Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2024 оны 6-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 

Энэ удаагийн наадамд оролцохоор Монгол, БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. 

Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд 6-р сарын 14,15,16-ны өдрүүдэд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.

Тус наадмыг анх 2019 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байсан бөгөөд 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж, 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж эхэлсэн.

2020 онд тус наадмыг “Сэр сэр салхи” нэртэйгээр тусгай дугаар болгон зохион байгуулсан бөгөөд уг наадмын тэргүүн байрыг эзэлсэн Индонез улсын “Лаб арт” хамтлаг өнгөрсөн жилийн “Asia Folk 2023” наадамд урилгаар оррлцож, нээлтийн гала тоглолтон дээр монгол ардын “Сэр сэр салхи” дууг үндэснийхээ хөгжмийн зэмсгүүдээр хөгжимдөн дуулсан байна. Харин энэ жилийн наадмын нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам Ж.Мэнд-Амарын “Хуучирын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм.

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн жижг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын нэгэн том брэнд үйл ажиллагаа болгохоор жил бүр зохион байгуулж буй юм.

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

1 цаг 39 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

4 цаг 8 мин

Боль л доо Номион

6 цаг 8 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 6 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

21 цаг 41 мин

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Өчигдөр 11 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 34 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

Сурталчилгаа