Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчид нэг баг болжээ. Тодруулбал тухайн үеийн АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нар өнөөдөр өрсөлдөгчид байсан бол өнөөдөр эвсэгчид болчихсон “Хөх Монголын хөх туг” аян гэгчээр Монгол орныг хөндлөн гулд тойрч явна. Монголын улс төрд үзэл санаа, үнэнч анд хийгээд дайсан байдаггүйн үлгэр энэ юм. Нөгөө талаар Женко Х.Баттулга энэхүү аянаараа дамжуулан АН-аас тодрох дараагийн Ерөнхийлөгч нь би байна эсбөгөөс би төрүүлнэ хэмээн тунхаглаж буй хэрэг юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль
Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлдэг хуультай. Хуулийн дагуу 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж байв. Тухайн үед МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө”, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна”, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар “Өөр гарц байна, Бидэнд итгэ” гэсэн уриа үгээр сонгуулийн сурталчилгаа эхлүүлж байжээ. Эцэст нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулж, Монгол “ялагдсан” түүхтэй.
Тамирчны ялалт хямдхан олдоогүй гэж дуулдагчлан Монгол Улсын Гавьяат Тамирчин, жудоч, бизнесмэн, улстөрч Х.Баттулгад гэвч энэ ялалт амархан олдоогүй. Нам доторх сунгаандаа Р.Амаржаргалыг мөргөж Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ арай чүү авсан тэрээр шуудхан төрийн тэргүүн болчихсонгүй. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхийн санал аваагүй учир хоёр дахиа санал хурааж, тэртэй тэргүй өвдөг шороодсон М.Энхболдыг саналын илүүгээр давж, төр тэргүүлэх эрхийг авч байлаа. Хэрэв энэ сонгуулиар Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй бол шуудхан “аавынх” руу ачигдах байсан хэмээн зарим улс төр судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл энэ бол түүний хувьд сүүлийн сумаа тавьж, амьд үлдэхийн төлөө хүчээ шавхсан эцсийн тулаан байсан юм.
Араараа тавиулсан нь
Х.Баттулгын хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ахин нэр дэвшихээр зэхэж байсан ч Хүүкийн алдарт “тавчик”-тай огцролтонд бүдэрсэн билээ. Тухайн үед У.Хүрэлсүхэд намаа Х.Баттулгын “хавхнаас” гаргах эцсийн найдвар нь энэ байсан гэсэн үг. Тиймдээ ч У.Хүрэлсүх огцрох мэдэгдэл хийхдээ:
Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга яаран сандран УИХ-ын чуулганы танхимд орж ирж хийсэн мэдэгдэлдээ:
Энэ үгээрээр тэрээр Сү.Батболд гэдэг хүнтэй насны “өс” зангидсанаа илэрхийлсэн билээ.
Ингээд 2021 оны 1-р сард таавчигтай огцролт хийсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сунгаанд ханцуй шамлан оров. Үүнээс өмнө буюу 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгын дахин өрсөлдөх боломжийг хязгаарласан зүйл заалтыг яг таг болгочихсон байсан нь сайтар төлөвлөсөн улс төрийн тоглолт байлаа. Монголын заяа их гэгчээр ингэж нэг юм Монгол ахин ялагдахаас бид аврагдсан түүхтэй.
Босоо биш хэвтээ Ганбаа
Гэвч энэ өдрүүдэд Женко Х.Баттулга С.Ганбаатар тэргүүтэй өөрийг нь тойрон хүрээлэгч гишүүдтэй хамтран Монгол орноо тойрч буй нь дараагийн Ерөнхийлөгчийн сунгааны төлөөх түүний тачаал дуусгавар болоогүйг илтгэж байгаа юм. Уриа нь “Хөх Монголын хөх туг” мөн л сүрхий нацист агуулга бүхий сүржин өнгө аястай.
Өөрөөр хэлбэл өөрт нь ямар ч боломж байхгүй болсныг УИХ-ын гишүүн болсны дараа сайтар ухаж ойлгосон манай хулгар бөх эцсийн найдвараа “босоо” Ганбаад тээж буй. Өөрөө биш гэхэд өөрийг нь аавынх руу ачигдахаас аврах ачтнаа тэр өнөөдрөөс бэлдэж байгаа гэсэн үг. Үүний төлөө тэрээр чөтгөртэй наймаалцахад ч бэлэн байгаа. Нөгөө талд С.Ганбаатарын тухайд Ерөнхийлөгч болох орь хүсэл нь Женкотой нөхцөхөд хүргэж буй. Хоёр чөтгөр хөх тугийн дор нэгдэнэ гэж байх уу. Бодох л асуудал.
Гэхдээ С.Ганбаатар нь арай хор гэмгүй чөтгөр. Түүнд ерөөс Ерөнхийлөгч болох л ганц хязгааргүй хүсэл бий. 2017 онд Н.Энхбаяртай тохиролцон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Гандан буурахгүй 2021 онд ХҮН намаас ахин нэр дэвшихийг санаархсан ч “Датаком”-ын Д.Энхбатад мөргүүлж, тойргийн гадна хоцорсон түүхтэй.
Одоо боломж олдвол АН-аас нэр дэвшчих санаатай Женкотой нэгдчихсэн жийж яваа нь энэ. Ямартаа л МАН байтугай АН-ын, ерөөс улс төрийн хүрээний” шүдний өвчин” болоод буй “Монголын дайсан”-тай нөхөрлөж явах вэ дээ.
Женкогийн тухайд дээр хэлсэнчлэн хийсэн хэрэг, үйлдсэн нүглийнхээ төлөөсөнд аавынд ачигдахгүйхэн амь гарахын тулд эцсийн найдвараа “босоо” Ганбаад тээж байгаа ч өнөөх нь харамсалтай нь Ерөнхийлөгчийн сэнтийний өмнө үргэлж бүтэлгүйтэж ирснээрээ “хэвтээ” Ганбаа гэгдэх болсон.
Женкогийн эцсийн хүсэл ингэхэд юу вэ?
Нэн тэргүүнд Ерөнхий сайд асан, “Алтай трейдинг”-ийн Сү.Батболд, М Си Эс-ийн Ж.Оджаргал цаашилбал Сангийн сайд асан “Хотгор шанага”-аараа алдартай Ч.Хүрэлбаатар тэргүүтэй баячуудын хөрөнгийг “булаан” авч, сахал Д.Эрдэнэбилэг, улс төрийн рингэн дээр мөнхийн өрсөлдөгч байж ирсэн экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг “аавынд” суулгах явдал. Энэ хүслээ биелүүлэх гэж хөмхий зуусаар өдийг хүрсэн. Эд бүгдээрээ боловсрол ч юм уу бэл бэнчин ч юм уу, ямарваа нэг зүйлээрээ Женкогоос ядахдаа нэг хуруу илүү хүмүүс буюу бүх зүйл түүний атаа жөтөө, өчүүхэн өс хонзонгоос эхэлсэн гэж хэлж болохоор. Энэ нь эрүүл ухаантай хүний хувьд инээд хүрмээр жижигхэн шалтгаан мөн ч гэлээ харамсалтай нь бодит үнэн нь энэ юм.
Тэрээр Монгол ялна гэчихээд Монголыг хорлодог нэгэн. Хэрхэн хорлосныг нь шинэ үеийнхэн, сэхээтэй боловсролтой хэсэг нь бэлхэнээ мэддэг болсон. Харин хөдөөгийн хөх монголчууд түүний зал мэх, хор хорлолыг хараахан мэдэхгүй гэсэн цээжний тооцоогоор нэгд, нутаг ус нэг, хоёрт, үндэсний баялаг бүтээгчид хийгээд уул уурхайг улдан эсэргүүцдэгээрээ өөртэй нь ижилхэн “хэвтээ” С.Ганбаатартай үгсэн нэгдсэн нь таарсан таар шуудайнуудын үлгэр юм.
Хамгийн хоржоонтой нь уул уурхай, баялаг бүтээхийн эсрэг босоо тэмцдэг тэд ажил хөдөлмөр хийж, амьдралаа залгуулж, сайхан амьдарна гэдэг үзэл санаатай монголчуудад зүгээр сууж байгаад "байгалийн баялгаас хүртэн сайхан амьдарч болно" гэх суртал ухуулгыг хийж яваа нь хоржоонтой. Тэд ийм л ичих нүүргүй популистууд.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS