Б.Ноба: “Орлон тоглогч”-ийн зураг авалт дууссаны дараа би өөрөөсөө нэг донтолт илрүүлсэн

Б.Ноба: “Орлон тоглогч”-ийн зураг авалт дууссаны дараа би өөрөөсөө нэг донтолт илрүүлсэн

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Орлон тоглогч” олон ангит киногоор үзэгчидтэй “уулзаад” удаагүй байна. Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох эл киноны гол дүрд үзэгчдийн эчнээ дуртай Ч.Очгэрэл, залуу жүжигчин Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Б.Ноба нар тоглосон юм. Найруулагч Б.Амарсайхан уран бүтээл бүрээрээ цоо шинэ дүр төрхийг үзэгчидтэй “танилцуулдаг” болоод хэдийн дадсан. Харин түүний энэ удаа үзэгчидтэй “уулзуулсан” хүн нь жүжигчин Ноба буюу Б.Номтойбаяр. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Жүжигчин мэргэжил эзэмших нь таны багын мөрөөдөл байсан уу, эсвэл санамсаргүй сонголт байв уу?

-Хүүхэд насны минь хүсэл мөрөөдөл л дөө. Багадаа их мөрөөдөмтгий хүү байлаа. Яагаад л юм бэ, би энгийн амьдрахыг хүсээгүй. Энгийн гэдэг нь өглөө бүхэн 09.00 цагаас яваад орой 17.00 цагт тардаг ажлыг даваагаас баасан гараг бүхэнд хийдэг тийм хэв маягийг хэлж байгаа юм. Яах вэ, хүүхэд л юм хойно цагдаа болчихвол гоё ч юм шиг, эмч болмоор ч юм шиг санагддаг л байлаа. Гэхдээ сэтгэл урлагийн мэргэжил рүү л илүү татагдсан. Намайг өсвөр настайд ээж минь АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг байлаа. Утсаар ярих бүрдээ “Миний хүү удахгүй ээж дээрээ ирнэ. Энд амьдрах гэр нь “Холливууд” гэсэн бичигний яг доор байгаа” гээд л ярьдаг байлаа. Тэгээд дунд ангиа төгсөөд би ээж дээрээ очиж, яг л өнөө газраа амьдарсан. Тэндээс өнөөх багын мөрөөдөл, төсөөлөл минь илүү тодорч, илүү хөглөгдөж, цааш хөтөлж өгсөн юм болов уу даа. Нэлээд судалж байгаад “New York film academy”-д элссэн. 1993 онд байгуулагдсан кино урлагийн сургууль л даа. Лос Анжелест мөн салбартай. Тэр сургуульд суралцаж, жүжигчний мэргэжлээ эзэмшсэн.

-Элсэхэд хэр хэцүү байв. Босго нь хэр өндөр бол?

-Өсвөр насандаа жүжигчин болохоор шийдсэнээс хойшхи бүх л цаг үеийг өөрийгөө бэлдсэн хугацаа гэхэд хилсдэхгүй. Харин яг “New York film school”-д элсэхээр шийдээд шалгалтдаа жил орчим бэлдсэн. Тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч одоо эргээд харахад хийх ёстой зүйлээ л хийсэн юм шиг санагддаг.

-Жүжигчний мэргэжлийг эзэмшихээс өмнөх төсөөлөл, жүжигчин мэргэжлээр сурч байх үе, эл мэргэжлийг эзэмшсэний дараах бодит байдал хэр зөрсөн бэ?

-Анх сургуулийн “Танилцах долоо хоног”-т очоод “Wow” гээд дуу алдаж байлаа. Үнэхээр гоё. Тэгээд элслээ. Эхний өдөр хичээлийн хуваариа аваад “Oh my god” л гэж бодсон. Аймаар шахуу. Долоо хоногийн зургаан өдөр өглөө 05.30-д босоод хичээлдээ бэлдээд гарна. Ядаж байхад манай гэр Санта Моникад, сургуулийн хотхоноос 30-аад км зайтай. Өнөө анх “Wow” гэж байсан хүн чинь ачаалалдаа дарагдаад ирэнгүүт “Би юу хийчих вэ” л гэж бодож байгаа юм чинь /инээв/. Тухайн үед “Don't focus on the results, focus on the process” гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Хүний тархи юунд төвлөрнө, энерги түүнийг дагаж ялгардаг гэдэг дээ. Тийм болохоор өөрийгөө зоригжуулах, урам өгөх, сэргээх янз бүрийн аргуудыг туршдаг байсан даа.

-Тэр янз бүрийн аргуудаас тань хамгийн үр дүнтэй нь ямар арга байв?

-Жишээ нь, би өглөө бүр сэрэнгүүтээ тав тоолоод л шууд босдог. Таван секундын дүрэм гэж бий. Энэ дүрмийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж сурснаар өөртөө түрхэн зуурын залхуурлаа ялж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой санагддаг. Тархи “Чадна” гэж бодвол бие гүйцэтгэж чадна. Тийм ч болохоор “It’s all about mindset” гэж хэлэх дуртай.

-“Больё” гэж бодсон удаа бий юү?

-Байхгүй. Жаахан адгаж байсан үе бол бий. Тэр үед “Бүх зүйл цаг хугацаатай. Жаахан хүлээ. Өөрийгөө л сайн бэлд. Бүх зүйлд өөрийгөө бэлэн байлга” гэж өөртөө хэлдэг байлаа. Одоо ч өөртөө байнга сануулдаг. Жүжигчний мэргэжил хэцүү. Төгсгөл нь хаа байгаа нь мэдэгдэхгүй хонгил руу орж буй мэт л. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэр хонгилын үзүүрт гэрэл харагдана гэж төсөөлөөд л алхсаар байгаа юм. Харамсалтай нь, олон залуус тэр хонгилын дундаас буцдаг. Буцдаг олон шалтгаан бий.

-Жүжигчний мэргэжлийн яг юу нь таныг ингэтэл дурлуулсан юм бэ?

-Нэг биш, нэлээд хэдэн хүчин зүйл бий. Юуны түрүүнд би бусдад үйлчилмээр байна.

-Үйлчлэх ээ?

-Мхн, үйлчлэх. Мэргэжлээрээ дамжуулан үйлчлэх. Би уран бүтээлээрээ, тоглосон дүрээрээ үзэгчдэд ямарваа нэгэн зүйлийг өгөх, олж харахад нь туслах гэсэн санаа. Энэ чинь үйлчилнэ гэсэн үг биз дээ.

-Өөр?

-Яагаад ч юм бэ мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгох тусам бусдыг ойлгож, хайрлаж сурч байна. Тэгэх тусам амьдралын минь утга учир тэлж байна л даа. Энэ бүхэн надад тэр төгсгөл нь хаа байгаа нь мэдэгдэхгүй хонгилоор алхах зоригийг өгдөг.

-Өсвөр насандаа АНУ руу нүүснээсээ хойш Монголдоо ойр ойрхон ирдэг байсан уу?

-Манайх Эрдэнэтийн айл. Би тэнд төрж, өссөн. Намайг дунд сургуульд байхад ээж Америк явж, би төгсөөд араас нь очсон гэх түрүүн хэлсэн дээ. Гэхдээ “As you get older” гэдэг шиг аливааг ойлгох тусам “Би ер нь хаанаас ирсэн юм бэ” гэх талаар илүү боддог болоод байна лээ. Гарал угсаа, соёлоо мэдэхгүйгээр би цааш хаачих билээ. Тиймээс боломж л гарвал Монголдоо ирдэг.

-“Орлон тоглогч” киноныхоо нээлтэд оролцохоор Монголдоо ирэхэд ямар санагдсан бэ. Энгийн үед ирдгээс өөр мэдрэмж төрсөн үү?

-Төрсөн нутагтаа ирэх мэдээж сайхан. Ирэх бүртээ догдолдог. “Орлон тоглогч”-ийн нээлтээр ирэхэд бүр л онцгой санагдсан. Өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж байлаа.

-Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы кинонуудын кастинг сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа. Түүнтэй хэрхэн танилцсан бэ?

-Амараа ахтай 2016 онд Лос Анжелест танилцсан. “Итгэл” киногоо Америкт гаргахаар ирсэн байх үе нь. Тэгэхэд би жүжигчин болохоор суралцаж байлаа.

Сургуулиа төгсөөд би яавал соёл, урлагийн салбарт хувь нэмрээ оруулж болохоор байна вэ гэдгийг бодож, судалсны дүнд “Asia’s finest entertainment” компанийг байгуулан, ажиллаж байгаа юм. Манай компани Монгол уран бүтээлчдийг АНУ-д албан ёсны визээр хангах, Монгол киног дэлгэцэнд гаргах дистрибютер хийх зэргээр ажилладаг. Амараа ахын “Монгол” уран сайхны киног АНУ-д гаргахад манайх ажилласан юм. Тэр үед Амараа ах “Орлон тоглогч” олон ангит киноныхоо зохиолыг хөгжүүлээд явж байсан.

-Тэгэхэд “Орлон тоглогч”-ийнхоо гол дүрд тоглох саналыг танд тавьсан юм уу?

-Наад үйл явдал чинь Чикагод болсон. Бид бөөнөөрөө хамт байрлаж байсан юм. Нэг өглөө сэртэл Амараа ах “Ноба, би чамд нэг зохиол ярьж өгье” гэж байна. Тэгээд ярилаа. Ярьж дуусаад миний бодлыг асууж байна. Би ч “Сонирхолтой л зохиол байна” гээд сэтгэгдлээ хэллээ. Гэтэл “Энэ Билигээ гээд залуугийн дүрд би чамайг тоглоосой гэж хүсэж байна. Чамд санал тавибал чи Монголд очиж ажиллах боломжтой юу” гэдэг юм. Oh my god, асуух юу байна аа. Хувь хүнийх нь хувьд хүндэлдэг ах, уран бүтээлчийнх хувьд ажилласан уран бүтээлүүдийг нь үзэх дуртай хүн надад санал тавьж байхад. That’s a big deal.

-Тэгээд шууд л зөвшөөрчихсөн юм уу?

-Тэгсэн. Бодох юу байна.

-Зураг авалт нь хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Долоон сард онгоцноос буугаад л шууд зураг авалтдаа орсон. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн.

-Монголд ажиллах ямар байсан бэ. Мэдээж Америкт ажилладгаас тань ялгаатай л байсан байх.

-Олон ялгаа байсан.

-Жишээ нь?

-Бэлтгэл ажил. Тэнд бол бүх зураг авалт, бэлтгэл ажил хуваарийн дагуу явна. Тэр бүгдийг хариуцсан өөр өөр ажилтан гүйцэтгэдэг шд. Харин энд нөхцөл байдлаас шалтгаалаад хуваарь өөрчлөгдөх гэх мэт зүйл ажиглагдсан. Зураг авалтын эхний өдрүүдэд хүмүүсийн харилцаа, хандлагыг жаахан ойлгохгүй сонин байдал үүссэн, өөрт. Тэгээд бодсон л доо, “Just focus on the work. Би энд ажиллах л гэж ирсэн. Бусдын бодол, хандлагыг тоох хэрэггүй” гэж. Тэгээд л хүмүүсийг байгаагаар нь хүлээж авахыг нь аваад, зүгээр л тоолгүй хаяхыг нь хаяад ажлаа хийсэн дээ. Тэр нь амар байсан.

-Монголын уран бүтээлчдийн гаднынхнаас ялгарах давуу тал юу гэж харсан бэ?

-Зөндөө зүйл байна. Юуны түрүүнд богино хугацаанд хурдан сэтгэж чаддаг сэргэлэн, өгөгдсөн нөхцөлд. Юмхнаар юм хийж чаддаг, ер нь юу л бол юу хийчихдэг адтай шд. Гэхдээ энэ нь давуу тал мэт боловч нөгөө талдаа алдаа.

-Тэгвэл энэ л дутагдлаа засчихаасай гэж харсан зүйл юу бол?

-Харилцаа холбоо, хандлага зэрэг чухал биш юм шиг атлаа маш чухал, зохион байгуулалт, мэргэжлийн байдалд сөргөөр нөлөөлдөг дутагдлууд. Энэ жижиг дутагдлууд том сөрөг үр дагаварт хүргэдэг.

-Одоо Америкт ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

-Саяхан агентлагаа сольсон. Австрали, Британи руу чиглэсэн агентлаг сонгосон. Сүүлд телевизийн шоуны туслах дүрд тоглосноосоо хойш өөрийнхөө төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Найзуудтайгаа хамтраад хөгжүүлж байгаа юм.

-Энэ төслийнхөө талаар жаахан дэлгэрүүлээч?

-Анх эхлэхдээ энэ төслийг Монгол уран бүтээлчид Америкийн зах зээлд англи хэл дээр хийнэ гэж төлөвлөсөн юм. Гэтэл “Номадиа” пикчерсийнхэн сонирхоод, монгол, англи болгон дахин хөгжүүлж байгаа юм. Тэр бэлэн болбол өөр өнгө аястай, шинэ мэдрэмж монгол кинонд орж ирэх болов уу гэж бодож байна.

-Ингэхэд хувь хүн Ноба, “Орлон тоглогч”-ийн Билигээ хоёрт адил зүйл бий юү?

-Тийм, бас үгүй.

-Тийм нь давамгай юу?

-Үгүй ээ, үгүй нь. Аливаад тууштай, тогтуун харцтай юм шиг мөртлөө үе үе ширүүн төрх цухалздаг гэх мэт цөөхөн хэдхэн зүйл л төстэй. Бусад бүх зүйл өөр. Өөр байлгах ч гэж хичээсэн. Нээрэн, зураг авалт дууссаны дараа би өөрөөсөө нэг донтолт илрүүлсэн шд /инээв/.

-Ямар?

-Бодолд автах донтолт.

-Юу гэсэн үг юм?

-Билигээгийн дүрд тоглосонтой л холбоотой байх. Яагаад гэхээр би энэ дүрд тоглож дөрвөн сарын турш зураг авалтад орсон. Гол дүр нь учраас бараг өдөр болгон зураг авалттай. Тэгэхээр дөрвөн сарын турш Нобагийн амьдралаас илүү Билигээгийн амьдралаар амьдарсан байхгүй юу. Энэ дүр аягүй дуу цөөтэй, маш их юм боддог дүр. Аливаа зүйлийг 3-4 долоо хоног давтахад дадал болж эхэлдэг гэдэг шиг Билигээ гэж дүрийн онцлог миний дадал болчихож байгаа юм.

-Тэгэхээр та Билигээгийн дүрээсээ эсрэг, нээлттэй хүн байх нь ээ. Эсвэл нээлттэй мэт харагддаг хаалттай хүн үү?

-Хүмүүст мэдэж болох зүйл, болохгүй зүйл гэж бий. Ер нь ч тэгээд өөр өөр шд. Жишээ нь, ээжтэйгээ ярих зүйл нэг өөр, багын найзтайгаа ярих зүйл нэг өөр, дөнгөж болзож эхэлж буй бүсгүйтэйгээ ярих зүйл нэг өөр. Бүх зүйл цаг хугацаатай. Тэгэхээр нээх, нээгдэхэд бас хугацаа хэрэгтэй л дээ. Гол нь зөв цаг хугацаа.

-Камерын өмнө гарах мэдрэмжийг үгээр илэрхийлбэл?

-“Орлон тоглогч”-ийн ачаар камер бид хоёр boyfriend, girlfriend болсон шд. Түүнээс өмнө зүгээр нэг болздог хүмүүс шиг л байсан /инээв/. Би камерыг анзаарчихаад анзаараагүй мэт дүр эсгэдэг, айдаг байлаа.

-Айдсаа давчихсан гэсэн үг үү?

-Камер бид хоёр зан зангаа авалцчихсан гэсэн үг.

-Тэгвэл тоглосон киногоо нээлтэн дээр үзэгчидтэй хамт үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Олонх жүжигчид “Тухгүй байдаг, гэрийнхэнтэйгээ үздэггүй, гараад явчихдаг” гэх мэтээр хариулдаг юм билээ, энэ асуултанд. Миний төгссөн сургууль “Warner bro’s”-той хамтарч ажилладаг, оюутнууд төгсөлтийнхөө төслөө тэнд хийдэг. Төгсөх дамжааны оюутан бүр нэг нэг дүр авч ажиллаж байхад азаар би төгсөхдөө хоёр өөр уран бүтээлийн гол дүрд тоглосон. Хоёр киноны нээлтэнд манай гэрийнхэн, найзууд ирж үзэхэд би гадаа нь хүлээж байсан, тухгүй санагдаад. Харин “Орлон тоглогч”-ийнх дээр ерөөсөө тэгээгүй. Нэгд, би өөртөө сэтгэл хангалуун байсан, хоёрт, би Нобаг тэнд олж хараагүй, гуравт, киноныхоо үйл явдалд хөтлөгдөөд нүд салгаж чадахгүй байсан.

-“Орлон тоглогч”-ийн гол гурван эрэгтэй дүрээс хүссэнээ сонгож тоглох боломжтой байсан гэж төсөөлье. Тэгвэл аль дүрийг сонгох байсан бэ?

-Билигээгээ л сонгоно. Энэ дүрд ажиллах надад “амттай” байснаас гадна намайг сорьж байсан болохоор. Яагаад ингэж хариулж байгааг минь манай киног үзсэн хүмүүс ойлгож байгаа байх аа /инээв/.

 -Хувь хүн Ноба амьдрал дээр “Орлон тоглогч”-ийн Хулан шиг бүсгүйг сонгох уу, Сарнай шиг бүсгүйг сонгох уу?

-“Орлон тоглогч”-ийн Билигээгийн хувьд сонголт нь Хулан. Маш нухацтайгаар бодож байж гаргасан шийдвэр гэдгийг кино үзсэн хүмүүс мэдсэн байх. Харин Ноба тийм нөхцөлд тийм шийдвэр гаргаж чадах уу гэвэл мэдэхгүй. Хэн ч тийм амьдралыг хүсэхгүй шдээ. Гэхдээ амьдрал таашгүй.

-Жүжигчин хүн уран бүтээл бүртээ өөрийн тухтай бүсээсээ гарч, өөртөө сорилт хийдэг байх. Байнга тийм байх ярвигтай юу, эсвэл сонирхолтой юу?

-Амьдрал дээрээ би тийм сонин хүн шд. Хэт тухтай байгаа мэт санагдаад эхэлбэл “Би яагаад тухтай байгаад байна аа” гэдгээ шалгаж эхэлдэг.

-Яагаад?

-Миний хувьд, миний ертөнцөд тухтай байх гэдэг тийм чухал биш. Надад өдөр бүр хийж чадсан өглөөний хэвшил бий. Гурван жилийн турш нэг ч удаа таслаагүй. Онгоцонд явж байхдаа ч, зураг авалттай үедээ ч, бүр найзындаа хонож байхдаа ч хийдэг. Надад аймаар аз жаргал авчирдаг болохоор нь хийдэг юм биш. Би дургүй, гэхдээ дургүй ч байнга хийснээрээ би өөрөө өөрийгөө сорьж байгаа юм. Киноны дүрүүдийн хувьд ч би яг л тэгж өөрийгөө сорьсон, задалсан дүрүүдэд тогломоор байна. Түүнээс биш чаддаг, мэддэг зүйлээ л давтаж хийгээд байвал уйтгартай. Ер нь ч тэгээд хүн үргэлж хувьсаж өөрчлөгддөг шд. Одоогийн Ноба одоогоос арван жилийн өмнөх Ноба, таван жилийн өмнөх Ноба, тэр бүү хэл хоёр сар гаруйн өмнө “Орлон тоглогч”-ийн нээлтэнд оролцож байсан Нобагаас ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн л байгаа. Арван жилийн өмнөх Нобагийн мөрөөдөл одоогийн ярицлага өгөөд сууж байгаа би гээд л бод л доо.

-Гурван жилийн турш нэг ч таслалгүй хийж хэвшсэн тэр зүйл тань юу юм бэ?

-Бүтэн биеийн дасгал. Энэ хэвшлээ нэг ч таслахгүй хийж буйгаа би өөрийгөө ялан дийлж байгаа хэрэг гэж бодож өөрийгөө урамшуулдаг. Зөвхөн эрүүл чийрэг бие бялдартай байхаас гадна тууштай зан, тэсвэр тэвчээр, зарчимч байдал гээд эндээс өөртөө суулгасан давуу тал олон. “I’m in control” гэдэг дээ. Түүн шиг би өөрийгөө хянаж, тэндээс шинэ сорилт олж хөгжүүлдэг гэсэн үг.

-Монголд дахин уран бүтээлд тоглох санал авсан уу. Тийм саналд хэр нээлттэй хандах вэ?

-Одоогоор аваагүй ээ. Гэхдээ бүх зүйлд нээлттэй. “Open heart, open minded”.

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

2024-11-22

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

2024-11-22

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

2024-11-22

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

2024-11-22

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

2024-11-22

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

2024-11-22

Сурталчилгаа