Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-ын санаачлагаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор 35 дах жилдээ тэмдэглэж байна.
Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон Нийтийн Манлайллыг Дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна.
Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Харин манай улс “Яг одоо шинжилгээнд хамрагдая” гэсэн өөрийн орны уриаг дэвшүүлэн тэмдэглэх юм. Өнгөрсөн хугацаанд манай улсад ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS