэлж зардаг байсан бол жагсаалтад орох ханш түүнээс ч өндөр болж, сонгуулийг жинхэнэ утгаар нь мөнгөтэй хүмүүсийн бэл бэнчингийн өрсөлдөөн болгов. Товчхондоо намын жагсаалт бол дабль стандарт, улс төр дэх авлигын үндэс суурь нь болчихжээ.

Ингээд олныг үл нуршин парламентад суудалтай 4 намын жагсаалтынхыг жагсааж, хөрөнгө орлогыг нь сонирхоцгооё.

МАН

  • Ганзоригийн Лувсанжамц- 1.6 тэрбумын хөрөнгө орлоготой
  • Мөнхчулууны Энхцэцэг- 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Чинбаатарын Анар- 3.3 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Отгоны Саранчулуун- 462 сая төгрөгийн хөрөнгөтэй
  • Дүгэрийн Рэгдэл- 1.4 тэрбумын хөрөнгө орлоготой
  • Даваасамбуугийн Ганмаа- 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 
  • Сүхбаатарын Эрдэнэбат- 620 сая төгрөгийн хөрөнгө орлоготой 
  • Мэндбаярын Мандхай- 730 сая төгрөгийн хөрөнгөтэй
  • Дашцэрэнгийн Энхтүвшин- 30.9 тэрбумын хөрөнгө орлоготой
  • Болдын Уянга- 3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Жанчивын Галбадрах- 4 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Аюушийн Ариунзаяа- 1.5 тэрбумын хөрөнгөтэй
  • Баярмагнайн Баярбаатар- 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
  • Бадарчийн Хэрлэн- 685 сая төгрөгийн хөрөнгөтэй
  • Дуламын Бум-Очир- 480 сая төгрөгийн хөрөнгө орлоготой 
  • Одсүрэнгийн Номинчимэг- 6.1 тэрбумын хөрөнгөтэй 
  • Сархадын Зулпхар- 588 сая төгрөгийн хөрөнгө орлоготой 
  • Хүрэлбаатарын Баасанжаргал- 795 сая төгрөгийн хөрөнгөтэй 

АН

  • Лувсаннямын Гантөмөр- 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой 
  • Салдангийн Одонтуяа- 950 сая төгрөгийн хөрөнгөтэй 
  • Жамбын Батсуурь- 3.4 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Саруулсайханы Цэнгүүн- 636 сая төгрөгийн хөрөнгөтэй 
  • Өлзийхүүгийн Шижир- 3.4 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Жудагийн Баярмаа- 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Жадамбаагийн Баясгалан- 7.1 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Доржзодовын Энхтуяа- 625 сая төгрөгийн хөрөнгөтэй 
  • Хишигдэмбэрэлийн Тэмүүжин- 364 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
  • Бадамдоржийн Пунсалмаа- 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Эрдэнэбилэгийн Одбаяр- 2.5 тэрбумын хөрөнгө орлоготой
  • Пүрэвийн Батчимэг- 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 
  • Ганбатын Очирбат- 25 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой 
  • Батбаярын Жаргалан- 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 
  • Амгаланбаатарын Ганбаатар- 3.5 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Цэндсүрэнгийн Мөнхтуяа- 280 сая төгрөгийн хөрөнгөтэй 

ХҮН

  • Тогмидын Доржханд- 2.4 тэрбумын хөрөнгөтэй
  • Лутаагийн Энхнасан- 6 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
  • Пүрэвжавын Ганзориг- 5 тэрбумын хөрөнгөтэй
  • Гончигдоржийн Уянгахишиг- 3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
  • Бадрахын Найдалаа- 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Баатаржавын Мөнхсоёл- 10 тэрбумын хөрөнгө орлоготой

Үндэсний эвсэл

  • Нямтайширын Номтойбаяр- 8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Агваанлувсангийн Ундраа- 2 тэрбумын хөрөнгө орлоготой
  • Даваахүүгийн Пүрэвдаваа- 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Мягмардашийн Сарнай- 3 тэрбумын хөрөнгө орлоготой

Иргэний зориг ногоон нам

  • Батын Батбаатар- 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
  • Мөнхтөрийн Нарантуяа- 1.1 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Рэнцэндоржийн Батболд- 1.1 тэрбумын хөрөнгө орлоготой 
  • Сонгобайгийн Замира-316 сая төгрөгийн хөрөнгөтэй.

Г.Ууганбаатар        

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 35 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

13 цаг 5 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 20 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 45 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 45 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 35 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

13 цаг 20 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

13 цаг 5 мин

Сурталчилгаа