Гунигт хайрын түүх “Жизель”

Гунигт хайрын түүх “Жизель”

Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн түүхтэй. 1841 онд Парис, 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондон, мөн ондоо Москва, дараа жил нь Миланы үзэгчдийн хүртээл болсон А.Аданы “Жизель” балетыг 1884 онд алдарт Мариус Петипа шинэчлэн дэглэснээр өнөөгийн төрхөө олсон юм.

Эмэгтэй бүжигчид анхлан хуруун дээрээ бүжиглэж, үсрэлт нь боловсронгуй болсноор нисэх мэт дүүлэн, тэнгэр өөдөө тэмүүлсэн балетын урлагийн бүрэн утгыг “Жизель” илэрхийлсэн гэдэг. Нэгдүгээр үзэгдэл нь гэнэн итгэмгий охины мөрөөдөл, хайр дурлалыг өгүүлсэн бол хоёрдугаар үзэгдэлд уран зөгнөлт үйл явдал үргэлжилж, нөгөө ертөнцийг энэ хорвоотой “уясан” нь сонирхолтой. Тодруулбал, уг бүтээлд хайртай залуу нь өөр бүсгүйтэй сүй тавьсныг мэдээд зүрх нь хаагдаж нас бардаг охины тухай өгүүлнэ. Залуусыг үхтэл нь бүжиглүүлдэг сүнс бүсгүйчүүд Жизелийн сэтгэлт хархүүд ч бас ижил хувь тавилан тохионо. Гэвч Жизелийн агуу их хайр залууг тэр гунигт тавилангаас чөлөөлнө.

Өнөөг хүртэл тус балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглож буй. Харин Монголын тайзнаа 1979 онд анхлан тоглосон юм. Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун бол Монголын анхны Жизель юм. Түүнтэй хамт гавьяат жүжигчин Т.Туул, Б.Энхээ нар гоцолж байв. Харин Альберт гүнгийн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар, Монголын балетад тод гэрэлтсэн од О.Батсайхан, балетын жүжигчин Ч.Бат-Амгалан нар бүтээжээ. Түүнээс хойш 43 жилийн дараа ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар “Жизель”-ийг шинэчлэн, дахин олны хүртээл болгосон юм.

ДБЭТ-ын уран бүтээлчид үзвэрийн 61 дэх улирлаа А.Аданы “Жизель” балетаар хааж, гэнэн цайлган охины хайр дурлалын түүхээр үзэгчдийнхээ сэтгэлийг баясгахаар болжээ. Дурлал гээч зүйл байгаагүй бол хорвоо дэндүү уйтгартай, хоосон хөндий байх байсан биз. Тиймдээ ч тариачин охин Жизель сайн танихгүй Альбертад сэтгэлээ өгч, өөрийг нь гэж явсан Гансыг үл тоосон. Сэтгэлийг нь эзэмдсэн залуугаа сонгож, түүний хэлсэн бүхэнд итгэсэн ч сүйт бүсгүйтэй ихэс дээдэс байсныг нь мэдэж цочирдоод Жизель оргилон дурласан шигээ гүнээ шаналж, хорвоогоос одох нь харамсалтай. Эмгэнэлт бүжгэн жүжиг хэдий ч амьдралын баяр жаргалант өдрүүд, чин үнэнч хайрын хүчийг ойлгуулсан эл балетын уянгалаг хөгжим нь даанч сэтгэл татам.

Энэ удаа тайзнаа Жизель болон хувирах бүжигчин бол ДБЭТ-ын гоцлооч Г.Нямцэрэн, М.Тэргэл, түүний дурлалт залуу Альбертад Д.Нацагдорж, Б.Дөлгөөн бүжиглэж, тэмцэгч гэмээр эрэмгий гэхдээ дэндүү хувиа хичээсэн Гансыг М.Нямтайван, О.Идэрбат амилуулж, хүйтэн хөндий, хатуу хэрнээ хайрын өмнө хүчгүйдсэн Миртад Б.Марал, Б.Халиунаа нар бүжиглэж, үзэгчдийг баясгах юм.

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

1 цаг 3 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

6 цаг 50 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Өчигдөр 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Уржигдар 15 цаг 33 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

Уржигдар 13 цаг 04 мин

Боль л доо Номион

Уржигдар 11 цаг 04 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 06 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Боль л доо Номион

Уржигдар 11 цаг 04 мин

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

Уржигдар 13 цаг 04 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 06 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Уржигдар 15 цаг 33 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

1 цаг 3 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

6 цаг 50 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Өчигдөр 12 цаг 17 мин

Сурталчилгаа