Ардчилсан намыг дотроо тэмцэлтэй мэт харагдуулахыг санаархаж байгаа А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар захиалгаар ажиллаж буйг ил болгоно

Ардчилсан намыг дотроо тэмцэлтэй мэт харагдуулахыг санаархаж байгаа А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар захиалгаар ажиллаж буйг ил болгоно

Зарим хүн “МАН-ын тавиул”, “МАН-аас “маск” зүүлгэж явуулсан” хэмээн таамаглаж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэгч хоёр этгээд Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг архины хамааралтай, “Зориггүй Л.Гантөмөр нэрээ тат” гэх зэргээр гүтгэн доромжилж байгаа нь хэрээс хэтэрч буй. Бас цөөн тооны хүнийг өдөөн турхирч “Л.Гантөмөр эрх баригчдад Ардчилсан намыг худалдахаа зогсоо” гэхчлэн бичсэн лоозон бариулж, тус намын байрны гадаа зогсоод удав. Хэдий өөрсдийг нь хоосон гүтгэж, харлуулж байсан ч Ардчилсан намынхан бохир улс төр хийж байгаа тэдний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэн удтал тэвчиж буй. Яг үнэндээ Ардчилсан намыг дотроо эв нэгдэлгүй байгаа мэт харагдуулах захиалгатай үйлдэл хийж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар угтаа энэ намын нэрийг барих эрхгүй аж. 

Тодруулбал, Ардчилсан намын дарга 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.17.1, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 11 тоот тогтоолыг үндэслэн тушаал гаргасан байдаг. Үүнд “Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зохион байгуулалттай зөрчсөн тухай шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул Архади овогтой Цэрэнбатыг Ардчилсан намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилийн хугацаатай хассугай” гэсэн байдаг. 

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо 2023 оны 11 дүгээр сарын 27-нд Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, Ардчилсан намын Хяналт шалгалтын хэлтсийн даргын гаргасан өргөдөл, Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоол гаргажээ. Эл тогтоолд “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, Б.Цэгмид, Х.Алтанхуяг нар нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.10, 3.9.1.15 заалтыг зөрчсөн болохыг тогтоосугай. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, Б.Цэгмид, Х.Алтанхуяг нарт Үндсэн дүрмийн 3.9.3-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэхийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт даалгасугай” гэжээ. 

Эндээс харвал, Ардчилсан намыг эв түнжингүй харагдуулах, хүчийг нь тарамдуулах захиалгат ажлыг хийж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг тус намын гишүүн гэж үзэх үндэсгүй. Иймээс тэд Ардчилсан намын гишүүн мэт аяглах эрхгүй юм, уг нь. Тэднийг ийн турхирч буй захиалагчийг нэг их холоос хайх ч хэрэггүй, эзэн нь тодорхой аж. Ардчилсан намын даргын албан тушаалыг авахыг санаархаж буй нэгнээс дээрх хоёр этгээдийн авсан мөнгөнийх нь баримтыг удахгүй дэлгэж, үнэнийг илчлэх юм байна. Тэгэхээр сонгууль сонгуулиар нэр, нүүрээ ичгүүр сонжуургүйгээр худалддаг А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг турхирагч, Ардчилсан намын даргын суудлыг авах зүүдээ биелүүлэхээр санаархагчийг удахгүй илчлэх нь.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа