Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалт нь хоёрдугаар сарын 01-нд дуусгавар болж буй.
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байгаа бөгөөд өнөөдөр санал авах сүүлийн өдөр аж.
Иргэд та бүхэн дугаарын хязгаарлалт сунгах эсэх санал асуулгад саналаа өгөхийг хүсвэл www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS