Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өчигдөр /2024.03.18/ шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд МУИС-ийн ШУС-ийн захирал, ОУМСХ-ы ЕНБД, профессор Д.Заяабаатар, тус сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор С.Янжинсүрэн, Түүхийн судалгааны төвийн захирал багш, профессор П.Дэлгэржаргал нартай уулзлаа.
Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол Судлалын холбоо, МУИС хамтран "Монголын бурхны шашин судлал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар харилцан зөвшилцлөө.
Тус хуралд Монгол дахь буддын мэдлэг ухаан, эх бичгийн судалгаа, бурхны шашны түүх, өнөөгийн байдал, зан үйлийн судалгаа, олон улс дахь Монголын бурхны шашны судалгаа зэрэг эрдэм шинжилгээний томоохон асуудал хэлэлцэгдэнэ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS