Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Найруулагч Ц.Хүсэлбаатарр, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин, жүжигчин Х.Баярмааг өдгөө үзэгчид эчнээ мэднэ. СУИС-ийг төгсмөгцөө АНУ-ын Миззуригийн их сургуулийг дүүргэж боловсролоо ахиулаад ирсэн тэрбээр аав, ээжийнхээ хамт "Хас урлан" фильмээ хариуцан ажиллуулдаг. Тэрбээр "Аюултай харилцаа", "Хиртээгүй сарнай", "Баян боол" гэхчлэн дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ "Орфей" театрын "Гэм зэм" пост драмын жүжиг, "Хязгааргүй" хип хопера мюзизл зэрэг тайзны уран бүтээлүүдэд өөрийгөө сорьсон. Тэгвэл энэ удаа тэрбээр 10 ангит уран бүтээлд ханцуй шамлан оржээ. "Хас урлан" фильмийн дэлгэцийн 19 дэх уран бүтээл төдийгүй, хоёр улсын хамтран бүтээх "Зүрхний хайрт эгч минь" хэмээх нэртэй эл олон ангит киноныхоо зохиолыг Х.Баярмаа бичсэн бөгөөд мөн продюсероор ажиллах аж.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS