Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Элон Маск гуравдугаар сарын 1-ны өдөр өөрийн цахим хуудаснаа "Starlink” нам орбитын интернэт сүлжээ Монгол Улсад нэвтрэх боломжтой болсныг зарлалаа. Түүнчлэн “Starlink” өндөр хурдны сүлжээг ашиглан Монгол Улс "Space X” компанитай хамтарсан тойрог замын хиймэл дагуул хөөргөх талаар хэлэлцэж байгаа талаар ч мэдээлжээ.
Монгол Улсын Засгийн газраас Пүрэв гаригт хиймэл дагуул хөөргөх нь харилцаа холбоог сайжруулаад зогсохгүй дотоодын сансар судлал, эдийн засгаа хөгжүүлэх алхам болсон гэж мэдэгдсэн байна. Францын “Thales Alenia Space ” компанид бүтээгдэж буй хиймэл дагуул нь Монголын гамшгийн менежмент, онцгой байдлын үед авах арга хэмжээг сайжруулан, өргөн зурвасын интернэт сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилготой гэж Засгийн газраас мэдээлсэн.
Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал "Манай улс өөрсдийн хиймэл дагуулаа хөөргөснөөр сансарт нисэгч орон болох замналыг тодорхойлох мөч тохиолоо. Монгол Улс сансрын хөгжиж буй салбар төдийгүй, сүүлийн үеийн инновацид тулгуурласан дижитал ирээдүйг эрэлхийлж буйг харууллаа” гэв. Өнгөрсөн сард Монгол Улс “SpaceX” компанид тойрог замын хиймэл дагуул ашиглан интернэт үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон байна. Ингэснээр манай улсын интернэт хэрэглэгчид “Starlink”-ээр дамжуулан өндөр хурдны сүлжээ ашиглах боломжтой болов. "SpaceX-ийн Монголд оруулсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлого, 2050 оны дижитал өөрчлөлт, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд итгэх итгэлийг харуулж байна" гэж Н. Учрал сайд онцоллоо.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS