Энэтхэгт нээсэн шинэ бактерийг Р.Тагүүрийн нэрээр нэрлэжээ

Энэтхэгт нээсэн шинэ бактерийг Р.Тагүүрийн нэрээр нэрлэжээ

Энэтхэгийн "Висва-Бхарати" их сургуулийн микробиологичид ургамлын ургалтыг түргэсгэдэг шинэ төрлийн бактерийг тус их сургуулийг үүсгэн байгуулагч, Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн Рабиндранат Тагүүрийн (1861-1941) нэрээр нэрлэжээ.

 

 

Хөдөө аж ахуйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү бичил биетийг P.Тагүүрийн нэрээр нэрлэсэн байна. Энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийн багийн гишүүн Бомба Дас "Энэтхэгийн агуу зохиолчийн нэрээр амьд организмыг анх удаа нэрлэж байгааг" онцоллоо.

 

Эрдэмтэд “Pantoea Tagorei" хэмээх энэхүү шинэ төрлийн бактерийг нүүрсний уурхайн чулуулгаас илрүүлжээ. Бактери нь фосфор, калийг уусгах чадвартай бөгөөд үр тарианы ургалтыг түргэсгэдэг аж. Шинэ төрлийн бактери нь Энэтхэгийн тариаланчдыг химийн бордооноос органик бордооны хэрэглээнд шилжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзэж байна.

 

"Вишва-Бхарати" нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад энэ онд бүртгэгдсэн Шантиникетан хотын их сургууль юм. 1921 онд Рабиндранат Тагүүр тус их сургуулийг байгуулахад зориулж Нобелийн шагналаасаа мөнгө хандивлаж байжээ. 1951 онд Вишва-Бхарати нь үндэсний хэмжээний их сургууль болж өргөжин одоо 12 хүрээлэн, 16 судалгааны төвтэй ажиллаж байна.

“Чайна Энержи”-гийн хамтрал “Энержи Ресурс”-ыг эмзэглүүлэх үү?

16 цаг 26 мин

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана

Уржигдар 14 цаг 32 мин

Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэлтэй 2025 оны төсвөөс онцлох 10

Уржигдар 09 цаг 10 мин

Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

Уржигдар 08 цаг 11 мин

Мухар төмөр зам мухардлаас гарах уу?

2024-12-02

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-30

МАН-ын томчуудын зодоон төсвийн хоригоор үргэлжилж байна

2024-11-29

Б.Баярбаатар: 2025 оны төсвийн цагалбарт өөрчлөлт оруулж байж гацаанаас гарна

2024-11-29

АШИГТ МАЛТМАЛ ХУУЛЬ БУСААР ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ АСУУДЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29

Мөнхийн залуу Э.Одгэрэлийн 57 насны гялбаа

2024-11-27

Бага ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

2024-11-27

O COUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал Алтангадас одон хүртлээ

2024-11-26

Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ

2024-11-25

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-11-25

Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

2024-11-25

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа

2024-11-25

“Гоёл" наадмын отгон топ моделиор А.Хулан тодорчээ

2024-11-25

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

2024-11-23

НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2024-11-22

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

2024-11-22

Сурталчилгаа