Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн "Өдрийн сонин", сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагаас онцлох 12 ишлэлийг хүргэж байна.

 

1. Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд Ц.Элбэгдоржийн бүхэн эрхийн үед гарсан.

Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…"

 

2. М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа

- М.Энхболд даргатай ер нь уулзсан уу. Та хоёрын харилцаа одоо ямар вэ?

-Хэвийн. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.

3. Ерөнхий сайд бол ерөнхий мешок юм! Хүн бүр л нүддэг.  

Х.Баатар ахыг уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ. Мань хүн рүү дайрдаг хүмүүс надад дургүй, над руу дайрдаг хүмүүс ч мань хүнд дургүй. Янз бүрийн асуудал байгааг ойлгодог.

Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр хэнийгээ ч шүүмжлэх билээ.

4.  2021 онд 43 их наяд байсан ДНБ 2024 онд 80 их наяд болсон!

2021 онд 43 их наяд байсан ДНБ энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.

Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг. Энэ өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө. Гэхдээ энэ үзүүлэлт 10,000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг. Тиймээс энэ зорилтдоо аль болох хурдан, дахин цаг алдахгүйгээр хүрэх хэрэгтэй. 2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.

5. 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл ДНБ 200 их наядад хүрнэ!

Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл ДНБ 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.

6.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш!

Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ.

Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

7. 2004 онд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболт гацсан шалтгаан нь нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш!

 

2004 онд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболт гацсан шалтгаан нь нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.

Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.

8. Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь Монголын заяа!

 

2014 онд УИХ-ын гишүүд нэгдэж Тавантолгой ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, үндэсний хэмжээний том асуудал болсон.

Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан.

Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

9. 2004 онд төмөр замаа холбочихсон бол ДНБ аль хэдийнэ 10 мянган ам.долларт хүрчих байсан!

2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол ДНБ аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай.

10. Х.Баттулга гэдэг хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй олон зүйл бий!  

 - "Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?

-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?

-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…

-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.

Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.

Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.

Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.

Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)

Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.

11. Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

- Танай гэр бүлийнхэн Англид амьдарч байгаа гэсэн үү?

- Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

 

12.Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм! 

- Галч гэснээс галчийн тухай яриа яг хаанаас гарсан юм бэ.

- Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. Тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш билүү.

М.Саян

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

10 цаг 27 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

10 цаг 32 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

10 цаг 37 мин

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ

10 цаг 55 мин

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ДАНСЫГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

13 цаг 30 мин

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

13 цаг 51 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулзаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав

15 цаг 29 мин

Тбилисийн “Их дуулга”-д Монголын 20 жүдоч зодоглоно

15 цаг 35 мин

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

16 цаг 10 мин

“ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

16 цаг 33 мин

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна

17 цаг 13 мин

Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно

17 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

18 цаг 36 мин

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, боомтын нэвтрэх чадварыг 2-3 дахин нэмэгдүүлнэ

Уржигдар 16 цаг 02 мин

БНСУ-ын Гёнги мужид Монгол сургуулийн салбар байгуулах талаар санал солилцлоо

Уржигдар 15 цаг 51 мин

DJ SODA: “Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөөр харагдаж, хөгжмөөрөө дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг”

Уржигдар 14 цаг 22 мин

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

Уржигдар 14 цаг 08 мин

Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Уржигдар 14 цаг 05 мин

Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Уржигдар 14 цаг 01 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Уржигдар 12 цаг 46 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Уржигдар 12 цаг 46 мин

Танилц! “Цөвүүн цаг”-ийн гол дүр М.Булганчимэг гэж хэн бэ?

16 цаг 10 мин

Танилц! Стратегийн орд газрууд ба улс төр-бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол

Уржигдар 11 цаг 33 мин

NBA-ийн од ДеМаркус Казинс “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

2025-03-07

"The MongolZ” баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

2025-03-07

Монгол залуусыг Япон улсад дадлагажуулан сургана.

2025-03-06

Танилц! Стратегийн орд газрууд-2 ба тэдгээрийн лиценз эзэмшигчид, бизнес-улс төрийн ашиг сонирхол

13 цаг 51 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

Уржигдар 09 цаг 41 мин

Оддын мэдээ: НИТХ-ын сувд

2025-03-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

2025-03-07

Dj Soda буюу Хван Со Хэ Монголд дахин ирнэ

2025-03-07

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-03-06

“Бүргэдийн баяр” хоёр өдрийн турш Чингисийн хүрээ цогцолборт болно

2025-03-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

18 цаг 36 мин

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025

2025-03-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ

2025-03-07

Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

2025-03-06

Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно

2025-03-06

УДЭТ-ын уран бүтээлчид “Тамын дурлал”-ыг шинэ нэрээр үзэгчдэд хүргэнэ

2025-03-05

“ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

16 цаг 33 мин

Сурталчилгаа