Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакц “Монгол хүн” төслийн хүрээнд танин мэдэхүйн цуврал зурагт номыг эрхлэн гаргадаг. Эл цувралын хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн намтраар "Д.Нацагдорж", Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын тухай "Н.Норовбанзад", мөн "Б.Гангаамаа", "О.Намнандорж" гэх зурагт номыг уншигчдын хүртээл болгоод буй юм. Тэгвэл тав дахь цувралд төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны намтрыг онцлохоор болжээ. Сонирхуулахад, тус редакцаас "Монгол үлгэр" зурагт ном, "Эртний уран зохиол" гэх төслүүдийг явуулж байсан юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS