Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Хонь
Сарын эхээр таны амьдралын эрч хүч нэмэгдэж, үүний нөлөөгөөр ажил хэрэг ч хувийн амьдрал ч амжилттай байх болно. Уран бүтээлч хүмүүс шинэ бүтээл туурвих эсвэл удаан хугацаанд үргэлжилсэн ажлаа дуусгах зэрэгт таатай нөхцөл байдлууд үүснэ. Дотоод сэтгэлээ илчлэхээр төлөвлөж байгаа бол таныг хайрын тэнгэр ивээж байна. Томоохон цар хүрээтэй ажил руу орох боломж гарна. Од эрхэс хувь тавиландаа эзэн бай гэж сануулж байна. Од эрхсийн байрлал биеийн эсэргүүцлийг бууруулж, магадгүй тул ачаалалтай ажиллахаас татгалзаарай. Ганц бие хүмүүсийн амьдралд хайрын харилцаа үүсэх бөгөөд энэ нь цаашдаа хэрхэн өрнөх нь нэгэн хэвийн уур амьсгалыг сонирхолтой болгох байх. Сарын дундуур ажил амьдралын төлөвлөгөөний зарим хэсэг өөрчлөгдөхөөс аргагүй тал руу орно. Гэнэтийн хүчин зүйлээс хамаараад түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Гэрээ хэлэлцээр болон чухал асуудлыг хэлэлцэхэд таатай байна. Мөрөөдөл тань биеллээ олж, зорилгодоо хүрэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ одоогийн амжилтдаа сэтгэл ханаж, хэнэггүйтэх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Албаны ажлаа хувийн амьдралтайгаа хольж хутгах эсэхээс ихээхэн зүйл хамаарна гэдгийг санаарай. Ялихгүй алдаа дутагдал л таны нөр их хөдөлмөр, холын төлөвлөөгөөг чинь нурааж болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. Гэхдээ хувь тавилан таныг урьдын адил туршиж, сорьж байж мэднэ. Харин сарын сүүлээр хайхрамжгүй байдлаасаа болж таагүй байдалд орж ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Мөн санхүүгийн тал дээр ч алдагдал хүлээж болзошгүй байна. Төлөвлөснөө гүйцэлдүүлэх хангалттай боломж гарах ч таны идэвхгүй байдлаас болж гол ажлаа хийж амжихгүй байж магадгүй. Шинээр эхлүүлсэн ажилд нь ахиц дэвшил гарах боломжтой. Олон нийтийн дунд гарах дуулиан шуугианд хутгалдахгүй, холхон байхыг од эрхэс анхааруулж байна. Хосуудын харилцаа нийцтэй, сайхан байна.
Үхэр
Сарын эхээр уран бүтээл туурвидаг хүмүүсийн бодол санаа тогтворгүй байх тул эрсдэлтэй цаг үеийг туулж байна. Хүндрэл бэрхшээлийг даван туулах сайн аргыг хайж олох шаардлага амьдралаас урган гарна. Ахмад хүмүүсийн үг сургаалыг сайн сонсоорой. Өчүүхэн төдий итгэлээ өрнүүлэн асаах эр зориг гаргаж чадвал амжилт ойрхон байгааг од эрхэс анхааруулж байна. Сайн төлөвлөсөн ажлаас боломжийн ашиг орлого орж ирнэ. Гэсэн хэдий ч танд муу санасан хүний сөрөг муухай үйлдэл илрэх магадлалтай байна. Сарын дундуур амьдралын эрч хүч нэмэгдэх тул бүтээлч чадвар сайжирна. Авьяас билэг, ур чадвараар олны дунд од мэт гялалзах боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд өгч буй од эрхсийн бэлэг гэж ойлгож болно. Олсон орлогоо үр ашигтай хөрөнгө оруулалт болгох хувиргах чадвар сайн байна. Ямар нэгэн алдаа гаргачихвий гэсэн айдастай амьдрах юм бол юу ч хийж чадахгүй ихэнх насыг өнгөрүүлнэ. Хамтрагч нартай үг хэлээ сайн ололцож, өөрийгөө зөв өнцгөөс харуулж чадна. Гэсэн хэдий ч ажлын ачааллаас болж биеийн эсэргүүцэх чадвар муудаж, дархлаа суларсныг од эрхэс илтгэж өгнө. Багахан ч гэсэн цаг гаргаж биеэ энхрийл. Сарын сүүлээр хамт олны дунд өөрийн орон зай, байр сууриа бий болгож, эрч хүчээ мэдрэх болно. Таныг бусад хүмүүсээс ялгаруулдаг онцлог зан чанараа өнгөлж тордоорой. Чөлөөт цаг гарган аялах зугаалах, хүүхдүүдтэйгээ тоглох, гэр бүлийн хүрээнд амрах нь амьдралд тань таатай дурсамж үлдээх болно. Болж өнгөрсөн олон зүйлийн төлөө сэтгэл санаагаа чилээж, толгойгоо өвтгөх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Таны төлөвлөгөө тодорхой бол одоо хэн ч зогсоож чадахааргүй тийм шийдэмгий байна. Бүтээж туурвих ур чадвар өсөн нэмэгдэнэ. Од эрхэс сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн байвал сайхан үйл явдал тохионо гэж амлаж байна. Хувийн ур чадвараа сайн ашиглахыг танд зөвлөж байна. Хийсэн ажлын амжилтаас шалтгаалж албан тушаал дэвших эсвэл байр сууриа бататгах асуудал шийдвэрлэгдэнэ. Ганц бие хүмүүсийг шинэ танил, романтик болзоо хүлээж байна.
Ихэр
Сарын эхээр таны дэвшүүлсэн санал санаачилга нь удирдах албан тушаалтнуудын зүгээс сайшаал дэмжлэгийг авч ажил хэргийн асуудал дээр бодож төлөвлөж байсан санаагаа хэрэгжүүлэх магадлал өндөр байна. Энэ хэрээр олон хүний атаархлыг төрүүлнэ. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох юм бол амжилт бүтээл арвинтай байх болно. Гэвч ажил хэргийн уулзалт, албан бичиг бүрдүүлэх зэрэг ажлын үед ихээхэн анхааралтай байх хэрэгтэй гэж од эрхэс сануулж байна. Зарим шийдвэрлэж чадаагүй удсан асуудлаа амжилттай дуусгаж чадна. Хайр сэтгэлийн асуудлаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ хамт байж гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Ойр дотнын хүмүүстээ сайнаар үлгэрлэж, тэднийг зөв зүг рүү чиглүүлж чадна. Сарын дундуур амьдралын эрч хүч өндөр байх ч ажил хэрэгт зөрчил үүсэх магадлалтай. Ажлын түншүүдтэй асуудал үүсэж гэрээ хэлэлцээрээ өөрчлөх шалтгаан гарч мэднэ. Үүсэх асуудлыг яаран шийдэх хэрэггүй. Хол газар явах, гадаадад зорчих зэрэг нь нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй. Өөрийн боломжийг хэт дөвийлгөхөөс зайлсхий. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Арилжаа наймаа, хувийн бизнест ахиц дэвшил гарахгүй тул онц шаардлагагүй эсвэл эрсдэл дагуулах зүйлээс хол байхыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал таны эрүүл мэндэд тийм ч таатай бус байх төлөвтэй. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Харин сарын сүүлээр амьдралын эрч хүч, энерги өсөн нэмэгдэж танд аз одыг авчрах болно. Төлөвлөсөн бүхнээ амжуулж чадах эрч хүч, энергитэй байж олон асуудлыг шийдвэрлэж чадах бололтой. Таны шийдэмгий зан, өөрийн гэсэн арга барил тань амжилт авчрах бололтой. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эрүүл мэндийн асуудал таны бодож байгаа шиг энгийн байж чадахгүй байна. Та хэн нэгний хуурамч төрөхийг олж харах эсвэл худал гүжирдлэг, хий хардлага зэргийг мэдрэх болно. Тэвчээртэй эрүүл ухаанаар аливаа үүссэн асуудлыг шийдэх болон өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах зэргийг зөвлөж байна. Улстөрч хүмүүсийн олон нийтээс авах дэмжлэг бүтэмжтэй болно. Нөлөө бүхий хүмүүс хүслээ биелүүлж чадна. Аливаа үйл явдалд аль болох идэвхтэй байхыг зөвлөж байна.
Мэлхий
Сарын эхээр од эрхэс таныг тийм ч их ивээхгүй тул та өөрөө өөрийгөө л хүнд байдлаас салгаж чадна. Гадаад түншүүдтэй хамтран ажиллах асуудал нааштайгаар шийдэгдэж, санхүүгийн хувьд томоохон ахиц дэвшлийг хийж чадна. Төрөлхийн овжин зангийн ачаар ашигтай ажлын захаас атгаж, өөртөө болон хамтрагчдаа ихээхэн боломжийг авчирна. Олон хүн цугласан газарт очихгүй байхыг сануулж байна. Ямар нэгэн арга хэмжээнд уригдах эсвэл ах дүүсийндээ зочлон очиж магадгүй тул ажлаа эртнээс төлөвлөх хэрэгтэйг сануулж байна. Бусдын нүдэнд сул дорой, ур чадваргүй байдал бүү гаргаарай. Өөрийн боломж бололцоогоо бүрэн мэдэрч, зөв ашиглаж чадвал худалдаа наймаанд азтай одтой байж чадна. Сарын дундуур ганц бие мэлхийнхэн болзоонд явах, шинээр хүнтэй танилцах зэргээр амьдралдаа шинэлэг зүйл хийх хэрэгтэй болно. Оюун ухаанаа цэнэглэх, гаргасан шийдвэрээ бодож тунгаах, элдэв буруу зуршлаас ангид байхад тохиромжтой үе. Уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал ирэх амжилт нь таны төсөөлснөөс илүү байж чадна гэдгийг амлаж байна. Худал хуурмаг, заль мэхэнд өртөж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Харин сарын сүүлээр од эрхэс ивээж, таныг хамгаалалтдаа авна. Хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг ашиглан сэтгэлээ нээх, дотоод мэдрэмжээ хуваалцах нь танд маш их аз жаргалыг мэдрүүлэх болно. Харин хамт олны дунд үүсэх таагүй харьцаа, уур амьсгал нь таныг бухимдуулж магадгүй. Ганц бие хүмүүсийг гайхалтай болзоо хүлээж байж байна. Эхэлсэн ажлаа дуусгаж чадвал санхүүгийн амжилт ирэх болно.
Арслан
Сарын эхээр од эрхэс таны хувийн амьдралыг эерэг байдлаар ивээж байна. Таны бусдыг байлдан дагуулах чадвар, зорьсондоо хүрэх хичээл зүтгэл тань амжилт олоход тусална. Зарим арслангууд хайр сэтгэлээс болж сэтгэл гутралд орох бол зарим хүмүүс нь хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй. Таны чадварлаг, эелдэг байдал тань бусдад үнэлэгдэх ч хэт биеэ даасан байдал харуулах гэж хичээх хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа ахиулах сургалтад хамрагдах боломжийг бүү алдаарай. Шинэ мэдлэг хуримтлуулах нь хувь хүн талаасаа ахиж дэвших боломж өгнө. Харилцан зөвшилцөлд хүрэх, гэрээ хэлэлцээр амжилттай байх зэрэг нь ярилцах чадвараас түлхүү шалтгаална. Ямар ч сайн найз нөхдийн нөлөөнд авталгүй өөрийн эрх ашиг, байр суурийг хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Ахмад настангуудын үнэтэй зөвлөгөө таныг урагш тэмүүлэх, ахиж дэвшихэд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Сарын дундуур таны зохион байгуулсан ажил амжилттай болж таны нэр хүнд өсөх болно. Хий хоосон хардлага хирээс хэтрэх юм бол харилцаагаа улам хүндрүүлж магадгүй. Төрийн байгууллагын хүмүүс албан тушаал дэвших талаар хөөцөлдөхөд таатай үе байна. Харин сарын сүүлээр арилжаа наймааны ажил ахицтай байх тул эд мөнгөний хувьд тогтвортой бөгөөд санаа зовох зүйлгүй байна. Чадахгүй зүйлээр оролдож хайран цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэггүй. Ажлын ачааллаас бие тавгүйтэх магадлал өндөр байна. Хайр дурлалын харилцаагаа сайнаар авч үлдэхийг хүсэж байвал түргэн ааш зангаа гээгээрэй. Ганц бие хүмүүсийн биеэ зөв авч явах байдал нь хувийн амьдралд эергээр нөлөөлөх болно. Хайрын харилцаанд тааварлахад бэрх, төвөгтэй нөхцөл байдал бий болж, хэрүүл маргаан үргэлжилнэ. Ямар ч үед өөрөөрөө байж, чин сэтгэлээ харуулаарай. Эргэн тойрондоо эерэг өөрчлөлт хийх шаардлага таныг хүлээж байна.
Охин
Сарын эхээр уран бүтээлч хүмүүсийн хувьд уур амьсгал таатай байж ямар нэг онцгой шинэ бүтээлийн эхлэл тавих боломжтой байна. Аливаа үйл хэрэгт мэргэжлийн хандлага хэрэгтэй байна. Та хамгийн хүнд нөхцөл байдалд ч зөв төвлөрч ирээдүйгээ тодорхой харж чадахын зэрэгцээ гэнэтийн бэлэг хүлээн авах магадлал өндөр байна. Бүх цаг үед тайван байдлаа хадгалж, эргэн тойрныхоо хүмүүст эерэг энергиэ түгээх хэрэгтэй болно. Ганц бие хүмүүс зөв газраа, зөв цагтаа хайрын харилцааг эхлүүлбэл бие биеийнхээ сэтгэлийг илүү ойлгох болно. Харин гэр бүлийн харилцаанд хайр дурлалын адал явдал нь үл ойлголцол авчирна. Сарын дундуур жижиг маргаан даамжирч цаашид залруулахад төвөгтэй байдалд хүрч магадгүй. Сэтгэл санааны дарамт нь таныг ажил хийх нөхцөлгүй болгож магадгүй. Эрүүл мэнд доголдож мэднэ. Зарим нэг өвчин хүндрэл дагуулж магадгүй тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Бизнесийн салбарт боломжийн санал ирвэл эргэлзэх хэрэггүй шууд хүлээж авах хэрэгтэй. Бүтээлч байдал тань амьдралд шинэ өнгө нэмэх шинэ танил, найз нөхөдтэй болгож чадна. Шинээр ямар нэгэн зүйл эхлэх л гэж байгаа бол дутуу дулимаг ажлуудаа нэг мөр цэгцэлж байж эхлээрэй. Аливаа ажил хэрэгтээ хөнгөн хуумгай хандалгүй, эрүүл саруул ухаан болон олон жилийн дадлага туршлага дээрээ үндэслэн хийгээрэй. Харин сарын сүүлээр амьдрал танд сонирхолтой сорилтыг илгээх болно. Өөрийн хүч хүрэх, хийж чадах зүйл дээр шаргуу тэмцэхийг зөвлөж байна. Ажил төрлийн түр зуурын уналт танд маш их ухаарал, сургамжийг бэлэглэх болно. Санхүүгийн байдал дээшилж магадгүй. Хөрөнгө оруулалтын асуудлыг нааштай шийдэж чадна. Танд хувийн ур чадвараа харуулах ямар нэгэн боломж гарч ирж мэдэх юм. Шууд тодорхойлоход хэцүү асуудлыг зохицуулахын тулд нэлээдгүй ур ухаан шаардана. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарил. Арилжаа наймаа, худалдан авалт амжилттай болохыг од эрхэс сануулж байна. Гэр бүлийн харилцан итгэлцэл нэмэгдэж, хайр сэтгэл аз жаргалаар дүүрэн байна. Ямар ч хэцүү ажлыг шийдэж чадах боломжийг од эрхэс танд олгож байна. Өөрийн сэтгэлдээ хийж бүтээх бүрэн дүүрэн итгэлтэй байхыг зөвлөж байна.
Жинлүүр
Сарын эхээр хэн нэгэнтэй харилцаагаа муутгах тохиолдолд сэтгэл хөдлөл, уур бухимдлаа дээд зэргээр барихыг од эрхэс танд зөвлөж байна. Санаачилгатай байж ямар ч тохиолдолд арагш ухралгүй байгаа бүхий л боломж, нөөцөө ашиглаарай. Эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй тул биеэ зөнд нь орхиж болохгүй. Зарим нэг таагүй сэтгэл өвөртөлж явдаг хүмүүсийн муу санаа, нууц явуулгыг өөрийн биеэр ил болгож шударга үнэний төлөө тэмцэх шаардлага үүснэ. Таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Эд хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал гарч болзошгүй. Сэтгэл санаа тань их ачааллаас болж тогтворгүй байх тул зөрчилдөөнтэй байдал гарах магадлал өндөр байна. Бусдыг өдөөн хатгах, ёс бус үг хэлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын харилцаагаа шинэлэг байлгахыг эрхэмлэ. Сарын дундуур нөхцөл байдал таатай биш байгаа тул хувийн хүслийг хойш тавьж ажил хэрэгтээ бүхий л анхаарлаа хандуул. Чухал ажил алба эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Амжилт олно гэдэгт та итгэлтэй байж болно. Нам гүм орчинд тархиа амраан бясалгал хийж юу ч бодохгүй тайван байхыг хичээ. Харин сарын сүүлээр шинээр санаачилсан ажил тань багагүй ашиг орлого олох сайхан мэдээ таныг урам зоригоор цэнэглэнэ. Зарим үед зөн совиндоо тулгуурлан бие даан шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаандаа уян хатан хандвал сэтгэл нийлсэн хүнтэйгээ учирна. Ямар ч байсан хийж буй ажлынхаа ард гарч байж шинэ ажлыг барьж авахыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстээ цаг зав заавал гаргаарай. Зөвхөн албан ажлаа бүхнээс дээр тавьсан байдал эргэн тойронд таагүй уур амьсгалыг үүсгэнэ.
Хилэнц
Сарын эхээр үл хөдлөх хөрөнгө болон арилжаа наймаатай холбоотой аливаа ажил хэргийг хийхэд амжилттай байна. Ажил хэрэгтээ алдаа дутагдал байгааг мэдэрч байвал цаг алдалгүй шийдвэр гаргаарай. Зөв бодолтой байвал ажил амьдрал цаашдаа амжилттай үргэлжилнэ гэдгийг үргэлж санаарай. Олон хоног бодож, төлөвлөж байсан ажлаа амжуулах үе. Таны хийсэн ихэнх ажил амжилттайгаар бүтэх болно. Бизнесийн хүрээнд идэвхтэй үйл явуулахад тохиромжтой үе. Төлөвлөсөн ажлаа хийж чадвал эргээд танд ирэх үр өгөөж нь арвин байх болно. Олны хөл ихтэй газраас холуур байгаарай. Зарим хилэнцүүдэд ажлын санал ирэх боловч үр дүн нь хурдан гарахгүй байх. Хөрөнгө оруулалтад багагүй мөнгө хэрэгтэй болж мэднэ. Сарын дундуур аливаа гэрээ хэлэлцээрт анхааралтай хандаж чадвал бүх зүйл амжилттай болно. Амбиц ихтэй хүмүүсийн албан тушаал өөрчлөгдөх, эсвэл орчин нөхцөл солигдож магадгүй. Хайр сэтгэлийн харилцаагаа романтик болзоогоор сэргээж чадна. Санамсаргүй байдлаас болж ямар нэгэн асуудалд хутгалдаж магадгүй ч таны дотнын найзын тусламжтайгаар хүнд байдлыг даван гарах болно. Алсын хараатай байж, хэрэггүй дэмий зардал гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгэнд эргэлзээтэй, тээнэгэлзсэн хариулт өгөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийн уур амьсгал нэгдмэл байж чадвал хийх сонголт тань оновчтой байх болно. Харин сарын сүүлээр уран бүтээлч хүмүүс азтай бөгөөд олз омог арвин байна. Аливаа саад бэрхшээлийг сэтгэлийнхээ гүнд тултал хүлээн авалгүй зоригтой, шантрахгүй байхыг сануулж байна. Ганц бие хүмүүс хайрын харилцаандаа маш сайн анхаарвал сонирхолтой хүнийг өөртөө татаж чадна. Гэрээ хэлэлцээр байгуулах уулзалт тань амжилттай байх магадлалтай. Ихэнх зүйл таны бодож төлөвлөснөөр амжилттай бүтэх тул нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар түргэн шуурхай ашиглахыг зөвлөж байна.
Нум
Сарын эхээр сонирхолтой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас туршлага судлах эсвэл хамтран ажиллах санал ирэх магадлалтай. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал нэлээд сунжирч магадгүй. Удирдлага болон албаны хүмүүстэй харилцаа тааруу болох магадлал байна. Гэсэн хэдий ч ажил хэрэгт тулгарах дарамт шахалтыг та өөрийн тогтвортой, тайван байдал болон дадлага туршлагынхаа хүрээнд амжилттай даван гарч чадна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын таатай учралд татагдан орно. Од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд үүсээд байгаа үйл явдлын үнэн мөнийг олж мэдэх болно. Аливаа асуудлыг шударгаар дүгнэж, шийдвэрлэхийг зөвлөж байна. Гэр бүлд эв найрамдал, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Бүхий л таагүй харилцаа холбоо буцаад хэвэндээ орж, таатай уур амьсгалыг дагуулах ч биеэ тоосон байдал алдаа гаргах шалтгаан болж магадгүй. Сарын дундуур эрүүл мэндийн хувьд тооцоолж байгаагүй өвчин даамжирч болзошгүй тул дархлаагаа сайтар дэмжиж эрүүл агаарт амрахыг чухалчил. Ахмад хүмүүсийн заавар зөвлөгөөг тоохгүй орхих хэрэггүй. Ажилдаа шинэ арга барилаар хандаж шинэлэг шийдлүүдийг дэвшүүлэхийг амьдрал ахуй аяндаа шаардана. Ёс зүй болон хууль дүрмийг баримталж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг турхирч, бусдын дургүйцлийг ихээр өдөөнө. Архи дарс, зугаа цэнгэлд умбахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаараарай. Өөрийгөө аль болох эерэг бодолтой хүмүүсээр хүрээлүүл. Харин сарын сүүлээр ажил хэрэгч хүмүүсийн хувьд ашигтай хэрэгтэй санал хүлээн авч магадгүй учир цаг зуурын багахан бэрхшээлээс болж татгалзсаны хэрэггүй. Уран бүтээлчдийн хувьд таатай үе. Удаан хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлээ амжилттай эхэлж, зарим нэг төлөвлөгөөгөө бодож байснаасаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгэж чадна. Амьдралаа өөрчилж болох сайхан боломжийг барьж ав. Удахгүй таны хүсэл мөрөөдлийн эхлэл тавигдаж, бүх зүйл таны хүссэнээр болж буй мэт таатай мэдрэмжүүдийг мэдэрнэ.
Матар
Сарын эхээр удирдах албан тушаалтанд хүсэлт гаргах, төрийн байгууллагад гомдол мэдүүлэх зэрэг үйл ажиллагаа таны талд шийдвэрлэгдэх магадлалтай. Матрынхан эрч хүчтэй байгаа бөгөөд өөрийн нуугдмал авьяас билгээ ил болговол олны анхаарлын төвд орж чадна. Хамтрагчийн сайн харилцаа л таныг сэргээж, эрч хүч нэмэх болно. Гэр бүл, үр хүүхдэдээ илүүтэй анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна. Нэлээд эртнээс бодож төлөвлөсөн үйл ажиллагаагаа эхэл. Нийтийг хамарсан үйл ажиллагаа нь зөвхөн танд бус эргэн тойрны бүх хүмүүст аз завшаан авчрах болно. Найдваргүй, итгэлийг тань алдаж байсан хүмүүсээс аль болох хурдан зайгаа авсан нь дээр. Таны амьдралын туршлага болон хэрсүү зан чанар ямар ч асуудлыг шийдэхэд онцгой ач тустай байх болно. Сарын дундуур алба ажилтай холбоотой асуудлаар чухал хүмүүстэй яриа хэлэлцээр хийхэд таатай байж шударга зан, үнэнч зүтгэл, ухаалаг байдлаараа ямар ч хүнийг өөртөө татаж чадна. Өөрийнхөө дутагдалтай занд шүүмжлэлтэй хандахгүй бол асуудал үүснэ. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Хосуудын дунд бяцхан маргаан дэгдэж магадгүй. Бодлогогүй алхам хийвэл санхүүгийн асуудалд орж магадгүй. Бизнесийн гарааны цогц төлөвлөгөө хийхэд тохиромжтой байна. Эрүүл мэнддээ онцгой анхаарахгүй бол хууч өвчин сэдрэх шалтгаан үүсэх бололтой. Харин сарын сүүлээр арилжаа наймаа, санхүү бизнесийн эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Шунал хорхойгоо дарж байхгүй бол томоохон эрсдэлд орж болзошгүй. Таны хичээл зүтгэл жирийн үеийнхээс ч илүү байж чадвал зорьсон амжилтаа гаргаж чадна. Залуу хүмүүс ажил мэргэжлээ дээшлүүлэх тал дээр сайн анхаар. Хэн нэгний хов живд итгэж, өөрийн бодлыг хянах чадваргүй болж мэдэх юм. Санхүүгийн байдалдаа хяналттай байж, сул зардал гаргахгүй байхыг хичээ.
Хумх
Сарын эхээр таны амьдралд сайхан үйл явдал тохиолдох магадлалтай. Ур чадвар, чадал чансаа шаардах ажил хэрэгт дээрээ анхаарлаа төвлөрүүл. Бүх анхаарлаа дотоод итгэл үнэмшилдээ чиглүүлэхээс гадна хамтрагчаараа гар сэтгэл нийлсэн хүнээ сонгоорой. Хэн нэгэн танд боломжийн ашиг олж болохуйц ажлын санал тавьж магадгүй. Ямар ч тохиолдолд өөрийн байр сууриа хадгалж, олон талаас нь сайтар бодож үзээд шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудлаа амжилттай шийдэх боломж танд олдоно. Хайртай хүндээ эелдэг зөөлөн хандаж, халамжаар дутаахгүйг хичээ. Харин сарын дундуур аль болох эерэг таатай энергийг бусдад түгээгээрэй. Бусдад буруу ойлголт өгч болохуйц зүйл ч хийж болзошгүй тул ухаан санаагаа цэгц байлгаж, өөртөө хяналттай байхыг зөвлөж байна. Та зөв оновчтой шийдвэрийг гаргаж чадна гэдэгтээ итгэж ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэрийг сайн бодож хий. Зарим нь ойр дотнын хүмүүсээ хамгаалах шаардлага гарч магадгүй. Зөв бурууг дэнслэн, худал хуурмагийн эсрэг зогсох болно. Найз нөхөдтэйгөө уулзах, ойр дотнын хэн нэгнийд очих зэргээр сэтгэл санаагаа өөдрөг болгож тодорхой хэмжээний амралтыг өөртөө гарган ухаарал тайвшралыг олж ав. Сарын сүүлээр огцом хурц ааш гаргах юм бол таны үг, үйлдэл нь хайртай хүнээ цааш түлхэх шалтгаан болно. Залуу хүмүүс хөнгөмсөг байдал, тогтворгүй аашнаасаа болж нэр хүндээ унахад хүрнэ. Гэвч хамгийн ойр дотнын хүн тань энэ байдлаас эвтэйхэн гарах боломж өгнө. Урт хугацаанд ашигтай ажиллах хамтрагчаа олох хэдий ч шийдвэрлэхэд хүнд асуудалтай нүүр тулгарч, хойшлуулсан ажил асуудал дагуулж мөнгө санхүүгийн хувьд хүндрэлд орж магадгүй. Гол хүсэл зорилгоо өмнөө тавьж, түүнээсээ буцаж няцахгүй байхыг зөвлөж байна. Хийсвэр болон бодит байдлыг хослуулах чадвар ч өндөр байна. Тиймээс аливаа төвөгтэй, шийдвэрлэхэд бэрх зүйлсийг барьж авч хэрэгжүүлэхэд таатай үе.
Загас
Сарын эхээр ажил болон бизнесийн салбарт амжилтаа ахиулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх томоохон алхмыг хийх хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол сайн судалж, мэргэжлийн зөвлөгөө авч байж шийдвэр гаргаарай. Ихэнх хүмүүсийн хурц дайчин чадвар нэмэгдэж, ажлын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Сэтгэл зүй тогтворгүй байвал амжуулах ёстой ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Архаг өвчин сэдэрч болзошгүй тул эмчийн тусламж авахаас татгалзах хэрэггүй. Адал явдалд дуртай хүмүүсийн хүсэл биелж, олон үйл явдлын гэрч болж магадгүй. Гэхдээ бусдын анхаарлыг татах гэсэн содон үйлдэл амжилт олохгүй. Сарын дундуур таныг од эрхсийн ивээл бүрхэж байна. Өдөр тутмын ажил хэрэг амжилттай байхаас гадна төлөвлөж байгаагүй ашигтай худалдаа арилжааг ч хийж чадна. Эргэн тойрондоо таны нэр хүнд, байр суурь нэмэгдсэнийг та анзаарах болно. Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эергээр нөлөөлж чадна. Ямар нэгэн аялал, зугаалга төлөвлөж байгаа бол сарын сүүлээр явбал илүү тохиромжтой. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бодсон санасан ажил тийм ч их амжилттай байж чадахгүй бололтой. Хэт ачаалал эрүүл мэндэд таагүй байна. Ялангуяа сэтгэл санаа тогтворгүй хүмүүст энэ нь илүү ихээр хамаарах болно. Сарын сүүлээр хайртай хүнтэйгээ эв зүйгээ олж чадвал сэтгэл санаа сэргэнэ. Өөрийгөө харуулах боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. Зарим ажил мэргэжлийн хүмүүс амжилт олж, өөрийн байр сууриа ахиулж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч байгаа тул хүссэн зарцуулалтаа хийж, хэрэгтэй өөрчлөлт үүсгэх боломжтой гарах болно. Үр хүүхдүүдийн амжилт таныг баярлуулна. Боломжтой байсан ч гэнэтийн томоохон зардал буруу байх магадлалтай. Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол бусдын дэмжлэг туслалцааг харамгүй авахыг зөвлөж байна. Ажил хэрэг төлөвлөгөөний дагуу явагдана. Ерөнхийдөө амьдралын хэмнэл зугаатай болж мэднэ. Одоогийн баримталж буй амьдралын зарчмаа хянаж үзэхэд хүрнэ. Өөрт тохирохгүй зүйлийг хийж байхаар зөв зарчмыг сонгохыг хичээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS