МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Батлан хамгаалах яамны харьяа “Цэргийн төв эмнэлэг”-ийн бөөр шилжүүлэн суулгах баг анх удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-тай хамтран Цэргийн төв эмнэлэгт амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Энэхүү хагалгаа нь Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 395 дахь хагалгаа юм.
Цэргийн төв эмнэлэг”-ийн стратеги төлөвлөгөөний хүрээнд 2025 оны гуравдугаар сард “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал"-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-тай хамтран амжилттай хийлээ. Урьд нь манай улсын хэмжээнд тус хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Хавдар судлал үндэсний төвийн хамт олон хийж гүйцэтгэдэг байсан бол энэ оноос эхлэн Цэргийн төв эмнэлгийн хамт олон эмнэлгүүдийн ачааллыг багасгах, төвлөрлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэллээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь 20-р зуунд эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт юм. Энэхүү эмчилгээний ачаар олон мянган өвчтэй хүмүүст амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг нь сайжруулсан юм. Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинээр нэвтрүүлэх хүрээнд ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах сургалтад 7 чиглэлээр 25 эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багтай хамтран сургажээ. Ийнхүү бэлтгэл ажлыг бүрэн хангаж 02 дугаар сарын 24-ний өдөр “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх батламжаа гардан авчээ.
Дэлхийд анх 1954 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 1963 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 1967 онд зүрх шилжүүлэн суулгах мэс засал тус тус хийгдэж эхэлжээ. Монгол Улс анх 1996 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьд донороос бөөр, 2011 онд элэг, 2013 онд ясны чөмөгнөөс үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, ХСҮТ-д 2015 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж эхэлсэн бол 2025 оноос Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлээд байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS