Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар тээшинд гаалийн байгууллагаас үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг эд өлгийн зүйлийг илрүүлэн, хурааж авчээ.
Уг эд өлгийн зүйлсийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад “Гурван ширхэг хүрэл толь нь Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс” мөн болохыг тогтоожээ.
Тодруулбал, шинжээчид “13,4-13,9 см диаметр бүхий, 351-406 гр жинтэй хүрэл толиуд нь Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн толины төрөлд багтах түүх, соёлын дурсгалт зүйлс болохыг тогтоосон байна.
Дээрх эд өлгийн зүйлсийг одоогоор хууль, хяналтын байгууллагад шилжүүлснээр хяналт, шалгалт үргэлжилж байгаа аж.
Гаалийн байгууллага өнгөрсөн онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийнхээ дагуу гэмт хэргийн шинжтэй 55, зөрчлийн шинжтэй 2306 хэргийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд нийт гэмт хэрэг, зөрчлийн 27,4 хувийг “барааг хууль бусаар нэвтрүүлэх” зөрчил эзэлснийг ГЕГ-аас мэдээлсэн.
Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бус нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд “Эрүүгийн хуульд зааснаар 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих”, “Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS