Танилц! Стратегийн орд газрууд ба улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол

Танилц! Стратегийн орд газрууд ба улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол

2025 он гарсаар хамгийн их моодонд орсон үг бол стратегийн орд газрууд. Бараг манай улс, манай улсын Засгийн газар түүхэндээ анх удаа стратегийн орд газрууд хэмээн хүчтэй дуугарч, акцийн хэмжээнд асуудлыг хөндөж эхэлсэн. Нэг талаар зөв. Нөгөө талаар Ж.Батзанданг стратегийн орд газруудын 34 хувийг төрд эргүүлэн авах хэлэлцээр хийх Засгийн газрын БЭТ-ээр томилсноос авахуулаад нэгэнт гадны, дотны хөрөнгө оруулалтыг татаж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн хувийн хэвшил, бизнесменүүд рүүгээ илт дайсагнасан маягтай хандаж, олон нийтийг хоёр талцуулсан ардчилсан орны Засгийн газрын зүгээс гарах ёсгүй зүй бус үйлдэл байв. Энэ нь цаагуураа бизнесмэн бол, уул уурхай хийж баяжсан л бол улсын дайсан мэт хандах үзэл суртлын бохир ухуулга болж буйгаараа, цаашилбал, уул уурхайд гадны бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид жийрхэж хандах эрсдлийг дагуулж буйгаараа  хортой юм.

Манай редакци энэхүү нийтлэлээрээ аль уурхай, ордыг стратегийн орд газрууд гэдэг хийгээд тэдгээр нь хэн, хэний эзэмшилд байдаг, эдгээр ордууд дахь улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын талаар хөндөж бичнэ. 

2007 оны 2-р сарын 6-ны өдрийн УИХ-ын тогтоолоор Стратегийн орд газруудыг баталгаажуулсан байдаг. Мөн стратегийн орд газарт оруулах ёстой 38 орд газрыг ч нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 18 жилийн турш УИХ стратегийн орд газраа нэмээгүй гэсэн үг.

Энэ хугацаанд стратегийн орд газарт орох ёстой байсан 38 орд газар бүгд ашиглалт олборлолтоо хийгээд эхэлсэн гэдгийг Засгийн газрын БЭТ Ж.Батзандан хэлсэн.

1. ТАВАНТОЛГОЙН ЧУЛУУН НҮҮРСНИЙ ОРД ГАЗАР

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газрыг стратегийн орд газрын категорит багтаах үед тухайн орд газарт “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Дайцуки” ХХК гэсэн 3 компани эзэмшиж байжээ.

Тэгвэл өнөөдөр Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна.

“Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК  хөрөнгийн биржид бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл дээрх компаниудын тусгай зөвшөөрлийг авна гээд авчихаж чадахгүй юм. Харин төрийн мэдлийн “Эрдэнэс тавантолгой” ХХК IPO гаргах асуудал нэг хэсэг эрчимтэй яригдаж, олон улсын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч явж байгаад тэгэсхийгээд замхарсан. Түүнчлэн иргэдийн мэдлийн гэх 1072 хувьцааны ногдол ашгийг 2022 оноос эхлэн олгож эхэлснээр “амьгүй” байсан хувьцаа арай гэж амь орсон байдаг. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК хувьцааны үнэ нөгөө хоёр компанийн хувьцааны үнэ шигээ өсөн нэмэгдэж чадахгүй хэвээр байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө ямар ч ашиг орлогогүй гэгдэж байсан тус орд газар өнөөдөр Монгол улсыг тэжээж байгаа нь нууц биш. Тиймдээ ч тус орд газрыг хөдөлгөх бүрд улс төр, бизнесийн бүлэглэл хөдөлгөөнд ордог. Энэ удаад ч ширүүхэн “зодоон” өрнөөд буй.

  • Баялгийн сангийн хуулийн дагуу Стратегийн орд газрын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшиж, төрөөр дамжуулан ард иргэд хувь хүртэх хуулийн зохицуулалт,  
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын гацаа арилж, хил холболтыг урд хөрштэй хамтран хийхээр болсон УИХ-ын тогтоол.  

Энэ хоёр шалтгааны улмаас Тавантолгойн бүлэг орд тойрсон эрх ашиг хөндөгдөөд буй.

Хуулийн өмнө бүгд эрх тэгш гэсэн зарчмын дагуу бол “Энержи Ресурс” ХХК-ийн ашиглаж байгаа Ухаахудаг, Тавантолгой ХК ашиглаж байгаа Зүүн цанхийн 287А, 11945А дугаартай талбайн  34 хувийг Баялгийн сангийн хуулийн дагуу төр авахаар зэхээд буй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид тийм ч амар өгчихгүй. Тийм ч учраас 2025 он гармагц өрнөсөн Баялгийн сангийн 34 хувийн зодоон эрчээ авч, энэ өвлийн улс төр, дуулиан шуугианы галыг өрдөөд байгаа. Хаа очиж төгсөхийг ирэх хаврын улс төр харуулна.

Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачих вий гэдэг болгоомжлол ч хаа хаанаа байгааг мөн дурдахгүй өнгөрч болохгүй.

2. НАРИЙН СУХАЙТЫН НҮҮРСНИЙ ОРД ГАЗАР

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг байрлах Нарийн сухайтын нүүрсний орд газрыг стратегийн орд газарт бүртгэх үед Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэсэн ганцхан өгүүлбэрийг УИХ-ын тогтоолд хавсаргасан байх юм. Өөрөөр хэлбэл ямар аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар мэдээлэл, тогтоол байхгүй байгаа юм.

Тэгвэл тухайн үед буюу УИХ-ын тогтоол гарахаас өмнө “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК нь 2005 онд тогтвортой байдлын гэрээг байгуулж байсан байна.

 Тэгвэл тухайн орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн талаарх Газрын Тос Ашигт Малтмалын газарт байгаа мэдээллээр бол “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК гэсэн компаниуд нь Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсгээс бүрдэх нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1,004.94 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, АМГТГ-ын даргын тушаалаар хүлээн авсан байна.

Тус орд газрыг түшиглэн Нарийнсухайт-Шивээхүрэн, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замыг барих асуудал энд хөндөгддөг. 2009 онд ТЭЗҮ нь боловсруулагдсан ч “цариг”-ийн маргаанаас болж хойшилсоор жилийн өмнө ашиглалтад орсон. Харин тус төмөр замыг барьж байгуулах төсөвт өртөг нь 269.5 тэрбум төгрөг болсон бөгөөд энэ хөрөнгийг Нарийн сухайтын орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Нарийн сухайтын төмөр зам” ХХК,  “Өсөх Зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Цагаан-Өвөлжөө” ХХК зэрэг компаниуд гаргасан байдаг. Өдгөө энэ төмөр замаар манай улсын нийт нүүрсний экспортын 48 хувь нь экспортод гарч байна.

Нэгэнт стратегийн орд газар эзэмшиж байгаа гэдэг утгаараа “МАК”, “Саусгоби Сэндс”, “Цагаан өвөлжөө” зэрэг компаниуд хуулийн дагуу хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой.

Дээрх компаниудын талаарх нээлттэй мэдээллийг харвал:  

  • “Саусгоби Сэндс” ХХК нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани. Толгой компани нь Сингапур улсад бүртгэлтэй “Эс Жи Кью Көүл Инвэстмент”  гэх компани. “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Xu Jinsheng гэх хүн ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч нь ч Xu Jinsheng ажээ.
  • “Цагаан-Өвөлжөө” ХХК-ийн тухайд авч үзвэл 2010 онд байгуулагдсан “Терра-Энержи” ХХК хувьцаа эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Австралийн холбооны улсын иргэн Crawford Matthew Phillip гэх хүн ажилладаг байна. Эцсийн өмчлөгч нь Crawford Matthew Phillip юм.
  • “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-ийн тухайд “Нарийн сухайт төмөр зам” ХХК болж нэрээ өөрчилсөн бөгөөд  “Саусгоби Сэндс”, “Цагаан-Өвөлжөө”, “Өсөх зоос” ХХК зэрэг компаниуд хувь эзэмшдэг байна. Гүйцэтгэх удирдлагаар нь Х.Доржсүрэн гэдэг хүн ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Х.Баярцог, Ч.Чинбат нар аж.

“МАК” ХХК нь Нямтайширын Номтойбаяр, Нямтайширын Мөнгөншагай, Цолмонгийн Ариг-Ус, Бямбаагийн Нямтайшир, Нямтайширын Цэлмүүн, Дамбын Хулан гэсэн 6 хүний өмчлөл бүхий компани бөгөөд 2006 онд байгуулагджээ. Удирдах албан тушаалтнаар Н.Цэлмүүн ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч нь МАК компани ажээ.

3. БАГАНУУРЫН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРД

 Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байрлах хүрэн нүүрсний орд газрыг стратегийн орд газарт авах үед “Багануур” ХК эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоо ч энэхүү статус хэвээр өдийг хүрчээ.

Багануурын хүрэн нүүрс нь манай улсын эрчим хүчний нүүрсний 60 хувийг дангаар хангадаг. Өмчлөлийн тухайд 75 хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл эзэмшдэг бол 21.6 хувийг “Монголиан коал корпорэйшн” ХХК, үлдсэн 3.94 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байна.

“Багануур” ХК гэхээр 2015 онд нүүрсний гэх тодотгол бүхий анхны хэргийг сөхөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэрэг сөхөгдөн гарч ирдэг. Тодруулбал, Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн шүүхээс 4.6 жилийн хорих ял, нийтийн албанд томилох эрхийг нь 4 жилээр хасаж байв.

“Багануур” ХК-ийн хувь эзэмшигч болох “Монголиан коал корпорэйшн” ХХК нь нэгэн үе Монголын “эзэн” хэмээн нэрлэгдэж асан “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн компани.

Тус компанийн нэрийг “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК болгон өөрчилсөн бөгөөд тус компанийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьцааг эзэмшдэг “Кью Эс Си” ХХК эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Э.Шижир, эцсийн өмчлөгч нь Э.Шижир, Д.Баатар нар аж.

“Кью Эс Си” ХХК-ийн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ОХУ-аас худалдан авсан компани. Энэ тухай бичвэл тусдаа сэдэв учраас ингэсгээд орхъё.

4. ШИВЭЭ-ОВООГИЙН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРД 

Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд байрлах хүрэн нүүрсний орд газрыг стратегийн орд газарт авах үед үйл ажиллагааг “Шивээ-Овоо” ХК явуулж байжээ. Тус орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,708.7 сая тонн нүүрсний нөөцтэй буюу Шинэ-Ус, Өехийн цагаан, Ногоон тойрмын гэсэн 3 хэсгүүдээс бүрддэг.

Эрчим хүчний нүүрс олборлолтоороо улсдаа тэргүүлдэг компани. 1995 онд өөрчлөн байгуулснаар  Шивээ-Овоогийн уурхайг төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байдаг. Шивээ-Овоогийн уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг нийлүүлдэг бол “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангадаг байна.

 МАРДАЙ, ДОРНОД, ГУРВАНБУЛАГИЙН УРАНЫ ОРД ГАЗРУУД 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны орд газруудыг стратегийн орд газарт бүртгэж авах үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлтээр хайгуул хийж байгаа талаар тэмдэглэсэн байна.

                                                                                     

                                                                   5.Мардай ураны орд

  • Мардай ураны ордыг анх Зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж байв. Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг.

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулсан байдаг. Мөн Мардайн ураны орд газраас 1988-1995 онд  490,6 мянган тонн ураны хүдэр олборлосон.  Олборлосон хүдрээ  ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан аж.

“Эрдэс” үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосны дараа түүний дэд бүтэц, материаллаг баазыг түшиглэн ураны олборлолт явуулах зорилгоор АНУ, ОХУ, Монголын хамтарсан "Төв Азийн уран" компанийг байгуулсан боловч одоог хүртэл сэргээн босгож чадаагүй байна.

Одоогоор "Төв Азийн уран" компанийн хувьцааны 58 хувийг "Хан ресурс" ХХК авсан байдаг. 

Цөмийн энергийн тухай шинэ хуулиар ураны лицензийг Цөмийн энергийн газар олгодог болсон. Энэ хуулийн дагуу шинэчилсэн бүртгэл хийсэн ч уг ордыг одоогоор  "Хан ресурс" ХХК-д лицензийг нь олгоогүй байгаа аж. Ингээд Арбитрын шүүхээр орсон маргаан 5 жил үргэлжилсний эцэст Канадын "Хан ресурс" ХХК-ийн талд маргаан шийдэгдэж, манай улсын Засгийн газар 100 сая ам доллар төлөх ёстойгоос хэлэлцээр хийж 70 сая ам долларыг төлөх болсон билээ.  

                                                            6. Дорнод ураны орд

  • Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт орших Дорнод ордыг анх Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг аж. Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс Дорнод орд “С1+С2” зэрэглэлийн үнэлгээ өгч, нөөцийг нь 28 мянган тонн гэж баталсан байна. Мөн Дорнод ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн чухал ач холбогдолтой гэж тодотгосон байдаг.

                                                           7.Гурванбулаг ураны орд

  • Гурван булаг ураны орд газрыг “Эмээлт майнз” ХХК нь нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэн Төв хэсгийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг 13,058.3 тонн В+С+С/бус/ зэрэглэлтэйгээр бодож 2011 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн нөөцөө бүртгүүлэх ажлыг хийсэн байдаг. Гурванбулаг ордыг ашиглах, боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан ба судалгааны үр дүнгээс харахад Гурванбулаг ураны ордын хувьд вулканоген гарал үүсэлтэй, далд аргаар олборлох боломжтой, олборлолтын зардал өндөртэй ордод тооцогддог байна. Харин тус орд газрыг эзэмшиж байсан “Эмээлт майнз” ХХК талаарх мэдээлэл нээлттэй мэдээллийн санд байхгүй байна.

Х.Бумаа

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

10 цаг 37 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

10 цаг 42 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

10 цаг 47 мин

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ

11 цаг 5 мин

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ДАНСЫГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

13 цаг 40 мин

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

14 цаг 1 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулзаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав

15 цаг 39 мин

Тбилисийн “Их дуулга”-д Монголын 20 жүдоч зодоглоно

15 цаг 45 мин

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

16 цаг 20 мин

“ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

16 цаг 43 мин

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна

17 цаг 23 мин

Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно

17 цаг 25 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

18 цаг 46 мин

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, боомтын нэвтрэх чадварыг 2-3 дахин нэмэгдүүлнэ

Уржигдар 16 цаг 02 мин

БНСУ-ын Гёнги мужид Монгол сургуулийн салбар байгуулах талаар санал солилцлоо

Уржигдар 15 цаг 51 мин

DJ SODA: “Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөөр харагдаж, хөгжмөөрөө дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг”

Уржигдар 14 цаг 22 мин

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

Уржигдар 14 цаг 08 мин

Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Уржигдар 14 цаг 05 мин

Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Уржигдар 14 цаг 01 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Уржигдар 12 цаг 46 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Уржигдар 12 цаг 46 мин

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

16 цаг 20 мин

Танилц! Стратегийн орд газрууд ба улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол

Уржигдар 11 цаг 33 мин

NBA-ийн од ДеМаркус Казинс “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

2025-03-07

"The MongolZ” баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

2025-03-07

Монгол залуусыг Япон улсад дадлагажуулан сургана.

2025-03-06

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

14 цаг 1 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

Уржигдар 09 цаг 41 мин

Оддын мэдээ: НИТХ-ын сувд

2025-03-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

2025-03-07

Dj Soda буюу Хван Со Хэ Монголд дахин ирнэ

2025-03-07

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-03-06

“Бүргэдийн баяр” хоёр өдрийн турш Чингисийн хүрээ цогцолборт болно

2025-03-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

18 цаг 46 мин

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025

2025-03-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ

2025-03-07

Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

2025-03-06

Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно

2025-03-06

УДЭТ-ын уран бүтээлчид “Тамын дурлал”-ыг шинэ нэрээр үзэгчдэд хүргэнэ

2025-03-05

“ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

16 цаг 43 мин

Сурталчилгаа