МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллалаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцууллаа.
126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент анхны намрын чуулганаар эдийн засгаа өсгөн тэлэх үр дүн бүхий дөрвөн томоохон төслийг хөдөлгөх алхмыг хийсэн нь 30 жил гацсан төслүүд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан хэмээн онцлов. Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр энэ УИХ онцгой анхааран ажиллаж байгааг онцлоод, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар зохицуулж, 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байгааг дурдав.
Тиймээс хүн төвтэй бус байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж, 3000 гаруй журмуудыг цэгцлэх ажлыг УИХ хавар, намрын чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэллээ. УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж бий гэлээ.
Ийнхүү УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдэд иргэдийнхээ санал бодлыг тусгахаар ажиллаж байна. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Чингис хотод ажиллах үеэрээ ахлах ангийн сурагчидтай уулзаж ярилцлаа. Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлтгэх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийлэв. Ахлах ангийн сурагчдын тухайд анги танхим, ном, дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл, ариун цэврийн өрөөний тав тух, нарийн мэргэжлийн багш нарын дутагдал, интернэтийн хурдны асуудлыг хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уулзалтад Хэнтий аймгийн Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS