УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт өнөөдөр Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв. Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн парламентад нийт таван нам, эвслийн төлөөлөл багтсан нь хяналт, тэнцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх үндэс мөн гэдгийг тодотголоо.

Тэрбээр, төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлсэн энэ удаагийн парламентаас иргэнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй талаар дурдав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиуд үзэл баримтлалын хувьд өнөө цаг үеэсээ хоцрогдсон байгаагаас гадна иргэний эрхийг хамгаалахад бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэж, хүн төвтэй биш төр төвтэй байгааг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Товчхондоо, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь Гурван төгөлдөршил бодлогын цөм хэмээн онцлов.

Энэ хүрээнд аливаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, эцэслэн батлагдах хүртэл тухайн хуулийн хэрэглэгч буюу иргэд, олон нийтийн саналыг тусгаж ажиллана гэв. Түүнчлэн хуулиас давсан аливаа журмуудыг цэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдач нөхцөл бүрдэнэ хэмээв. Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав.

Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа.

Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлэв.

УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд ажиллаж байна

7 цаг 10 мин

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

8 цаг 45 мин

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

10 цаг 21 мин

МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ

10 цаг 27 мин

Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

11 цаг 44 мин

Хаврын улс төрийн халуун сэдвүүд ба засаг унах эсэх нь нэгдүгээр хүнээс шалтгаална!

12 цаг 19 мин

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

13 цаг 37 мин

Гал зогсоох саналыг Украины тал хүлээн авчээ

13 цаг 49 мин

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

Уржигдар 17 цаг 15 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Уржигдар 17 цаг 10 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

Уржигдар 17 цаг 05 мин

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ

Уржигдар 16 цаг 48 мин

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ДАНСЫГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

Уржигдар 14 цаг 13 мин

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

Уржигдар 13 цаг 52 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулзаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав

Уржигдар 12 цаг 13 мин

Тбилисийн “Их дуулга”-д Монголын 20 жүдоч зодоглоно

Уржигдар 12 цаг 07 мин

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

“ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Уржигдар 11 цаг 10 мин

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Уржигдар 10 цаг 30 мин

Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно

Уржигдар 10 цаг 27 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

2025-03-10

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

Танилц! Стратегийн орд газрууд ба улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол

2025-03-10

МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ

10 цаг 27 мин

NBA-ийн од ДеМаркус Казинс “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

2025-03-07

"The MongolZ” баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

2025-03-07

Хаврын улс төрийн халуун сэдвүүд ба засаг унах эсэх нь нэгдүгээр хүнээс шалтгаална!

12 цаг 19 мин

Монгол залуусыг Япон улсад дадлагажуулан сургана.

2025-03-06

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

Уржигдар 13 цаг 52 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

2025-03-10

Оддын мэдээ: НИТХ-ын сувд

2025-03-07

Dj Soda буюу Хван Со Хэ Монголд дахин ирнэ

2025-03-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

Уржигдар 09 цаг 06 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

2025-03-07

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-03-06

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ДАНСЫГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

Уржигдар 14 цаг 13 мин

“Бүргэдийн баяр” хоёр өдрийн турш Чингисийн хүрээ цогцолборт болно

2025-03-07

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025

2025-03-07

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Уржигдар 17 цаг 10 мин

Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно

2025-03-06

Сурталчилгаа