Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа хоёрдугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ТУЗ-ийн дарга Эмин Хисаржиклиоглу, Гадаад Худалдаа, Тусгай хорооны дарга Ведат Косе нарын албаны хүмүүстэй уулзаж, хөгжлийн суурь салбаруудад хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа Хөгжлийн банк БНТУ-ын Эксим банктай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан туршлагатай талаар дурдаад энэхүү туршлагад үндэслэн Туркийн Эксим банк Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгох боломжтойг тэмдэглэн хэлэв. Ингэхдээ Туркийн тал Монгол Улсад ямар төсөлд хөрөнгө оруулах, санхүүжилт нь ямар хэлбэрээр явах боломжтойг тодорхойлсны үндсэн дээр төслүүдийг хамтран санхүүжүүлэх боломжтойг онцоллоо.
Тухайлбал, Туркийн томоохон компаниудыг Монгол Улсын дэд бүтэц, барилга, “20 минутын хот” зэрэг тодорхой салбар, төслүүдэд хөрөнгө оруулж, хамтарч ажилах боломж бий гэдгийг хэлэв. Мөн энэ үеэр Анкара хотын Гадаад Худалдаа, Тусгай хорооны дарга Ведат Косе Анкара хотын барилга, эрчим хүч, автомашин, үл хөдлөх хөрөнгө зэрэг улс орны хөгжлийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулдаг томоохон компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах боломжтойг танилцууллаа. Ингэхдээ олон улсад хөрөнгө оруулдаг Туркийн банкуудтай харилцаж, хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлсэн юм.
Мөн тэрээр Туркийн барилгын туслан гүйцэтгэгч Эскихисар компани болон бусад хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засгийн том төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг танилцуулахаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын чиглэлээр өмнө нь хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт амжилттай татаж байсан туршлагатай банкууд байгааг дурдлаа. Хөгжлийн банк нь томоохон төслүүдийг санхүүжүүлж ирсэн 10 гаруй жилийн туршлагатай. Өнгөрсөн хугацаанд олон улсаас хөрөнгөө босгоод барилга, дэд бүтэц, эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн суурь төслүүдэд 7.66 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан. Хөгжлийн банк цаашид Шинэ сэргэлтийн бодлого, Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд санхүүжүүлэх салбаруудын цар хүрээг өргөжүүлэн, засаглал, хууль эрх зүйн орчноо шинэчлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар олон улсаас татах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр зорьж байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS